Affichage des articles dont le libellé est Мэдээ. Afficher tous les articles
Affichage des articles dont le libellé est Мэдээ. Afficher tous les articles

samedi 2 mai 2015

Франц-Монгол ярианы ном

Монгол-Франц хоёр орны хооронд найрамдалт харилцаа 
үүссэний 50 жилийн ойд зориулав

Дэлгэрэнгүй мэдээлэл: энд дарна уу
Дэлгэрэнгүй...

mardi 14 octobre 2014

Үзэсгэлэн

Тулуз хотноо бие даасан хоёр дахь калиграфийн үзэсгэлэн маань гарлаа.
Нээлт энэ Баасан гаригт 18 цагт.
Та бүхнийг хүрэлцэн ирэхийг руж байна.
Дэлгэрэнгүй: http://guncalli.blogspot.fr


Дэлгэрэнгүй...

dimanche 21 juillet 2013

Миний эргэн тойронд

Энэ өдрийн мэндийг хүргэе! Содон блогоороо саяхан орлоо, өнгөрсөн жилийн 4-р сард оруулсан мэдээнээс хойш өөрийн холбогдол бүхий мэдээлэл ороогүй байх юм. Ингээд өнгөрсөн хугацаанд өөрийн эргэн тойронд болж өнгөрсөн үйл явдлын товчооноо та бүхэндээ хуваалцахаар суулаа “МБ: ганц нэг блогуудад маань зарим зүйлс цаг хугцаандаа тавигдаж байсан. Хэрэв та зочилдог бол мэдэж буй за”.

Өнгөрсөн жил Парис хотын даллагтай байсан юм шиг л өнгөрлөө. Монголын долоо хоног арга хэмжээний дараа Парис хотын зэргэлдээ хотноо ажиллалаа. Тус үйл ажиллагааны хүрээнд Монголоос С.Дулам багш тэргүүтэй эрдэмтэй судлаачид ирсэн бол Франц, Герман, Унгар, Хятад, Япон зэрэг улс орнуудын Монгол судлаачид оролцож сонирхолтой илтгэлүүд тавьж, Монгол-Францын хамтарсан судлаачид судалгааны явц, нээлтийн талаар танилцуулж, Монгол бүжиг, хөөмийн хичээлүүд, Монгол урлагын тоглолтууд, уран зураг, уран бичлэг, гэр зургийн үзэсгэлэн, Монгол хоолны сурлалт-амталгаа, Франц дахь Монгол холбоод, кино үзвэр, монгол тоглоом, монгол номын худалдаа ..., Монголоор амьсгалсан долоо хоног болж өнгөрсөн.




Энэ далимд Парист үзээгүй, анзаарай бүхнээ барал дуусгах төхсөн дөө. Хамгийн түрүүнд дээр дурдсан Гэрэл зургийн үзэсгэлэнгээ очиж үзлээ.

Үзэсгэлэнгийн үеэр Монголын талаархи олон арга хэмжээ зохион байгуулсаас гадна, Монголын Долоо хоног хүрээнд ирсэн монголчууд маань тус үзэсгэлэнг үзээд сэтгэл хангалуун байлаа.


20-р зууны эхэн үеийн Монгол орон ...
Mission de Stéphane Passet en Mongolie, en 1912. 1 par Gunba 
 Музей, томоохон галерей, хамгийн том дуурийн тетар, урлагын их сургууль, үндэсний номын сан гэх мэт гэгээлэг, фестиваль шоу цэнгээн жуулчид үл тасрах өнгөлөг, газар доорхи парисийн оршуулга, хотын захын хууль үл үйлчлэх харуудын хорооллоор ч зорчилоо. Дээрхи бүгдийг нэгтгээд “Парисийн зун” сэдвээр дараа мэдээлэл бэлтгэн оруулий гэж энэ мөчид бодогдов. Та бүхэн хүсвэл, хэхэ. 
Парист хотын ази судлалын Сернуш музей.


Парисийн гудам
soirée Paris par Gunba



Хүүхэд насанд хүргэж өгдөг галт тэрэг хэрвээ байдаг бол:

Өглөөний Парис



Энэтхэг, төвдийн их баярт оролцов. Төвд урлаач лам нар мандалааг 3 хоног хийж дуусгав.


Construction du Mandala. par Gunba 


11-р сард Түрк улсийн Истанбул хот руу 7 хоног яваад ирсэн. Хотын байршил, Амьдарлын хэв маяг, эр, эм хүмүүсийн ялгаа, шүтлэг зэрэг олон зүйлс нь нүдэнд их сонирхолтой туссан. Тэгээд нүд хужирлах, үзэх юм цөөнгүй, жуулчид ихтэй сайхан л хот байлээ. Очисон жуулчин бүр л энэ захаар ордог гэсэн. Наран туулийн зах юм даа.
Жишээ нь: Истанбул хот хар далайгаар хоёр хэсэгт хуваагдсан бол хоёр эргийн хооронд том усан онгоц тодорхой хугацааны давтамжтай явдаг нийтийн тээвэр юмаа. Анх удаа хоёр эргийн хооронд 10 мин зайтай хүн тээврийн хөлөг онгоц харсан надад үнэхээр сонин байлаа. 

Түрк үндэстэн хоолоороо алдартай ард түмэн. Бүхэн бүтэн хоол амтлагч бүтээгдэхүүний зах байна гээд бодий. тэгвэл тэр нь энд байнаааааааааааааааа,
Хотын гадна баруунтай нилээд өндөр, өргөн, үргэлжилсэн хэрмэн хана байсан, түүний барих болсон шалтгаан: нөхөр Атилла баруун зүгээс ирж Түркийн ард түмнийг айлгаад байсан тул барисан байх юм. За энгээд бичээд байвал бичээд байх бололтой Түрк явсан талаар удахгүй хэхэ зураг хөрөгтэй мэдээлэл бэлтгэн оруулахыг хичээнэ. 

Парис хотноо Монгол-Франц уран бүтээлчдын хамтарсан үзэсгэлэн болов. Тус үзэсгэлэнд 3 гэрэл зурагчин, 1 зураач, миний бие оролцсон билээ. 

12-р сарын эхээр мөн Парис хотод зохион байгуулагдсан Парис хотын баярт оролцов. Энэхүү баяр нь жилд нэг удаа болдог бөгөөд өнгөрсөн жил Монгол улс урилгаар оролцсон. Монгол улсаас Франц улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхэт элчин сайд Ш.Алтангэрэл, ...

Монголоос цөөнгүй тооны бүрэлдэхүүнтэй хүмүүс оролцов. Франц дахь элчин сайдын яам зарим уулзалт, арга хэмжээг өөрийн элчин сайдын яаманд зохион байгуулав. Үндэсний урлагыг илтгэх дууч, хөгжимчин бүсгүйчүүд Монгол дуугаар ирсэн зочдын сонрыг мялаав. Сод Туяа тэргүүтэй үзэсгэлэнт монгол бүсгүйчүүл маань хурсан оны нүдийг хужилав. Энэ арга хэмжээнд оролцох завшаан олгосон хүмүүстээ мөн баярлалаа гэж энэ дашрамд. Удахгүй эхэлнэ ...
Préparation soirée par Gunba 
За тэгээд тэндээсээ шууд эх орны зүг хөөрсөн дөө. Монголын маань замын түгжээ, утаа хоёр яг хэвээрээ байх шиг санагдсан. Уушгаа амраах гэж хотоос гарч хөдөөг хэд хоног зорив.
Жинхэнэ амар тайванг хөдөө талаасаа. Манаахан шиг баяр наадамд цаг нар, мөнгөө харамгүй зардаг Он солигдох баярын үе байсан тул гэр бүл, найз нөхөд, ажил албаны хүмүүстэй найрлан шинэ он гарлаа.
Хорооллын гудам
Жүрүүрийн эрэлт нийлүүлэлт
Харин Монголчууд шинэ оны эхний нар гархыг очиж их үздэг болсон байна. Тэгсэн маш том арга хэмжээ болдог юм байна. Хотын захиргаанаас уламжлал болгон зохион байгуулаад 10-аад жилийн нүүрийг үзэж байгаа аж, тэнгэр язгуурт бөө, удгууд зан үйлээ үйлдэж, урлагын тоглолт болдог юм билээ. Бичлэг хийгээд зогсож байсан чинь камерт нэг танил царай ороод ирдийн тэгсэн 10 жил хамт төгссөн ангийн хоёр анд маань явж таардийн хэхэ сонин шүү.
Уб-ийн зам ба утаа

шөнийн 01 цаг. гадаа -38 хэмийн хүйтэн. Эх нутгийн хүйтэн мөртлөө дулаан өвөл
Амралт, ажил, гэр бүл хамаатан ах дүүс, анд найзууд нэг л мэдэхэд буцах боллоо. Зарим хамаатан, садан, найзууд, уулзах ёстой хүмүүстэйгээ уулзаж амжаагүй, тэр хүмүүссэээ дахин дахин уучлал хүсий. Зарим нь бүр намайг эрснийг ч мэдээгүй байсан. Буцаж ирсэн хойно баахан мессеж хүлээн авсан. Ямар шуу мессеж хүлээн авсаныг та бүхэн гадарлаж байгаа биз дээ. 

Өвлйн улирал, цанын бааз бултараа. Манаахан бэлэн болжээ.
Үнэхээр сайхан байгаль шүү.

Цагаан сараар эндэх монголчууд, найзуудтайгаа битүүрч шинэлэв.


Дулаараад л ийшээ тийшээ явдаг ажил маань эхлэв. Жерс мужийн Лектур хэмээх жижиг хотод 15-16р зууны үеийн харуулын цамхаг дээр ажиллав. Дундад зууны үед тус хот нь мэдээж одоогийнхоосоо жижиг байсан ба хотын гадуур хамгаалалтын хэрмэн өндөрдөг ханатай байжээ. Тус хэрмэн хана 4 н буландаа том харуулын цамхагтай бөгөөд, хожим 20-р зууны эхээр баруун хойд булангийн харуулын цамхагийн гадуур дахин хэрэм цайз барьж давхарласан байна. Лектур хот дахь Жакобаны сүмийн орой.

Түүний одоогийн эзэмжигч нь түүхэн дурсгал бүхий Цонж дээр байшин барж хоёр хэрмэн ханны хоорондох элс шороог зайлуулж эхэлсэн байна. Гэтэл тэндээс нь эртний вааран сав суулгийн үлдэгдэл, бусад зүйлс илрэн олдсон тул мэргэжлийн байгуулагт хандаж, хүрэл болон Ромын үед холбогдох соёлт давхрагыг илрүүлснээр ахреологийн судалгаа явуулах болсон юм. Ийнхүү бидний хийх ажил нь хоёр хэрмийн хоорондох соёлт давхрагт малтлага судалгаа хийх, хэрмийн баримжуулат, зургийн ажил байв. Малтлагын явцад дотор талын дундад зууны үед холбогдох хэрмийн доор 5 р зууны үед хобогдох өөр чулуун хэрэм байгаа нь тогтоогдсон юм. Харуулын цамхаг гадна талаасаа "Хожим нэмж гадуур нь барьсан хэрэм"

Дээр үед Уриа гэх хоёр хүний бүрэлдэхүүнтэй франц хөгжийн хамтлагийн лого-г хийсэн хэхэ, тэгсэн нэг ийм клип хийгээд явуулсан байлаа. Тэд Монголын ардын урлаг, алтайн дууны чиглэлээр уран бүтээл туурвидаг юм билээ.  
Францын төв хэсэгт орших Корез мужийн нутагт Вантадоур хэмээх 15-16 зууны үеийн ордон дээр ажиллав. Далайн түвшнээс 500 орчим м –ийн өндөрт оршин энэхүү ордон нь гадуураа 4 – 5 хүртэл өндөр бүхий ханан хэрэмтэй, дотроо хэд хэдэн хэсгээс бүрдэл болсон цогцолбор дурсгал юм.
Бас л байгалын үзэсгэлэнт газар байлаа.
Гэрэл зураг сонирхдог болоод байгаад бөгөөд намайг дэмжиж ЛАЙК дарсан залуусдаа баярлалаа

5-р сард Тулуз хотноо жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг олон улсын хэлний өдөрлөгтЯзгуур Монгол холбоо монгол соёл, хэл бичгээ суртачлан оролцов. 

Дуучин М тулуз хотод ирж тоглов. Миний сонсох дуртай дуучдийн нэг.
Merci M
Concert M. 3 par Gunba Парис хотын мангас  

Эх хэл бичгээ өөрийн хэмжээнд баг ч атугаа суртачлан таниулахдаа таатай байдаг билээ.


Хамгийн сүүлд Францын соёлын яам, археологийн авран хамгаалах судалгааны хүрээлэнгээс жил бүр зохион байгуулагдаг Археологийн үндэсний өдөрлөгт Монголын археологи “Тал нутгийн анхны эзэнт гүрэн - Хүннү сэдвээр илтгэл тавилаа. 

Одоогоор бол Францын Өмнөд хэсэгт орших Касулэ нэртэй зоогоороо алдартай Касталнудари хотноо явна даа.

Дараагийн бичлэг хүртэл түр баяртай. Харин та сувгаа бүү солиорой.

Дэлгэрэнгүй...

samedi 26 janvier 2013

СУИС

СУИС-ийн мөрдөг дүрэм журмын эмхтгэл. 2012
СУИС-ийн талаар илүү ихийг мэдэхийг хүсэгч, шинээр элсэгчид, за тэгээд хэрэгтэй нэгэн нь татаж аваад үзнэ бизээ.

Та бүхэндээ 2013 оны мэнд хүргэе !
Дэлгэрэнгүй...

lundi 23 avril 2012

Монголын долоо хоног Парис хотноо

2012 оны 5-р сарын 07 – 13 -ны хооронд “Монгол өв соёл ба уламжлал” нэртэй Монголын долоо хоногийн өдөрлөг Франц улсын нийслэл Парис хотноо зохион байгуулагдах гэж байна.

Тус өдөрлөгүүд үндсэн хоёр хэсгээс бүрдэнэ.
А. Олон улсын, Шинжлэх ухааны салбар хоорондын эрдэм шинжилгээний хурал
Б. Монголын урлаг, соёл нийгмийн нийгэмлэг, холбоодын нэгдсэн форум

А. Олон улсын, Шинжлэх ухааны салбар хоорондын эрдэм шинжилгээний хурал
Эрдэм шинжилгээний хурлын зорилго нь Монголын соёл, иргэншлийг дэмжин сурталчлах, ашгийн бус байгууллагуудыг хамарсан хэлэлцүүлэг, эрдэмтдийн хооронд тэр бүр үр өгөөжтэй харилцаа холбоо үүсгэдэггүй газарзүйн, институцийн, арга зүйн болон эрдэм шинжилгээний хуваагдлуудыг холбох гүүрийг бий болгох.

Тус “эрдэм шинжилгээний хурал”-д Монголын зарим их, дээд сургуулиудын эрдэмтэн багш, судлаачдаас гадна ОХУ-ын Буриад, Халимаг, АНУ, Япон, Герман зэрэг орноос Монгол судлалын судлаачид, Франц дахь Монгол судлал, Монголд судалгаа явуулдаг судлаачид өөрсдийн судалгааны талаархи сүүлийн үеийн шинэ мэдээ, мэдээллээ танилцуулах юм.

Хуралд оролцсон сэдвүүдэд дүгнэлт өгөх, цаашдын хамтын ажиллагаа, шинэ хандлагуудыг бий болгох үүднээс сэдэв тус бүрээр дугуй ширээний ярилцлага өрнүүлнэ.
Хурлын монгол хэл дээрхи хөтөлбөрийг доор оруулсан тул тэндээс хаана болох, хэдэн цагаас эхлэх, ямар судлаачид оролцох, ямар илтгэлүүд тавигдах зэрэг дэлгэрэнгүй мэдээллийг үзнэ үү.

Б. Монголын урлаг, соёл нийгмийн нийгэмлэг, холбоодын нэгдсэн форум
“Нийгэмлэг холбоодын форум” –д Монголын ба Францад үйл ажиллагаа явуудаг Монголын нийгэмлэг холбоод оролцож, өөрсдийн үйл ажиллагаа, цар хүрээний талаар танилцууллахаас гадна дугуй ширээний ярилцлага, хэлэлцүүлэг, халуун яриа өрнүүлэх ажээ.

Дээрхи гол үндсэн 2 хэсгээс гадна уран зураг, монгол уран бичлэг, фото зургийн үзэсгэлэн; баримтад болон уран сайхны кино, үндэсний дуу, хөөмий, ардын бүжгийн үзүүлбэр; хөөмий, ятга, морин хуур, ардын урлагын тоглолт , монгол хоолны амталгаа, номын худалдаа зэрэг үйл ажиллагаа тухайн өдөрлөгүүдэд нээлтэй байх юм байна.

Мөн өдөрлөгийн туршид монгол хоол, хөөмий, ардын бүжиг .... зэрэг сургалтууд явагдана.

Бидний Монгол соёлын “СОДОН МОНГОЛ” холбоо мөн энэхүү Монголын Долоо хоногийн өдөрлөгт Монголын Археологи, уламжлалт бичиг, соёлоо танилцуулж хамтран оролцож буй болно.

Ерөнхий зохион байгуулагч: ОТАЗИ Холбоо. “ОТАЗИ холбоо нь 2009 оны 09-р сарын 09-ны өдөр байгуулагдсан бөгөөд Төв ази, нэн ялангуяа Монголын соёлыг дэлхий нийтэд суртачлан таниулах зорилго бүхий ашгийн бус байгууллага болно”

Болох газар: Франц улс – Парис хот.
1. INALCO (Дорно дахины Хэл, Иргэншлийн _ндэсний Дээд Сургууль)
Хаяг: 75013 Парис
65, rue des Grands Moulins (Grands Moulins гудамж, 65 тоот)

LIEU
Hall de l'Université Paris VII
16 rue Marguerite Duras
75013 Paris

2. ENS (Багшийн Дээд Сургууль)
Хаяг: 75005 Парис
45, rue d’Ulm (Ulm гудамж, 45 тоот)

Бяцхан анхааруулга !!!: Дээрхи өдөрлөг INALCO дээр голчлон зохион байгуулагдах боловч зарим үзвэр, үйлчилгээ, тоглолт, хурлын болох газрын хаягууд зөрүүтэй тул дэлгэрэнгүйг ОТАЗИ холбооны сайтаас үзнэ үү.
Ирж буй хүн бүрийг Монгол гэр угтах юм байна шүү.

Монгол хэл дээрхи эрдэм шинжилгээний хурлын хөтөлбөр


Франц хэл дээрхи эрдэм шинжилгээний хурлын хөтөлбөр

Дэлгэрэнгүй...

lundi 9 avril 2012

“Язгуур Монгол” холбоо


“Язгуур Монгол” холбоо нь 2010 онд Франц улсын хууль дахь Нийгэмлэг Холбоод үүсгэн байгуулах салбар хууль, тогтоомж, заалт журмын дагуу өөрийн статус бүхий үүсгэн байгуулагдсан "Монгол соёлын холбоо" юм.

Тус холбоо нь “Монголын соёл иргэншил, зан заншил, түүх уламжлал, бичиг соёл, урлаг, монгол үндэсний тоглоом, наадам...” – ыг суртачлан таниулах, энэ чиглэлийн үйл ажиллагаа явуулах, бусад нийгэмлэг холбоод, хувь хүн, албан байгууллагатай харилцан хамтран ажиллах, бүхэлдээ Монголын гайхамшигт соёл, урлагын уламжлалыг Франц, цаашдаа Европд суртачлан таниулах, түгээн дэлгэрүүлэх, хөгжүүлэхэд өөрсдийн хувь нэмрийг оруулах нь бидний эрхэм зорилго бөлгөө.

Холбооны Facebook хуудсанаас бидний үйл ажиллагаа, фото зураг, оролцсон хамтран ажилласан зэрэг бусад мэдээллийг үзэж болно. Facebook хуудсандаа бид шинэ мэдээллээ тавьж байх болно. Бидэнтэй нэгдээрэй.

Та бүхэнтэй хамран ажиллахдаа үргэлжид таатай байх болно.

Франц улсын Тулуз хот дахь Монголын соёлын “Язгуур Монгол” холбоо
Холбоо барих: asso.espritmongol@gmail.com

Дэлгэрэнгүй...

mercredi 9 février 2011

Нинжаа нарын багж тэнгэрт залрав

Монголын хууль бус "алт"-ны нинжаа нарын мартаж хээр орхисон төмөр алх Францын нэгэн захирлын өрөөнд заларч байна. Мэдээг энд дарж үзнэ үү.
Дэлгэрэнгүй...

lundi 6 décembre 2010

Монгол залуу Франц орныг тойрно

За та бүхэн Монгол залуу Франц орныг тойрно гэхээр бас юун Амай гараад ирэв ээ? гэж магад. Тийм бол арай биш юм аа. Аялагч уу гэвэл бүр том андуурсан болно. Түүний нэрийг Д.Батпүрэв гэх бөгөөд 2008 онд Францын ANOKO–ийн киноны багынхантай хамтран Монголын хөдөө, хүмүүний амьдрал, байгалын сонин хачин, уламжлалт баяр наадам ... зэргийн талаар өгүүлсэн кино хийсэнээ Францын бүхий л том жижиг хотуудаар хүмүүст хүргэхээр аян замдаа гарчээ. Нийтдээ 2- 3 жилийн турш киногоо үзүүлэн Монголоо суртачлан явахаар төлөвлөсөн байна.
Эцэст нь дурдхад монголын амьдралыг харуулсан киног, өөрөө бүтээлцсэн монгол хүн үзүүлж, тайлбарлана гэдэг монголоо дахин таниулж буй хэрэг юм. Киног үзээд Монгол руу урсах жуулчдын тоо улам нэмэгдэнэ гэдэгт би итгэлтэй.

Бат даа амжилт хүсийййййййййййййййй.

Кино хаа хэзээ, ямар хотуудад гарах дэлгэрэнгүй мэдээллийг http://www.connaissancedumonde.com – оос.

Дэлгэрэнгүй...

samedi 17 juillet 2010

Нутгийн зүг хүлгийн жолоо

Ирэх 7 хоногт эх нутгийн зүг явлаа. За тэгээд эх орон элгэн садан, ах дүү, анд найз нар минь ирэх 7 хоногт эргэн баяртай уулзая. Урайййййййййййййййййййййййййййййййййй...

Дэлгэрэнгүй...

jeudi 24 juin 2010

Тулуз хот дахь дэлхийн хэлний баяр

Тулуз хотод ийм нэртэй нэгэн баяр 06-сарын 13 –ны өдөр болж өнгөрлөө. Энэ жил 18 дахь жилээ зохион байгуулагдаж байгаа аж. Энэхүү баярт улс орон бүрээс Тулуз болон бусад хотуудад амьдарч ажилладаг гадны орны хүмүүс ирж өөрийн үндэсний хэл бичиг, соёл уламжлал зэргээ бусдад таниулан суртачилдаг байна. Миний хувьд бол нэг үзэсгэлэн үзэж яваад энэ баяр болдог тухай мэдсэн ба тэгээд л бүртгэл нь арай дуусаагүй байсан тул бүртгүүлээд оролцох болсон билээ.

Оролцсон тухайгаа товч сийрүүлбээс:

13-ны өглөө эртээ гэгч нь босоод л баяр болох газар хотын төв талбай дээр очилоо. Аль хэдийн оролцох нийгэмлэг, холбоогууд ирсэн байлаа.
10 цагаас эхэлээ. Давхардсан тоогоор 100 орчим улс орны нийгэмлэг холбоод өөрсдийн хэл соёлоо танилцуулахаар цугласан байсан. Би ч яахав ганц монгол ганцаардахгүй гэж, монголын газрын зураг, төрийн далба, монгол хэл болон монгол бичиг, кирилл бичиг, бусад ойр зуур бэлтгэн хэвлэсэн зүйлсээ дэлгэлээ. Бас болоогүй монголоос авч ирсэн сурах бичиг, толь зэргээ хажуугаар нь дэлгэн үзүүллээ. Өөрийн ойр зуур бичсэн монгол бичгүүдээ сайхан гэгч нь самбарт тогтоогоод л тэгээд л болж байгаа юм даа.
Хүмүүс их гайхаж байнаа. Үнэхээр монголоос ирсэн үү, гэрт амьдардаг уу та нар, их хүйтэн биз, их тал нутаг, дандаа морь унадаг уу гэх шиг сонин сонин асуултаар дүүрэн өдөр байлаа. Монгол руу аялаж байсан ганц нэг хүмүүстэй ч таарав.
Миний хувьд тэнд байсан калиграфчидтай уулзалдах, тэдний бүтээлүүдтэй танилцах бодолтой байлаа. Төвд, Араб, Франц, Грек, Армен, Солонгос зэрэг калиграфчид байлаа.
Би бас яаж зүгээр байх вэ, бичиг соёлоо танилцуулахын зэрэгцээ монгол бичгээрээ хүний нэр бичих ажил бага зэрэг хийв. Ер нь бол хүмүүс их сонирхож байсан шүү.

Нээлтийн өмнөх дүр зураг
Миний орон зай


Солонгос калиграфич
Араб, Армен калиграф


Арабаар "тавтай морил"


арменаар миний нэр нэг иймэрхүү.

Хамгийн сүүлд хэлэхэд баяртай байна. Хамгийн гол нь монгол, монгол хэл, бичгээ жоохон ч гэсэн хүмүүст таниулж чадсандаа баяртай байна. Сонирхуулахад нэг рестораны нөхөр ирсэнээ манай ресторан орон бүрийн хоолыг хүмүүст танилцуулдаг хэрэв боломжтой бол нэг 7 хоног танай үндэсний хоолыг танилцуулж болно гэлээ. Яагаад болохгүй гэж гэхдээ одоо биш, дараа бол магадгүй л юм. Хэрэв тэгэх бол би гэдэг хүн чинь тогооч болох нь дээ.

Дэлгэрэнгүй...

dimanche 6 juin 2010

Ажиллахаар боллоо

За нэгэн баяртай мэдээ оруулж байна. Учир нь гэвэл ирэх долоо хоногоос эхлэн ажиллахаар боллоо. Одоогоос бараг 3 сарын өмнө нэгэн археологийн судалгааны ажил дээр очисон билээ. Түүн дээр судалгааны багын ахлагчтай нь танилцаж байсан маань хэрэг болж нэг сарын хугацаатай судалгааны ажилд нь оролцох болов. Миний хувьд нэг сарын хугацаатай ч гэсэн анх удаа гадны улсад малтлага судалгааны ажилд оролцож байгаа маань энэ билээ. Баяртай байна.
Дэлгэрэнгүйг: http://monarcheo.blogspot.com/2010/06/blog-post.html - оос
Дэлгэрэнгүй...

lundi 24 mai 2010

Хоёр франц монголын талаар

Нэгэн нийгэмлэгийн үйл ажилгааны жагсаалтыг нилээд дээр харсан юм. Тэгсэн монголд 1 сар аялаад ирсэн гэр бүлийн хоёр явсан тухайгаа танилцуулга яриа хийнэ гэсэн зар байв. Тухайн үедээ үзнэ гээд цааш тавьсан байсан ч мартаж орхижээ. Санаадгүй хогоо ухаж байсан чинь гараад ирлээ. Тэгсэн аз болоход яг маргааш нь болох байв. Маргааш нь буюу 05-р сарын 20-ны өдөр очиж үзэснээ сийрүүлсүүү.

Орой 20:30-аас гэсэн байсан учир тэр цагт нь очив. Нилээд хүмүүс ирсэн байв. Таксийг нь төлөөд орлоо. Ороод ойр зуур зүйлс харж зогсож байтал нэгэн нөхөр хүрээд ирэв. Монгол уу гэж байна. Тиймээ л гэлээ. Тэгсэн нөгөө Монголын талаар ярих гээд байгаа гэр бүлийн хоёрын нөхөр нь ажээ. Эхнэр нь ирэв. Танилцав.

Нөхөр Гилбэх, эхнэр Элэни хамт 2008 оны 08-р сард монгол руу 1 сарын хугацаатай яваад ирсэн. Тэгээд тэр талаараа ярилаа. Улаанбаатар – Архангай – Хэнтий – Далан задгад – Баян булаг, Ёлын ам гэх зэрэг маршрутаар яриагаа бэлдсэн байв. Түүн дотроо Монголын уул нурууд, тал хээр, элсэн манхан, хоол хүнс, ахуй амьдрал, ан амьтан, нүүдэл, шашин г. мэт өөрсдийн үзэж харсан зүйлс дээрээ тулгуурласан ч нэмж чамгүй мэдээлэл үзэж бэлдсэн нь тэдний ярианаас харагдсан.

Монголын хөдөөний амьдралын тухай аль сайн талаас нь харсан нь таалагдав. Ер нь бол миний хувьд миний эх орны талаар яриж байгаа болохоор аль болох хэлсэн үг бүрийг нь ойлгохыг хичээж байлаа. Гадны хүний нүдээр хэлж байгаа гэхэд тийм ч муу яриагүй.

Ганц хоёрхоон зүйл хэлэхэд нөхдүүд УБ –ээс холгүй орших Чингисийн морьтой хөшөө, Тэрэлжийн мэлхий хад зэргийг Хэнтий аймаг, Чингис хааны төрсөн газар гэх юм. Хамгийн сонирхолтой нь Архангайд авсан гэсэн зурагт нь Өвөрхангай аймгийн миний мэдэх, бүр сайн таних хүний зураг дүрээрээ байж байхын. Дуусахаар нь асуулаа. Тэгсэн нөхдүүд Хэнтийд очисон, очоогүй нь жоохон эргэлзээтэй санагдав. За тэгээд л хүнийг мууг үзэх гэж байгаа юм шиг улайран асуугаад л байх нь хайшаа юм. Очисон ч байхыг үгүйсгэхгүй шүү дээ. Зөвхөн л миний бодол шүү.

За тэр танидаг хүний зургын тухайд бол нэг газар баяр болж байсан түүн дээр таарсан болж таарав.
Ямартай ч Монголын минь талаар тэнд цугласан хүмүүст чамгүй сайхан мэдээлэл өгөөд амжсан. Тийм ч үнэтэй бишээ. Яваад үзэхэд харамсахгүй шүү гэж хэд хэдэн удаа хэлсэн нь надад бол таалагдаж л байлаа.

монголын талаар ярьсан нөхөр эхнэрийн хамт


Өвархангайн миний сайн танидаг хүн гээд байсан зургийн баруун талаас 1 дэхь хүн. Хар дээлтэй тамхи барьсан залуу.


Тэрхүү нийгэмлэгийн зорилго бол: янз бүрийн улс орон руу аялаад ирсэн хүмүүсийн юу үзэж харсан, ямаршуу сэтгэгдэл төрсөн гэх мэт сэтгэгдлийг нь бусад хүмүүст таниулах, танилцуулах маягийн уулзалтуудыг зохион байгуулдаггаас гадна өөр бусад арга хэмжээ зохион байгуулдаг юм билээ.

Дэлгэрэнгүй...