samedi 18 février 2012

Санаагаа хэрхэн хэрэгжүүлэх вэ

Ярьж суух шиг амархан зүйл алгаа. Хүн гэдэг чинь хэт их юм боддог болохоор гаргасан санаагаа няцаахдаа гарамгай. Сайхан санаануудын хэд нь хэрэгжидэг болоо? Нэг аятайхан санаа гаргалаа гэж бодьё. Түүнийгээ ажил хэрэг болгоё гэхээр юунаас эхлэхээ мэдэхгүй. Яваандаа нөгөөдөх нь замхардаг. Эсвэл нэг шүүмжлэлтэй зүйл гарч ирэхээр буугаад өгчихдөг. Ингэсээр байгаад өдөр хоног өнгөрч дараа нь эргэн харахад танд хийсэн зүйл ер байхгүй байгааг анзаарна.

Танд ийм асуудал тулгардаг уу? Танд тулгарч байсан уу? Тэгвэл хамтдаа шийдвэрлэе. Танд юу саад болж байна? Таныг юу зогсооход хүргэдэг вэ? Таныг хүлж орхидог хамгийн хор уршигтай бодлууд:

• Санаагаа яаж хэрэгжүүлэхээ би мэдэхгүй байна
• Би альнаас нь эхлэх вэ
• Надад энэ санааг хэрэгжүүлэх илүү цаг гарахгүй
• Надад илүүдээ гарсан мөнгө алга

Хамгийн сүүлд танд орж ирсэн шинэлэг санаа, мөн тэр үед таныг зогсооход хүргэсэн шалтгаануудыг жагсааж бич. Тэгээд шалтгаан бүрийн ард хүчтэй, дунд, сул гэсэн тэмдэглэгээг хий. Тэгээд үр дүнг нь нэг ажиглаарай. Та үр дүнд нь гайхах болно. Тэдгээр шалтгаануудын ихэнх нь чухал биш байсныг ухаарна гэдэгт би итгэлтэй байна.

Одоо бодохоо болиод, хийж эхэл.
Төлөвлөх.
Энэ бол ердөө бодол. Хэт удаан төлөвлөж суух хэрэг ер алга. Төлөвлөөд л байдаг, төлөвлөөд л байдаг. Гэхдээ хэзээ ч асуудлыг бодитоор хийхгүй бол ямар 1 / 2 Санаагаа хэрхэн ажил хэрэг болгох вэ? хэрэгтэй гэж? Тиймээс одоо та бодохоо болиод зүгээр л хийж эхэл.

Хугацаа тогтоо Ерөнхийдөө бол хугацаа тогтоох нь их зүгээр арга.
Хэзээ хийж дуусгахаа товлоод, тэр хугацаандаа л хийж амжуул. Дараа гэж битгий хойшлуул. 100% өөгүй байх гэж бүү хичээ. Тийм хүн хаана ч байхгүй. Ихэнхдээ бидний хөдөлгөөнийг хорьдог нэг зүйл бол төгс төгөлдөр байх гэж хичээх явдал. Жишээ нь оюутнуудын хувьд А авах хэмжээний бие даалт бичих ёстой гэсэн дарамт нь анхнаасаа бие даалт хийх хүслийг нь бууруулдаг. Оролдож үзэхээс ч дургүй нь хүрдэг шүү дээ.

Тэгхээр хийсэн зүйл чинь заавал төгс байх албагүй гэдгийг өөртөө ойлгуул. Хийж байгаа зүйлдээ дарамтыг бүү бий болго. Заримдаа зүгээр л хийгээд алдая гэж бодох нь таныг зоригтой, өмнө нь хийж байгаагүй зүйлээ хийхэд хүргэж мэдэх юм шүү.

Зорилготой бай Зорилгогүй хүн салхины аясаар хийсэх хамхуултай адил гэж үг байдаг. Гэхдээ зорилго тодорхойлох нь зүгээр нэг энгийн сонголт хийхтэй адил зүйл биш. Зорилго зөв тодорхойлогдоогүй бол та ер нь бол хол явахгүй дээ. Тавьсан зорилго тухайн хүнийхээ сэтгэлийг хөдөлгөж чаддаг байх ёстой гэнэ. Өөрөөр хэлбэл таныг байлдан дагуулах ёстой. Таныг байлдан дагуулж чадна гэдэг нь таныг хөдөлгөж чадах хүчтэй гэсэн үг юм.

Битгий яар.
Санаа гарвал шууд хийж эхлэх гэж бүү яар. Виног удаан дарах тусам чанар нь сайжирдагтай адил санааг ч бас дахин дахин шүүн тунгаах хэрэгтэй.

Бусдыг сайн дууриа. Та өөрөө юунаас эхлэхээ мэдэхгүй бол бусдыг хар. Тэднийг дага. Сайн хийж чадахгүй бол сайн дууриа гэсэн үг байдаг. Бүтээлч, туршлагатай хүний туршлагаас суралц. Зөвлөгөө ав. Ундрал

Дэлгэрэнгүй...

lundi 13 février 2012

Saint - Valentin




Та бүхэнд гэгээн хайрын өдрийн баярын мэнд хүргиййййййййй. энэ өдрийг сайхан өнгөрүүлээрэй, moi aussi ...
Дэлгэрэнгүй...