mardi 4 août 2015

Шинэчлэгдлээ

Сайн байцгаана уу,
Hар ээсэн налгар намрын өдрүүд үргэлжилсээр ... Өнөөг хүртэл блогоороор мань саатаж, бичлэгүүдийг минь уншиж, санал бодлоо хуваалцаж ирсэн та бүхэндээ баярлалаа.
Засварын ажил бүрэн дуусаагүй ч блог маань сайт болж буйг дуулгахад таатай байна. Энэ мөчөөс эхлэн бичлэгүүд тус сайтад тавигдаж байх ба цаашдын мэдээ, нийтлэлүүдын чанар, хэрэгцээнд анхаарч цаг ямагт сайжруулах болно.
Xарин та сувгаа бүү солиорой. ЭНД дарж сайт руу орно уу.

Дэлгэрэнгүй...

dimanche 14 juin 2015

МОНГОЛ БИЧИГ СУРАХ ГУРВАН ШАЛТГААН

1. ҮНДЭСНИЙ СОЁЛ, УЛАМЖЛАЛАА ГЭХ ҮЗЭЛ БЭХЖИНЭ
Худам монгол бичиг нь нийт монголчуудын зөвхөн бичгийн төдийгүй, сэтгэлээний, гүн ухаан, нүүдэлчдийн өв шингэсэн агуу уламжлалын эх билээ. Аливаа хүмүүн өөрийн соёл, ёс заншлыг илүү таних тусам, төдий чинээгээр эх орноо гэх сэтгэл нэмэгдэнэ.
2. УЛСЫН ТУСГААР ТОГТНОЛ, ЭВ НЭГДЭЛ
Монгол хүн бүр энэ улсын эд эс. Эс бүрийн нөхөн сэргэлт сайжрах нь тухайн бодьгал аливаа гадаад нөлөөллын эсрэг үзүүлэх хүч буюу дархлаа нь төдий чинээ сайжирдаг. Улсаас хүн бус, хүнээс улс үүсдэг түүх.
3. БИ МОНГОЛ ХҮН
Хилийн дээс алхах, гарч орох нь машид энгийн зүйл болжээ. Хэн ч асуусан нүүр бардам хариулах, ярих бичгийн өндөр соёлтой ард түмэн бид. Эрхэм найзуудынхаа нэрийг бичиж өгөх нь хамгийн сайхан бэлэг биш гэж үү. 

Мэдээж өөр бусад олон шалтгаан байгаа. Товч байдлаар оруулахыг зорилоо. Санаа бодлоо доор хуваалцаарай, мөн өөрсдийн шалтгаануудыг дурдаарай.

Монгол бичгийн цагаан толгой, монгол бичгийн дүрмийн номуудыг доор хавсаргав. Татаж аваад тааваараа үзээрэй. Миний фэсвүүк хуудас.
Дэлгэрэнгүй...

samedi 2 mai 2015

Франц-Монгол ярианы ном

Монгол-Франц хоёр орны хооронд найрамдалт харилцаа 
үүссэний 50 жилийн ойд зориулав

Дэлгэрэнгүй мэдээлэл: энд дарна уу
Дэлгэрэнгүй...

samedi 27 décembre 2014

Дүрэм 1

Та бүхэнд мөнгөний талаархи 7-н дүрэм.

Дүрэм нэг: Учиртай гурван толгой

Толгой 1: Ядуучууд
Нэг л өдөр тэд орж буй орлогоосоо хамгийн эхэнд өөртөө төлнө гэж боддог. Гэвч хэзээ ч түүнийгээ хэрэгжүүлдэгггүй. Тэд яг олсноороо л үрдэг. Заримдаа түүнээсээ ч илүү зардал гаргах нь бий. Тэд хэзээ ч ирээдүйгээ боддоггүй. Тэд өөрсдийн амдарлаа ажиллаж өнгөрүүлдэг. Амьдарлын сайхныг мэдрэх боломж тун бага. Тэтгэвэрт гарсан ч тэтгэврийн мөнгө нь ажиллаж авдаг байсан мөнгөнөөс нь бага байдаг.

Толгой 2: Дунд түвшин
Тэд сар бүрийн орлогоос 5-10 хувийг хуримтлал болгодог. Хэрэв тэд өөрсдийн мөнгөө “энэ талаар дараа дэлгэрүүлнэ” зөв хэрэглэж чадвал тэтгэвэр бага ч гэсэн санаа зоволтгүй амьдрах боломжтой.

Толгой 3: Баячууд ба ИРЭЭДҮЙН БАЯЧУУД
Тэд сар бүрийн орлогоос 15-20 хувийг хуримтлуулдагаас гадна, тэтгэвэрт гарах насаа 10 жилээр “эргэн дэлгэрүүлнэ” ургашлуулж чаддаг. Тэд бусдаас илүү аз жаргалтай, урт удаан амьдарлаг.

Дүрэм нэгийн дүгнэлт: хамгийн эхэнд өөртөө төл буюу Хуримтлал.
Дэлгэрэнгүй...

mardi 14 octobre 2014

Үзэсгэлэн

Тулуз хотноо бие даасан хоёр дахь калиграфийн үзэсгэлэн маань гарлаа.
Нээлт энэ Баасан гаригт 18 цагт.
Та бүхнийг хүрэлцэн ирэхийг руж байна.
Дэлгэрэнгүй: http://guncalli.blogspot.fr


Дэлгэрэнгүй...

dimanche 12 octobre 2014

Амжилтанд хөтлөх агуу үгс



Дэлгэрэнгүй...

dimanche 27 octobre 2013

Өөрийгөө өөрчлөх

Ямар хүн өөрийгөө өөрчлөхийг хүсдэг юм вэ?, хүн бүр өөрийгөө өөрчлөх хэрэгтэй юу?, хүн бүр энэ талаар боддог юм болов уу? юу гэж боддог юм бол? өөрийгөө өөрчлөхөд юу танд хэрэгтэй, бас юу саад болдог? гэх мэт олон асуултууд урган гарах мэт.

Өөрийгөө өөрчилсөн хүмүүс ямар байдаг вэ? маш олон тохиолдолд хүн өөрийгөө хянах, удирдах, харилцах,бодох, эргэцүүлэх шаардлагууд бий болдог. дээрхүүдийн үрд дүнд биднээс зөв болон буруу үйлдэл, шийдвэрүүд гарч байдаг.

Бид дотор болон гадны хүнийхээ давуу, сул талуудыг гаргаахгүй сайн мэддэг байх ёстой юм шиг. Үүнийгээ мэдвэл чамд өөрлөлт хэрэгтэй, эс хэрэгтэйг мэдэх юм шиг.
БИ өөрийгөө өөрчлөх алхамыг энэ өдрөөс эхэллээ.

Харин та, та өөрийгөө өөрчлөхийг хүсдэг үү? та өөрийгөө өөрчлөж чадсан уу, эсвэл шаардлаггүй юу ?
Дэлгэрэнгүй...