Affichage des articles dont le libellé est Миний эх орон. Afficher tous les articles
Affichage des articles dont le libellé est Миний эх орон. Afficher tous les articles

lundi 9 avril 2012

“Язгуур Монгол” холбоо


“Язгуур Монгол” холбоо нь 2010 онд Франц улсын хууль дахь Нийгэмлэг Холбоод үүсгэн байгуулах салбар хууль, тогтоомж, заалт журмын дагуу өөрийн статус бүхий үүсгэн байгуулагдсан "Монгол соёлын холбоо" юм.

Тус холбоо нь “Монголын соёл иргэншил, зан заншил, түүх уламжлал, бичиг соёл, урлаг, монгол үндэсний тоглоом, наадам...” – ыг суртачлан таниулах, энэ чиглэлийн үйл ажиллагаа явуулах, бусад нийгэмлэг холбоод, хувь хүн, албан байгууллагатай харилцан хамтран ажиллах, бүхэлдээ Монголын гайхамшигт соёл, урлагын уламжлалыг Франц, цаашдаа Европд суртачлан таниулах, түгээн дэлгэрүүлэх, хөгжүүлэхэд өөрсдийн хувь нэмрийг оруулах нь бидний эрхэм зорилго бөлгөө.

Холбооны Facebook хуудсанаас бидний үйл ажиллагаа, фото зураг, оролцсон хамтран ажилласан зэрэг бусад мэдээллийг үзэж болно. Facebook хуудсандаа бид шинэ мэдээллээ тавьж байх болно. Бидэнтэй нэгдээрэй.

Та бүхэнтэй хамран ажиллахдаа үргэлжид таатай байх болно.

Франц улсын Тулуз хот дахь Монголын соёлын “Язгуур Монгол” холбоо
Холбоо барих: asso.espritmongol@gmail.com

Дэлгэрэнгүй...

lundi 30 mai 2011

Гэрийн зүг - гэдэн годон

Эх орны зүг хөдөллөө. Нэг мэдхэд л цаг хугацаа харвасан сум мэт өнгөрсөн байх юм даа. Өнгөрсөн жил явахдаа арай л давчуу явсан. Энэ удаад арай урьт хугацаагаар явж байгаа болхоор сайхан амраад ирнээ. Хүлээж буй бүх нөхдүүдэд: Бүгдээрээ эх нутагтаа уулзалдий даа. Түр баяртай ...

Дэлгэрэнгүй...

lundi 24 janvier 2011

Гэртээ харих болсон юм биш үү та минь

Чиний үгүй намрын
Найрын дугараа хүртэл
Ухаант ардын дуугаараа
Чамайг л нэхэн замхарч байна

Эзэд нь үгүй нутагт
Харийн гийчид тухлахад
Эцгийн халуун голомт тань
Уйтайхан бөхөж байна.

Шуналын уутанд орчихсон
Уулсынхаа шархыг нөхөх гэж
Хөх уулс шиг өвгөд минь
Жингийн цуваа шиг алсарч байна.

Дуулах эзнээ хүлээсэн
Ардын дуу гунигтайхайн
Дуурсгах хүүгээ хүлээсэн
Эх нутаг чинь шархтай

Тэнгэрт хальдаг жигүүртэний
Өд нь газартаа буудаггүй гэж үү
Тэнэж одсон Гэсэрч
Эргэж ирэх л жамтайсан
Эзнийг нь олсонгүй. надад бол нэгийг бодогдуулж л байна. харин танд. Манаахан харивал яасын вэ.

Дэлгэрэнгүй...

lundi 6 septembre 2010

Монгол хүн та эх орондоо хэн вэ ?

Та доорхи бичлэгийг хараад нэгийг бодох буйзаа хэмээн бодно. бид эх орныхоо төлөө юу хийж чадаж байна вэ? чадахгүй зүйлс нь хавьгүй их шигээ. бидний хүсэл мөрөөдөл юу юм вэ? хамгийн сайн мэдэж байгаа юм шиг мөртлөө бас л мэдэхгүй. бид хамгийн ихээр мэдэх санах ёстой үнэт зүйлсээ бас л мартаж байна.


Дэлгэрэнгүй...

vendredi 21 mai 2010

Монголын сайхан орон

Ийм л гайхалтай эх оронтой билээ бид


Дэлгэрэнгүй...