lundi 26 avril 2010

Хоёр түрк

Надтай хамт нэгэн түрк залуу хэлний курст явдаг байв. Дуу цөөтэй. Би ярих гэж үзнэ. Ер нь бол ярихгүй шүү. Би ч за за ер нь дуу муутай залуу байна даа гэж бодож байлаа. Нилээд хэд хоногийн дараа бас нэгэн түрк залуу хэлний курст маань нэмэгдэн ирэв. Харин тэр нилээд хөдөлгөөтэй, дуу шуутай маягийн нөхөр байлаа. Би ч за нөгөө дуу муутай турк анд маань хэл нэгтэй найзтай боллоо гэж дотроо өөрөө хэл нэгтэнтэйгээ таарсан шиг л баяртай байлаа.
Намайг хүмүүс монгол гэхээр Чингис хаанаар л дүрслэнэ шүү дээ. Би ч өөдөөс нь тиймээ, би Чингис хааны үр сад байна, ийм тийм гээд л ярина. Хүний нутагт байгаа хүн байна даа, цовоо цоргиун байх хэрэгтэй биз дээ.
Хэд хоногийн дараа нь шинээр ирсэн түрктэй хичээлээ тараад хамт метро руу явдаг юмаа. Нөхөр намайг бодвол машинтай. Тэгээд салахдаа найзаа Чингис бол түрк хүн шүү дээ гэдийн. Би үгүйдээ Чингис хаан бол монгол хүн гэв. Тэр өдөр тэгээд л саллаа. Би ч сүйдтэй зүйл бодсонгүй, мартагнав.
Маргааш нь хичээлийн завсарлагаанаар нөгөө хоёр түрк хүрээд ирлээ. Тэгээд өчигдөр надад хэлсэн нөхөр дахин өчигдөрийн хэлснээ надад давтан хэлэв. Би тоглож байна уу гэтэл нөгөө барагтай бол үг гардаггүй түрк чинь хажуугаас Гүнба чи мэдэхгүй байна, Чингис бол Түрк хүн шүү дээ гэж байна.
Би хариуд нь та хоёр надаар тоглоод байна тийм үү, анх удаа л би Чингис хаан түрк гэж сонсож байна. Та хоёр хаанаас ч ямар ч хүнээс асуусан монгол хүн гэж хэлнэ дээ гэлээ. Гэтэл нөгөө үг хэлтэй Түрк: монголчууд ч гэсэн түрк, чиний мэргэжил, чи мэдэх ёстой, ном сонин үз ухааны юм өөдөөс хэлж байна. Гэнэт миний уур хүрээд явчихлаа. Соёлтойгоор хэлэх ч хүсэл төрсөнгүй, та хоёр юу солиороод байгаа новш вэ л гэлээ. Би мэдээд хэлж байна. Чнгис бол Монгол хүн. Харин та хоёр ном сонин, нэтээс үз. Чингис гээд л хайгаад үз. Ямар улс гарч ирэх нь вэ. Дахин надтай энэ талаар ярих гэвэл амаа татсан чинь дээр шүү л гэлээ.
Харин дараа нь ёстой Чингисийн талаар дугарахаа болсон доо. Тэр өмнө нь байсан дуу муутай доожоо муутай амьсгаа байна. Өмнө л барагтай бол яридгүй байсан, тэгээд тэр надад хэлсэн үгээ тэрний чанга тод хэлж байгаа гэж. Түүнээс хойш би ч түүнд хичээлд нь тусалхаа болсон. Дуу муутай, дотуур амьсгатай хогын нөхөр байлаа. Та бүгд ч гэсэн мэдэж байгаа биз дээ. Нилээд дээр бас түркийн нэгэн сэтгүүлч “Монгол түркээс 20 мянган эрэгтэйг хүргэн болгон авах гэж байна” хэмээн нэгэн нийтлэл хэвлэлд хэнэг ч үгүй нийтэлсэн байсан биз дээ. Үүнээс хойш, түүнээс цааш энэ түркүүд хүн муутай хүмүүс шиг санагдах болсон шүү.

3 commentaires:

  1. Яасан зэвүүн зуснууд вэ. Дургүй хүрчлээ вайна. Болж миний найз, сайн хэлсэн байна

    RépondreSupprimer
  2. Хэхэ Монголчуудыг Түрк гаралтай гэж байна уу? Одоо бол эртний монголчууд нь Түрэг байсан, одоогийн монголчууд манж шүү дээ гэж донгосоод явж байгаа наад Түркүүд чинь. Би Түркүүдэд ёстой дургүй, яг европын хужаа нэрэндээ таарчихсан.

    RépondreSupprimer
  3. xexe. bi ongorson ovol Istanbul yabaad irsen. odoog hurtel etsgiin erhet yosiig halaagui, sonin l humuus bailee.

    RépondreSupprimer