lundi 21 février 2011

Google ахаас захиа ирэв

Саяханы нэгэн өдөр Google ахаас захиа иржээ. Миний хувьд бол анх хүлээн авч байгаа захиа санаатай.
Нэгэн блогтоо Google adsenge тавьсан ба түүнээс маань л энгээд эхний хувьд хишиг нь хүрээд ирэв үү, юу болов, яаааааааааваааааааааааа ивээ гээд задлаад үзтэл Google adwords буюу гүүгэлд мөнгө төлж өөрийн сайтыг бусдад хүргэдэг үйчилгээтэй холбоотой захиа аж. Миний хувьд 75 евроны үнэгүй блогоо суртачлах эрх хүлээн авчээ. За тэгээд үнэгүй юм чинь хэрэглэнэ дээ. Миний адсэнги тавьсан блогоор та бүхэн орсон байж магадгүй ээ. Энэ шүү дээ. За орвол бас нэг дарчихаарай хөө.

Дэлгэрэнгүй...

dimanche 13 février 2011

Амьдрал гэдгийг мэдрээрэй

Зовж шаналвал тэвчээрэй
Зовлон үзвэл даваарай
Жаргал ирвэл баярлаарай
Жаахан зүйлд ч баясаарай
Бусдыг зовбол туслаарай
Буруутгаж гүтгэвэл тэмцээрэй
Хууртаж мэхлэгдвэл мартаарай

Худал хэлснийг өршөөгөөрэй
Уужуу байж сураарай
Ухаантай нэгэнтэй нөхөрлөөрэй
Буруу бүхнээс зугтаарай
Бусдаас найзыгаа хамгаалаарай
Алдаж оновол босгоорой
Аргаа барвал дуулаарай
Хайр ирвэл бүү алдаарай
Хань заяавал хамтдаа жаргаарай
Амьдрал гэдгийг мэдрээрэй
Дэлгэрэнгүй...

mercredi 9 février 2011

Нинжаа нарын багж тэнгэрт залрав

Монголын хууль бус "алт"-ны нинжаа нарын мартаж хээр орхисон төмөр алх Францын нэгэн захирлын өрөөнд заларч байна. Мэдээг энд дарж үзнэ үү.
Дэлгэрэнгүй...

mercredi 2 février 2011

Сар шинэдээ сайхан шинэлээрэй


Ургах улаан нарнаасаа цог хийморийн илчийг авч
Уудам хєх тэнгэрээсээ уужрал ухаарлын ухаанаа сэлбэж
Учран золгох хvн бvртээ сэтгэлийн сайхан vгийг бэлэглэж
Ургаж байгаа шинэ жилдээ сайхан шинэлээрэй.
Буян номын гэгээ тооноор чинь цацарч
Бурхад инээмсэглэн хаалган дээр чинь бууж
Буурал өвгөд халуун ам бүлээрэй цуглан
Бүхнээс элбэг сайхан шинэлээрэй.
Шижир цацрагт нараа дэлхий тойрч нас нэмсний дан баяр
Шидрүүн мөнгөн өвлийг өнтэй давсны давхар баяр
Шинэхэн цэцэглэх хавартай энх золгосны баяр
Шинийн нэгэн гэмээн эгнэн давхацсан баяраа сайхан тэмдэглээрэй.
Ирж буй жилдээ аз жаргал, амжилт бүтээл дүүрэн байж
Хотол түмнээрээ сайхан шинэлээрэй.
ХVII жарны молтогчин ТУУЛАЙ жилийн мэндийг хүргэе
Сар шинэдээ сайхан шинэлээрэй.
Дэлгэрэнгүй...