jeudi 26 mai 2011

Зорж үзэв

Энэ сарын дундуур амралтын өдрөөр Тулуз хотоос нилээд зайтай Lautrec гэх жижиг хотод Монгол бүжигчин, дуучин, яруу найрагч, цуур хөгжимчин, ардын дууч, Монголын ангаах ухааны мэргэжилтэн, өөр юу юу гэнэ вэ бараг л бүгдийг чаддаг, хийдэг Магсаржав Mikhaïl Santaro гэх хүн Монголын соёл, яруу эгшигт тал нутгийн хөгжмийн гайхамшгийг та бүхэнд мэдрүүлэх болно. Энэ бол үнэхээр ховор тохиолдох аз юм гэсэн танилцуулгыг нэгэн найз маань илгээжээ. Үүнийг хараад л очиж үзэх хүсэл өөрийн эрхгүй төрөв.
Амралтын өдрөөр хэсэг нөхдийн хамт очиж үзэхээр гарав. Машинаар 1 :40-т орчим явж хүрэв. Бас орход хирэндээ хөөрхөн өндөр төлбөртэй…
өөрийн Өвөрмонголд хэвлүүлсэн нэг ном, УБ-д хэвлүүлсэн гэх 1 ном нийт хоёр номоо худалдаанд тавьчихаж.

Тэгээд өөрийнх нь ярж буйгаар бол Монгол гаралтай гэж байгаа. Монголын зүүн өмнөд хэсэгт амьдардаг, тэнд амьдраад 40-өөд жил болж байгаа. Охин нь Монголын дуурь бүжгийн эрдэмийн тетарт ятаг хөгжим тоглодог. ер нь бол Монголыг таван хуруу шигээ мэддэг юм шиг буудаж байнаа.
Дараа нь нет-ээр ойр зуур хайлт хийсэн чинь нөхрийн талаар гарч ирж байна. Эх эцэг хоёр нь Орос Полш хүн байжээ. Намтрыг нь халт харсан чинь хятад, монгол, солонгос, япон зэрэг газруудад суралцаж байсан. 5 ухааны мэргэжилтэн. Их л мундаг хүн шиг санагдсан.

Та бүхэн доорхи бичилгээс харааад өөр өөрсдийн санаа бодлыг үлдээнэ биз эээ. Монголыг маань иймэрхүү маягаар суртачлан таниулж буй дотоод гадаадын хичэээн нөхдүүд байгаа бол оо ?
Магсаржав Mikhaïl Santaro par Gunba
хажуудах хүүхэн нь Монголын талаархи шүлэг уншаад байгаа нь. Цуур хөгжмийн талаар би сайн мэдэхгүй ч арай ч энгэж дуургарддагүй байхаа гэж бодогдож суулаа.


Магсаржав Mikhaïl Santaro №3 par Gunba
хажуугаар нь өөрийгөө бас суртачлаад байгаа юмаа. Монголын гэхээсээ илүү Хятад талын өнгө байдлыг дүрслэн харуулаад байх шиг санагдсан. Миний хувьд арай өөр бодолтой очиснийг хэлэх үү, үүнийг үзээд сэтгэл маань жаахан гундав.

Дэлгэрэнгүй...

lundi 23 mai 2011

Дүрс ялган бичдэг үгийн толь "цахим хэлбэр"

Та бүхэнд хэрэг болох нэгэн зүйлийг оруулж байна. Энэ нь “Монгол бичгийн дүрс ялган бичдэг толь”-ний цахим хэлбэр.


Үүнийг хийсэн хичээл.инфо-т талархий. хуулж аваад духтай үзнэ биз ээ.
мөн доорхи линкэн дээр дарж "Монгол бичгийн товч тайлбар толь"-ийг татаж аваарай.
үүнийг хийсэн тусал.нэт-дээ дахин талархий. https://docs.google.com/viewer?a=v&pid=explorer&chrome=true&srcid=0B9yCoElAKdrJNTk2MGMwZGEtZDIwNS00YmQzLTg5NjAtNDYxY2MyMjVhNTdk&hl=en

Дээрхи бүгдийг түгээж буй надад бас талархана гэж найджинаа...

Дэлгэрэнгүй...

lundi 9 mai 2011

Ветнам аялсан тэмдэглэл №1. Ханай хот

Өнгөрсөн оны 11-р сард Ветнам руу 14 хоногийн аялалд явсан тухайгаа та бүхэндээ хүргэж байна. Эрьт хүргэхээр байсан ч завтай духтай оруулий гэсээр удчихлаа. Одоо л оруулж эхлэхгүй бол оруулахгүй шинжтэй. 7 долоо хоногоор нь 2 хуваагаад оруулчий гэж бодож байлаа. Гэтэл нилээд сонирхолтой содон зүйлс үзэж, нийтдээ 800 орчим зураг дарж, 1 цаг 60 минутийн бичлэг хийсэн байх юм. Тиймээс арай дэлгэрүүлж хүргиййййййййй гэсэн маань энэ.

2010 оны 11-р сарын 05-ны өдөр ажлаа тараад л гэртээ яран ирэв. Бидний нислэг “бидний баг 6 хүний бүрэлдэхүүнтэй байлаа” 6-д Парис – Ветнам улсын нийслэл Ханай хот гэсэн чиглэлтэй байв. Гэвч тухайн үед Францад ид ажил хаялт хүчээ авч, тэр нь даамжирч нислэгт хүртэл нөлөөлж байлаа. Тиймээс бид “Б” төлөвлөгөөдөө шилжин 05-ны орой Парис хот руу нислээ. Орой очиж холгүй буудалд хонов.
06-ны 13:10-т бид нислээ. Нийтдээ 11 – 12 цаг нисч Ханай хотноо буув. Тэндэхийн цагаар өглөөний 05:50 цагт онгоцны буудал дээр нь визээ даруулав.
Бид тэндэхийн нэгэн аялал жуулчлалын кампанитай өмнө нь тохирсон байсан ба, биднийг тэдний жолооч тосох байв. Нисэх буудлаас гараад төрсөн хамгийн анхны сэтгэгдэл бол ямар бөгчим газар вэ гэж өөрийн эрхгүй бодогдсон. Дээр нь нэмээд битүү манан.
Биднийг тосч тэнд ажилладаг маягийн нэгэн эмэгтэй тосч авав. Бөхөлзөөд л, утсаар ярьж, нилээд хэдэн минут хүлээсний эцэст нэг микро автобус маягийн унаа ирэв. За юу болов энэ чинь хөдөө явах гэж байгаа юм биш дээ гээд л жоохон тоглотол хөөрхий таси нь л тэр юм гэнэ дээ.
40 минут хиртэй явьж хотын төрүүгээ орж буудалдаа ирлээ. Зам зууртаа их л сонирхон ажиж явлаа.

Өглөөний цайгаа уугаад л гадгаш гарлаа. Биднийг хариуцсан а.жуулчлын кампани эзний өөрийн нь буудал юм байна гэдгийг очоод л мэдэв. Үндэсний мөнгөн тэмдэгт нь “Донг” гээд үндэсний баатарынх нь зурагтай цаасан мөнгөн тэмдэг аж. Хэдүүлээ баг зэрэг тоо бодий. Ингэж байгаа юмаа. Буудлын эзэн өөрөө бас валютын чинж.
1 евро нь 28.000 донг
10 евро 280.000 догтой тэнцүү. Тэгэхлээр мөнгөний үнэ бол монгол төгрөгөөс ч хамаагүй хямд байгаа биз дээ.
Хүн бүр эхний өдөр ойр зуур гарна ээд тус бүртээ 100 евро солиулав. Тэр нь Ветнам донгоор 2.800.000 донг. Бас л их сонсонгдож байгаа биз.

Нисч ирсэн онгоц. Их л том юм билээ.
Манай хөдөөгүүр сүүлийн үед дэлгэрээд байгаа хужаа мото харин ч нэг байна. Эр эм хөгшин залуугүй унах юмаа. Замаар хажуугаар мото өнгөрхийг хараад ясан их юм бэ дээ гэж бодож явтал ундаг дугуй унасан нөхөр бас автын замаар хэнэгчгүй явж байхын. Гэтэл урсгал сөрөөд нөгөө талаар нь бас өнгөрч байхын. Тэнд дүрэм журам гэж алгаа. Осолдохгүй л гэрлэн тохион дээр хагас дутуу зогсдог нь үнэн байх.
цахилгааны утас бол гамшгийн зэрэгт. тэгээд борооны улиралдаа бол байнга бороо орчихдог гэж байгаа. энгээд бодохоор аймаар юм.
Нарийн гудмуудтай. гудмаар явах зай алга. зай зайвсаргүй жижиг гар дээрхи хүнсний худалдаа. Хараад л юун тэндээс хоол унд авах хурдан холдхын л түүүсссссс. Хүмүүс нь харин тоох ч үгүй авах юм билээ. хог бас байнааа байна.
Хуучны сүм барилга байгууламжууд нь харин үзүүштэй юм.Гого харагдаж байгаа биз. калиграфийн бийрүүд. авмаар байсан ч надад хэд нугалсан үнэтэй үнэ хэлсэн дээ. би ямар Итгэлт баян биш.
Хотын төвдөө сайхан том тогтмол нууртай юм. Залуучууд нь энэ нуураа тойроод л зайрмаг долоосон нөхдүүд шиг л санагдсан.
Дээрхи голын дунд ийм нэгэн сүм байдаг юм билээ. Жуулчдын очих ёстой газрын нь нэг гэсэн. жуулчид ихтэй ...
Хог түүгчид нь дандаа л эмэгтэй хүмүүс харагдсан.
Шөнийн зах. бас л балиар юм билээ. далайн гаралтай янзан бүрийн амьтад. үнэр танар...
Маргааш өглөө нь үндэсний баатар О-Ши-Минь ахын бунхан дээр очив. Бас л олон жуулчид.
Байнгын хамгаалтай байдаг гэж байгаа. авчихмаар юм байхгүй л харагдсан.
Ши-минь ахын ажлын өрөө. Энэ нь бунханы хажууд байдаг өөрийнх нь амьдарч байсан жижиг цэцэрлэгт хүрээлэн бүхий хамгаалтай бүс юм билээ. Түүний унаж байсан машин, идэж ууж байсан аяга, тавга, зочдын, уузалтын өрөө гээд л жижиг жижиг тусдаа байшингууд нь музей болон үлджээ.
ээ... автобус нь харин ч манай их хотын уур амьсгалыг санагдуулам. Бараг л зургаас хараад хотын төв замын автобусны буудлын аль нэг нь...

Гудмандаа хоолоо иднэ. зайгүй ард түмэн арга ч үгүй юмаа. хоолоо идэж байхад нь хажууд нь угаадсаа асгаад л хоолоо хийгээд л хүн ирж худалдаж авч идээд л...
Хотын төвд нэгэн томоохон цэцэрлэгт хүрээлэн бүхий ордонд очив. Дундад зууны үед язгууртан хаад, ихэс дээдсийн хүүхдүүд энд номын дуу сонсдог байжээ. Их л амгалан дуу чимээ багатай газар байсан. яст мэлхийн суурийн дээр суулгасан гэрэлт хөшөөн дээр тухайн үед төр барьж байсан хаадын нэрийн сийлэн үлдээсэн байдаг юм байна. тэдгээр гэрэлт хөшөөд байрнаасаа хөдлөөгүй бөгөөд дээгүүр нь бороо уснаас хамгаалан хамгаалалт барьсан байлаа. сонин - монголд ч ийм гэрэлт хөшөө байдаг даа. энэ талаар эргэн тодруулнаа.
Францын колончллоос үлдсэн зүйлсийн нэг. бас колончлож байхдаа өөрсдийн шашныг нэтрүүлэх гэж оролдож байсан байх юм. харин буулгаагүй үлдсэн нь европийн төдийгүй хаа газрын жуулчдын ирж үздэг газруудын нэг болжээ.
Бага сургуулийн хичээл дуусч байхтай таарав. хүүхдүүдээ хүлээсэн мотоциколтой эцэг эхчүүд. хүүхдүүд л их замвараатай цувран сургуулийн хаалгаараа гаран ээж аавдаа очих юм. эх үрсийн баяр болж байгаа л юм шигээ...
за энэ хүргээд эхний тэмдэглэлээ өндөрлий дөө. олон сайхан газар орон үзсэн, тэрээ бүрээ зураг хөрөгтэй сайхан оруулнаа. дараагийн дугаар САПА хот.

Дэлгэрэнгүй...

dimanche 1 mai 2011

Үзэсгэлэнд оролцов

Өнгөрсөн сарын 10-17-ний өдрүүдэд Cugnaux хэмээх хотод жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг уран бүтээлчдын 9-р үзэсгэлэнд оролцов. Үзэсгэлэн 2 шаттай явагдсан ба эхний шат нь бүх бүтээлчдийн бүтээлийг шүүгчид үзээд 1-р шатанд тэнцсэн бүтээлүүдийг 2-р шат буюу үзэсгэлэнд оролцох эрх олгосон юм. Ер нь ч тэр зарчмаар явж ирсэн юм билээ.
Эхний шатны шалгаруултанаас 51 уран бүтээлч тэнцсэний нэг нь би “муу хүнийг аз түшнэ гэж” бөлгөө. Энэ 51 уран бүтээлч таван төрөлд өрсөлдсөн юм. Уран зураг, Фото зураг, график, 12-18 насныхан, уран баримал гэсэн төрлүүд байсан ба миний оролцсон төрөл arts graphiques.
Үзэсгэлэн болох талаар Кали блогтоо дурдаж байлаа. Мөн археологийн цуврал үзэсгэлэн гараад байгаа хот чинь энэ шүү дээ. Үзэсгэлэн үзсэн талаараа Монархео блогтоо мөн л дурдаж байлаа.

Зургийн ангилалд түрүүлсэн зураг “надад бол энэ зураг огт таалагдаагүй” өөр олон сайхан бүтээлүүд байсан л даа.
Уран баримлын төрлийн тэргүүн байр.
12-18 насныханы тэргүүн байр.
Фото зургийн ангиллын тэргүүн байр.
Миний оролцсон төрлийн тэргүүн байр. энэ мундад залуу байлээ. магтан дуулий...Өнгөрсөн жилийн тэргүүлсэн бүтээл, сонингийн цаасийг ашиглан хийсэн гэж байгаа
Байранд ороогүй ч надад таалагдсын
Миний хувьд бол эхний шатандаа тэнцэж үзэсгэлэнд оролцсондоо баяртай байлаа. Өөр юу хэлэх вэ ?

Дэлгэрэнгүй...

dimanche 24 avril 2011

Урилга

Нэгэн танил калиграфич маань өөрийн калиграфийн үзэсгэлэнгийнхээ нээлтэнд урисан урилга илгээжээ. Гэвч тоогүй нь би очиж чадахгүй болсон бөлгөө. Яагаад ? хариулт маш энгийн, Хариултыг таагаарай.

Дэлгэрэнгүй...

jeudi 21 avril 2011

Амжилтанд хүргэх бизнесийн 6 нууц

1. Зорилгоо тодорхойлох,түүнд хүрэх төлөвлөгөө боловсруулах
2. Танил хүмүүсийн нэрсийн жагсаалт гаргах
3. Урилга промоушн хийж сурах
4. Презентац явуулж сурах
5. Бүтээгдэхүүнийг хэрэглэх
6. Бизнесийн багажаа бүрдүүлэх. Цаасан дээр буулгасан мөрөөдөл зорилго болон хувирдаг.Тодорхой зорилго тавьснаар Та хаашаа явж байгаа, юунд хүрэхээ мэддэг болно. Зорилготой хүн бартаатай замаар ч урагшилдаг, зорилгогүй хүн шулуун замаар ч явж чадахгүй.

1. Зорилго нь :
1. Тодорхой байх
2. Цаасан дээр буусан байх
3. Эхлэх, дуусах хугацаатай байх
4. Бодитой байх

Энэ бүхний цаана Таны: -юу хийхийг хүсэж байгаа -хаашаа явах - юуг харж ойлгох -ямар эд хөрөнгөтэй болох - хэнтэй бодол санаагаа хуваалцах зэрэг нь тусгагдсан байна. Зорилгодоо хүрэх жижиг алхамуудыг төлөвлөгөө гэнэ. Төлөвлөгөө нь хугацаагаараа : - ойрын - дундын - хэтийн гэж хуваагдана. Төлөвлөгөөндөө: - хэзээ - хаана - хэнтэй хамтран - юунд тулгуурлан - ямар зүйлийг хийх вэ гэдгээ тодорхой тусгасан байх шаардлагатай.

2. Танил хүмүүсийн нэрсийн жагсаалт /ТХНЖ /
Бизнесийн хамтрагчаа олохын тулд алтны уурхай болсон ТХНЖ-ыг гаргах шаардлагатай. Танил хүмүүсийн нэрсийн жагсаалтыг : -100-аас доошгүй хүнээр бүрдүүлэх - байнга баяжуулах/ найз нөхөд, хамаатан садан, айл хөрш, ажлын хамт олон, зургийн цомог, утасны жагсаалтаа үзэх гэх мэт/

3. Урилга промоушн
Бизнес , бүтээгдэхүүнээ санал болгох уулзалтандаа урихдаа - итгэл үнэмшилтэй - эрч хүчтэй - сэтгэл хөдлөлтэй байхыг чухалчилна. Урилга нь товч тодорхой , хугацааны хувьд сонголт хийх боломжтой байх. Урилгыг : -биеэр - утсаар - зараар - танихгүй хүнийг урих - гуравдагчаар урих - хуурамчаар урих хэлбэрээр хийнэ. Урилга нь 2 минутаас хэтрэхгүй байна. Промоушн гэдэг нь хөдлөх гэдэг утгатай англи үг энэ бизнесийн мотор. Аливаа зүйлийг бодти байдалд тулгуурлан магтах. Үүнийг: - сүлжээний марктингийн системд - компанидаа - бүтээгдэхүүндээ - маркетингийн төлөвлөгөөнд - спонсортоо - лидерүүддээ - өөртөө - шинэ дистрибьютертээ - ном, гарын авлага, баг компандаа гэх мэт бүх зүйлд хийж сурах шаардлагатай .

4. Презентац (мэдээллийн үйл ажиллагаа) явуулах
Презент нь бэлэг гэсэн англи үг. Тиймэс презентац нь хүмүүсийн үнэн зөв , товч тодорхой мэдээллээр хангаж, сонголт хийх, шийдвэр гаргахад нь түлхэц өгөх чухал ач холбогдолтой. - Компаний тухай 5 минут - Бүтээгдэхүүний тухай 25 минут - Маркетинг төлөвлөгөөний тухай 20 минут - Мотиваци буюу өдөөлт 10 минут

5. Бүтээгдэхүүнийг хэрэглэх
Та өөрөө бүтээгдэхүүнийхээ бүтээгдэхүүн нь байх ёстой.

6. Бизнесийн багажаа бүрдүүлэх
1.Хамгийн чухал багаж бол Та өөрөө. Хүмүүс чамайг худалдаж авах учраас дараах зүйлд анхаарлаа хандуул! - Гадаад үзэмж - Харилцааны соёл - Мэдлэгийн цар хүрээ - Амжилтанд хүрэх итгэл - Сахилга бат
2. Техник хэрэгсэл - Компаний тухай бичиг баримтууд - Сонины хайчилбар - Бизнестэй холбоотой ном , сэтгүүл - Нэрийн хуудас, энгэрийн тэмдэг - Фото аппарат, диктофон, видео камер - Дэвтэр үзэг
3.Бүтээгдэхүүн хэрэглэсэн үр дүн - Бүтээгдэхүүн хэрэглэхээс өмнө ба хэрэглэсний дараах харьцуулсан зураг - Хэрэглэсэн хүмүүсийн санал сэтгэгдэл
лектор.мн

Дэлгэрэнгүй...

dimanche 10 avril 2011

Atelier

Өнгөрсөн долоо хоногийн амралтын налайсан нартай өдөр Тулуз хотын хайрын дүүрэгт калиграфчдийн жижиг өдөрлөг зохион байгуулагдав. Өдөрлөгийг дүүргийн 2 нийгэмлэг зохион байгуулжээ. Түүнд миний бие ч мөн оролцов.
Эхлэхийн өмнө хальт дарьсан хэдэн зургууд:



Япон калиграфич


Хаанаахаар ч бичлэг гэлээ дээ. Ямар ч байсан их л ховор нандин цагаан толгойн үсгээр бичдэг бололтой. Дундад зууны л бичлэгээр бичдэг гэсэн. Би өвөөгийн нэрийг нь бичиж өгсөн. хачин их баярлаад л, миний ширээгээр очоорой гээд л, би очино гэж бодож байсан ч маш их хүнтэй байсаар, нэг харсан явсан байлаа.


Ветнам калиграфич

5 өөр үндэсний нөхдүүд байсан ба зохион байгуулагч нийгэмлэгээс өөрийн нийгэмлэгийн нэрүүдийг бичүүлж авсан бөлгөө. Анх удаа дүүргийн иргэддээ зориулан зохион байгуулсан өдөрлөг маш сайхан боллоо дахин удахгүй уулзалдий гээд л хачин баяртай үлдсэн дээ. Өдөрлөгийн зорилго ирсэн хүмүүсийн нэрийг ба хүссэн үгийг нь бичиж өгөх, тэд мөн даган өөрсдөө бичиж гэсэн нэг тиймэрхүү утгатай байсын. Харин араб нөхдүүд манай монгол бичгийг хөндлөн харуулж барчихаад л манай бичигтэй ямар адил юм бэ, яг шүү гээд л үлдсэн дээ. Энэ гэхдээ их сонин. Энэ талаар үнэхээр судлууштай санагддаг юм. Цөөнгүй удаа энгэж хэлэх хүнийг сонссон чих дээ.
Миний нэр перси, араб уран бичлэгээр бол нэг иймэрхүү юм уу даа.

Дэлгэрэнгүй...