dimanche 10 avril 2011

Atelier

Өнгөрсөн долоо хоногийн амралтын налайсан нартай өдөр Тулуз хотын хайрын дүүрэгт калиграфчдийн жижиг өдөрлөг зохион байгуулагдав. Өдөрлөгийг дүүргийн 2 нийгэмлэг зохион байгуулжээ. Түүнд миний бие ч мөн оролцов.
Эхлэхийн өмнө хальт дарьсан хэдэн зургууд:



Япон калиграфич


Хаанаахаар ч бичлэг гэлээ дээ. Ямар ч байсан их л ховор нандин цагаан толгойн үсгээр бичдэг бололтой. Дундад зууны л бичлэгээр бичдэг гэсэн. Би өвөөгийн нэрийг нь бичиж өгсөн. хачин их баярлаад л, миний ширээгээр очоорой гээд л, би очино гэж бодож байсан ч маш их хүнтэй байсаар, нэг харсан явсан байлаа.


Ветнам калиграфич

5 өөр үндэсний нөхдүүд байсан ба зохион байгуулагч нийгэмлэгээс өөрийн нийгэмлэгийн нэрүүдийг бичүүлж авсан бөлгөө. Анх удаа дүүргийн иргэддээ зориулан зохион байгуулсан өдөрлөг маш сайхан боллоо дахин удахгүй уулзалдий гээд л хачин баяртай үлдсэн дээ. Өдөрлөгийн зорилго ирсэн хүмүүсийн нэрийг ба хүссэн үгийг нь бичиж өгөх, тэд мөн даган өөрсдөө бичиж гэсэн нэг тиймэрхүү утгатай байсын. Харин араб нөхдүүд манай монгол бичгийг хөндлөн харуулж барчихаад л манай бичигтэй ямар адил юм бэ, яг шүү гээд л үлдсэн дээ. Энэ гэхдээ их сонин. Энэ талаар үнэхээр судлууштай санагддаг юм. Цөөнгүй удаа энгэж хэлэх хүнийг сонссон чих дээ.
Миний нэр перси, араб уран бичлэгээр бол нэг иймэрхүү юм уу даа.

2 commentaires:

  1. шүд гаргалт араб үсэг монгол бичиг хоёуланд нь байдаг юм уу даа.

    RépondreSupprimer
  2. монгол бичигтэй тун төстэй, монгол бичгийн титэм, шүд, л, м, үсгүүд маш ойролцоо бичигддэг юм билээ. гэхдээ үсгийн дуудлага, агуулга зэрэг нь бол ондоо л доо. зарим нь монгол бичигтэй сонинг ташуулдуулж барж харчихаад тийм үгтэй яг адил байна гээд байвал яах уу ...,

    RépondreSupprimer