Affichage des articles dont le libellé est Баяр наадам. Afficher tous les articles
Affichage des articles dont le libellé est Баяр наадам. Afficher tous les articles

lundi 23 avril 2012

Монголын долоо хоног Парис хотноо

2012 оны 5-р сарын 07 – 13 -ны хооронд “Монгол өв соёл ба уламжлал” нэртэй Монголын долоо хоногийн өдөрлөг Франц улсын нийслэл Парис хотноо зохион байгуулагдах гэж байна.

Тус өдөрлөгүүд үндсэн хоёр хэсгээс бүрдэнэ.
А. Олон улсын, Шинжлэх ухааны салбар хоорондын эрдэм шинжилгээний хурал
Б. Монголын урлаг, соёл нийгмийн нийгэмлэг, холбоодын нэгдсэн форум

А. Олон улсын, Шинжлэх ухааны салбар хоорондын эрдэм шинжилгээний хурал
Эрдэм шинжилгээний хурлын зорилго нь Монголын соёл, иргэншлийг дэмжин сурталчлах, ашгийн бус байгууллагуудыг хамарсан хэлэлцүүлэг, эрдэмтдийн хооронд тэр бүр үр өгөөжтэй харилцаа холбоо үүсгэдэггүй газарзүйн, институцийн, арга зүйн болон эрдэм шинжилгээний хуваагдлуудыг холбох гүүрийг бий болгох.

Тус “эрдэм шинжилгээний хурал”-д Монголын зарим их, дээд сургуулиудын эрдэмтэн багш, судлаачдаас гадна ОХУ-ын Буриад, Халимаг, АНУ, Япон, Герман зэрэг орноос Монгол судлалын судлаачид, Франц дахь Монгол судлал, Монголд судалгаа явуулдаг судлаачид өөрсдийн судалгааны талаархи сүүлийн үеийн шинэ мэдээ, мэдээллээ танилцуулах юм.

Хуралд оролцсон сэдвүүдэд дүгнэлт өгөх, цаашдын хамтын ажиллагаа, шинэ хандлагуудыг бий болгох үүднээс сэдэв тус бүрээр дугуй ширээний ярилцлага өрнүүлнэ.
Хурлын монгол хэл дээрхи хөтөлбөрийг доор оруулсан тул тэндээс хаана болох, хэдэн цагаас эхлэх, ямар судлаачид оролцох, ямар илтгэлүүд тавигдах зэрэг дэлгэрэнгүй мэдээллийг үзнэ үү.

Б. Монголын урлаг, соёл нийгмийн нийгэмлэг, холбоодын нэгдсэн форум
“Нийгэмлэг холбоодын форум” –д Монголын ба Францад үйл ажиллагаа явуудаг Монголын нийгэмлэг холбоод оролцож, өөрсдийн үйл ажиллагаа, цар хүрээний талаар танилцууллахаас гадна дугуй ширээний ярилцлага, хэлэлцүүлэг, халуун яриа өрнүүлэх ажээ.

Дээрхи гол үндсэн 2 хэсгээс гадна уран зураг, монгол уран бичлэг, фото зургийн үзэсгэлэн; баримтад болон уран сайхны кино, үндэсний дуу, хөөмий, ардын бүжгийн үзүүлбэр; хөөмий, ятга, морин хуур, ардын урлагын тоглолт , монгол хоолны амталгаа, номын худалдаа зэрэг үйл ажиллагаа тухайн өдөрлөгүүдэд нээлтэй байх юм байна.

Мөн өдөрлөгийн туршид монгол хоол, хөөмий, ардын бүжиг .... зэрэг сургалтууд явагдана.

Бидний Монгол соёлын “СОДОН МОНГОЛ” холбоо мөн энэхүү Монголын Долоо хоногийн өдөрлөгт Монголын Археологи, уламжлалт бичиг, соёлоо танилцуулж хамтран оролцож буй болно.

Ерөнхий зохион байгуулагч: ОТАЗИ Холбоо. “ОТАЗИ холбоо нь 2009 оны 09-р сарын 09-ны өдөр байгуулагдсан бөгөөд Төв ази, нэн ялангуяа Монголын соёлыг дэлхий нийтэд суртачлан таниулах зорилго бүхий ашгийн бус байгууллага болно”

Болох газар: Франц улс – Парис хот.
1. INALCO (Дорно дахины Хэл, Иргэншлийн _ндэсний Дээд Сургууль)
Хаяг: 75013 Парис
65, rue des Grands Moulins (Grands Moulins гудамж, 65 тоот)

LIEU
Hall de l'Université Paris VII
16 rue Marguerite Duras
75013 Paris

2. ENS (Багшийн Дээд Сургууль)
Хаяг: 75005 Парис
45, rue d’Ulm (Ulm гудамж, 45 тоот)

Бяцхан анхааруулга !!!: Дээрхи өдөрлөг INALCO дээр голчлон зохион байгуулагдах боловч зарим үзвэр, үйлчилгээ, тоглолт, хурлын болох газрын хаягууд зөрүүтэй тул дэлгэрэнгүйг ОТАЗИ холбооны сайтаас үзнэ үү.
Ирж буй хүн бүрийг Монгол гэр угтах юм байна шүү.

Монгол хэл дээрхи эрдэм шинжилгээний хурлын хөтөлбөр


Франц хэл дээрхи эрдэм шинжилгээний хурлын хөтөлбөр

Дэлгэрэнгүй...

jeudi 24 juin 2010

Тулуз хот дахь дэлхийн хэлний баяр

Тулуз хотод ийм нэртэй нэгэн баяр 06-сарын 13 –ны өдөр болж өнгөрлөө. Энэ жил 18 дахь жилээ зохион байгуулагдаж байгаа аж. Энэхүү баярт улс орон бүрээс Тулуз болон бусад хотуудад амьдарч ажилладаг гадны орны хүмүүс ирж өөрийн үндэсний хэл бичиг, соёл уламжлал зэргээ бусдад таниулан суртачилдаг байна. Миний хувьд бол нэг үзэсгэлэн үзэж яваад энэ баяр болдог тухай мэдсэн ба тэгээд л бүртгэл нь арай дуусаагүй байсан тул бүртгүүлээд оролцох болсон билээ.

Оролцсон тухайгаа товч сийрүүлбээс:

13-ны өглөө эртээ гэгч нь босоод л баяр болох газар хотын төв талбай дээр очилоо. Аль хэдийн оролцох нийгэмлэг, холбоогууд ирсэн байлаа.
10 цагаас эхэлээ. Давхардсан тоогоор 100 орчим улс орны нийгэмлэг холбоод өөрсдийн хэл соёлоо танилцуулахаар цугласан байсан. Би ч яахав ганц монгол ганцаардахгүй гэж, монголын газрын зураг, төрийн далба, монгол хэл болон монгол бичиг, кирилл бичиг, бусад ойр зуур бэлтгэн хэвлэсэн зүйлсээ дэлгэлээ. Бас болоогүй монголоос авч ирсэн сурах бичиг, толь зэргээ хажуугаар нь дэлгэн үзүүллээ. Өөрийн ойр зуур бичсэн монгол бичгүүдээ сайхан гэгч нь самбарт тогтоогоод л тэгээд л болж байгаа юм даа.
Хүмүүс их гайхаж байнаа. Үнэхээр монголоос ирсэн үү, гэрт амьдардаг уу та нар, их хүйтэн биз, их тал нутаг, дандаа морь унадаг уу гэх шиг сонин сонин асуултаар дүүрэн өдөр байлаа. Монгол руу аялаж байсан ганц нэг хүмүүстэй ч таарав.
Миний хувьд тэнд байсан калиграфчидтай уулзалдах, тэдний бүтээлүүдтэй танилцах бодолтой байлаа. Төвд, Араб, Франц, Грек, Армен, Солонгос зэрэг калиграфчид байлаа.
Би бас яаж зүгээр байх вэ, бичиг соёлоо танилцуулахын зэрэгцээ монгол бичгээрээ хүний нэр бичих ажил бага зэрэг хийв. Ер нь бол хүмүүс их сонирхож байсан шүү.

Нээлтийн өмнөх дүр зураг
Миний орон зай


Солонгос калиграфич
Араб, Армен калиграф


Арабаар "тавтай морил"


арменаар миний нэр нэг иймэрхүү.

Хамгийн сүүлд хэлэхэд баяртай байна. Хамгийн гол нь монгол, монгол хэл, бичгээ жоохон ч гэсэн хүмүүст таниулж чадсандаа баяртай байна. Сонирхуулахад нэг рестораны нөхөр ирсэнээ манай ресторан орон бүрийн хоолыг хүмүүст танилцуулдаг хэрэв боломжтой бол нэг 7 хоног танай үндэсний хоолыг танилцуулж болно гэлээ. Яагаад болохгүй гэж гэхдээ одоо биш, дараа бол магадгүй л юм. Хэрэв тэгэх бол би гэдэг хүн чинь тогооч болох нь дээ.

Дэлгэрэнгүй...

mardi 18 mai 2010

Бидэнд хороолол байхгүй - Pas de quartier pour les inégalités


Энд ч зун болсон биш энд тэнд янз бүрийн баяр наадмууд өдөр шөнөгүй болж байна. 4-р сарын сүүлээр нэгэн баяр дээр очиж үзэв. Тэрхүү баярыг гадаад оюутан болон 10 жилээ төгссөн ямар мэргэжлээ сонгохоо мэдэхгүй байгаа зэрэг залууст туслах тал дээр анхааран ажилдаг нэгэн нийгэмлэг хийсэн ажлаа тайлагнан мөн шинээр хүмүүст ажлаа танилцуулдаг ажээ. Надад бол түүн дээр тэнд тоглосон нэгэн хамтлаг сонин имижтэй байсан. Хамгийн сонин нь тэр жижиг улаан машиндаа бүгд суугаад, хөгжим зэмсгээ бүгдийг ачаад л явж одсон доо.
Нийгэмлэгийн тухай дэлгэрэнгүй: http://toulouse.afev.org, fetedessolidarites.org




Дэлгэрэнгүй...