Энэ сарын дундуур амралтын өдрөөр Тулуз хотоос нилээд зайтай Lautrec гэх жижиг хотод Монгол бүжигчин, дуучин, яруу найрагч, цуур хөгжимчин, ардын дууч, Монголын ангаах ухааны мэргэжилтэн, өөр юу юу гэнэ вэ бараг л бүгдийг чаддаг, хийдэг Магсаржав Mikhaïl Santaro гэх хүн Монголын соёл, яруу эгшигт тал нутгийн хөгжмийн гайхамшгийг та бүхэнд мэдрүүлэх болно. Энэ бол үнэхээр ховор тохиолдох аз юм гэсэн танилцуулгыг нэгэн найз маань илгээжээ. Үүнийг хараад л очиж үзэх хүсэл өөрийн эрхгүй төрөв.
Амралтын өдрөөр хэсэг нөхдийн хамт очиж үзэхээр гарав. Машинаар 1 :40-т орчим явж хүрэв. Бас орход хирэндээ хөөрхөн өндөр төлбөртэй…
өөрийн Өвөрмонголд хэвлүүлсэн нэг ном, УБ-д хэвлүүлсэн гэх 1 ном нийт хоёр номоо худалдаанд тавьчихаж.
Тэгээд өөрийнх нь ярж буйгаар бол Монгол гаралтай гэж байгаа. Монголын зүүн өмнөд хэсэгт амьдардаг, тэнд амьдраад 40-өөд жил болж байгаа. Охин нь Монголын дуурь бүжгийн эрдэмийн тетарт ятаг хөгжим тоглодог. ер нь бол Монголыг таван хуруу шигээ мэддэг юм шиг буудаж байнаа.
Дараа нь нет-ээр ойр зуур хайлт хийсэн чинь нөхрийн талаар гарч ирж байна. Эх эцэг хоёр нь Орос Полш хүн байжээ. Намтрыг нь халт харсан чинь хятад, монгол, солонгос, япон зэрэг газруудад суралцаж байсан. 5 ухааны мэргэжилтэн. Их л мундаг хүн шиг санагдсан.
Та бүхэн доорхи бичилгээс харааад өөр өөрсдийн санаа бодлыг үлдээнэ биз эээ. Монголыг маань иймэрхүү маягаар суртачлан таниулж буй дотоод гадаадын хичэээн нөхдүүд байгаа бол оо ?
Магсаржав Mikhaïl Santaro par хажуудах хүүхэн нь Монголын талаархи шүлэг уншаад байгаа нь. Цуур хөгжмийн талаар би сайн мэдэхгүй ч арай ч энгэж дуургарддагүй байхаа гэж бодогдож суулаа.
Магсаржав Mikhaïl Santaro №3 par Gunba
хажуугаар нь өөрийгөө бас суртачлаад байгаа юмаа. Монголын гэхээсээ илүү Хятад талын өнгө байдлыг дүрслэн харуулаад байх шиг санагдсан. Миний хувьд арай өөр бодолтой очиснийг хэлэх үү, үүнийг үзээд сэтгэл маань жаахан гундав.
Тийм үү би энэ хүнтэй УБ д уулзаж байсан Монголын талаар нилээн сайн судалсан мундаг хүн байна даа гэж бодсон цуур хөгжим бараг мөхөх талдаа байгаа гээд л би цуурын үлдсэн ганц судлаач гээд байсан одоо миний нэг найз франц хүн цуур зааж байгаа
RépondreSupprimer