lundi 24 mai 2010

Хоёр франц монголын талаар

Нэгэн нийгэмлэгийн үйл ажилгааны жагсаалтыг нилээд дээр харсан юм. Тэгсэн монголд 1 сар аялаад ирсэн гэр бүлийн хоёр явсан тухайгаа танилцуулга яриа хийнэ гэсэн зар байв. Тухайн үедээ үзнэ гээд цааш тавьсан байсан ч мартаж орхижээ. Санаадгүй хогоо ухаж байсан чинь гараад ирлээ. Тэгсэн аз болоход яг маргааш нь болох байв. Маргааш нь буюу 05-р сарын 20-ны өдөр очиж үзэснээ сийрүүлсүүү.

Орой 20:30-аас гэсэн байсан учир тэр цагт нь очив. Нилээд хүмүүс ирсэн байв. Таксийг нь төлөөд орлоо. Ороод ойр зуур зүйлс харж зогсож байтал нэгэн нөхөр хүрээд ирэв. Монгол уу гэж байна. Тиймээ л гэлээ. Тэгсэн нөгөө Монголын талаар ярих гээд байгаа гэр бүлийн хоёрын нөхөр нь ажээ. Эхнэр нь ирэв. Танилцав.

Нөхөр Гилбэх, эхнэр Элэни хамт 2008 оны 08-р сард монгол руу 1 сарын хугацаатай яваад ирсэн. Тэгээд тэр талаараа ярилаа. Улаанбаатар – Архангай – Хэнтий – Далан задгад – Баян булаг, Ёлын ам гэх зэрэг маршрутаар яриагаа бэлдсэн байв. Түүн дотроо Монголын уул нурууд, тал хээр, элсэн манхан, хоол хүнс, ахуй амьдрал, ан амьтан, нүүдэл, шашин г. мэт өөрсдийн үзэж харсан зүйлс дээрээ тулгуурласан ч нэмж чамгүй мэдээлэл үзэж бэлдсэн нь тэдний ярианаас харагдсан.

Монголын хөдөөний амьдралын тухай аль сайн талаас нь харсан нь таалагдав. Ер нь бол миний хувьд миний эх орны талаар яриж байгаа болохоор аль болох хэлсэн үг бүрийг нь ойлгохыг хичээж байлаа. Гадны хүний нүдээр хэлж байгаа гэхэд тийм ч муу яриагүй.

Ганц хоёрхоон зүйл хэлэхэд нөхдүүд УБ –ээс холгүй орших Чингисийн морьтой хөшөө, Тэрэлжийн мэлхий хад зэргийг Хэнтий аймаг, Чингис хааны төрсөн газар гэх юм. Хамгийн сонирхолтой нь Архангайд авсан гэсэн зурагт нь Өвөрхангай аймгийн миний мэдэх, бүр сайн таних хүний зураг дүрээрээ байж байхын. Дуусахаар нь асуулаа. Тэгсэн нөхдүүд Хэнтийд очисон, очоогүй нь жоохон эргэлзээтэй санагдав. За тэгээд л хүнийг мууг үзэх гэж байгаа юм шиг улайран асуугаад л байх нь хайшаа юм. Очисон ч байхыг үгүйсгэхгүй шүү дээ. Зөвхөн л миний бодол шүү.

За тэр танидаг хүний зургын тухайд бол нэг газар баяр болж байсан түүн дээр таарсан болж таарав.
Ямартай ч Монголын минь талаар тэнд цугласан хүмүүст чамгүй сайхан мэдээлэл өгөөд амжсан. Тийм ч үнэтэй бишээ. Яваад үзэхэд харамсахгүй шүү гэж хэд хэдэн удаа хэлсэн нь надад бол таалагдаж л байлаа.

монголын талаар ярьсан нөхөр эхнэрийн хамт


Өвархангайн миний сайн танидаг хүн гээд байсан зургийн баруун талаас 1 дэхь хүн. Хар дээлтэй тамхи барьсан залуу.


Тэрхүү нийгэмлэгийн зорилго бол: янз бүрийн улс орон руу аялаад ирсэн хүмүүсийн юу үзэж харсан, ямаршуу сэтгэгдэл төрсөн гэх мэт сэтгэгдлийг нь бусад хүмүүст таниулах, танилцуулах маягийн уулзалтуудыг зохион байгуулдаггаас гадна өөр бусад арга хэмжээ зохион байгуулдаг юм билээ.

Aucun commentaire:

Enregistrer un commentaire