dimanche 24 octobre 2010

Уулын аялал

Өнгөрсөн 9-р сард амралтын өдрүүдээр нөхдийн хамт хотоос гарч нэг өдрийн уулын явган аялал хийв.
Тулуз хотоос 170 км орчим явж Испаний хойд хэсэгтэй хил залгаа Hautes-Pyrénées бүсэд хамаарах Pays des nestes хэмээх газар очлоо. Үнэхээр сайхан байгалтай газар байлаа.
Та бүхэнд авсан зургуудаасаа танилцуулваас:

Хүрэх газартаа ирэв. Үдийн хоолны өмнө


Урсгал үгүй гол, нугас шувууны жаргалын орон



Шүхэрчид дээрээс бууж байна. Нэг удаагийн буулт нь 70 евро. Жоохон үнэтэй юм шиг санагдсан. Гэхдээ хүмүүс их л бууж байлээ.


Урсгал ширүүн бяцхан горхи


Ургаа уулын хад. Нутгийн иргэд энэхүү хадан чулуугаар хашаа байшин, саравч зэргийн зүйлсээ бардаг. Хуучны байшингууд нь бүгд шахуу энэхүү чулуугаар баригдсан байдаг юм билээ.


Нуур болон уулс, зарим уулсын энгэр тохойд нь цас хайлаагүй хэвээрээ байж байсан шүү.

Уулын сүүдэр нууранд



Дундад зууны шилтгээн, жижиг толгойн орой дээр



Нутгийн иргэд их ажилласаг хүмүүс байсан


Энэ уул руу чинь мацлаа шүү дээ


Гарах бэлтгэл хангагдав


Бяцхан төөрөлт. гэхдээ замаа олоход амархан байсан. Замын тэмдэглэл сайтай байсан учир. Явахад бэрх замууд бас байсан.


Эсрэг талын уул


Дээр гарсан нөгөө нуур. Ийм жоохон харагдаж байна шүү дээ. Өглөө авираад үдээс хойш бууж ирэв. замдаа эмээ өвөө нартай л их дайралдав. Тэд харин биднээс илүү хөл хөнгөн байсан шүү. Бүүр нэг эмгэн өвгөн хоёр цааш явж дараагийн отог дээр очиж хононо гэж байгаа юм даа. Бид харин барайсан баагийнууд буусан даа. дараагийн удаа бол бэлтгэлээ сайн хангамаар юм билээ.

Ням гаригт гэрийн зүг. Энэ зам чигээрээ Испан ордог зам.


Үнэхээр сайхан байгалтай газар байсан. жуулчид их байсан.


За нэг иймэрхүү байна. Сүүлийн үеийн мэдээ гэвэл сая 10-р сард монгол бичгийн жижиг хэмжээний үзэсгэлэн гарсан ба амжиллтай болсон, ирэх 11-р сарын эхээр Ветнам руу 14 хоногийн аялалд явлаа.
Блог хөтлөн гэдэг завтай хүний ажил юмаа. Цаг их зарцуулах юм. Бас нэг ийм блогтойг та бүхэн мэдэх бил үү. http://monarcheo.blogspot.com Цаг зав муутай ч гэсэн мэдээлэл бүрээ орхигдуулахгүй та бүхэнд хүргэсээр байх болно. харин Та сувгаа бүү солиорой.


Дэлгэрэнгүй...

samedi 25 septembre 2010

Андын хурим

Энэ өдөр өглөө босоод цайгаа уучхаад санаандгүй утсаа аван Монгол руу нэгэн анд руу залгалаа. байна гэж байна, дуу мөн тул би ч ярьж гарав. Ажил төрөл, амьдрал, найз нар маань юу хийцгээж байна, ямар сонинтой байна гээд л... . Намайг зун очиход шинэ байшин барьж байсан бөгөөд хуримаа хийнэ, байшиндаа орно гэж байсан нь, санаанд орж шинэ байшиндаа орсон уу, хурим энэ тэр юу болож байна гэтэл харин өөдөөс одоо хийж байна. Би чамайг мэдээд над руу ярж байгаа юм болов уу гэж бодлоо гэж үү.
Би тухайн үед 9-р сарын сүүлээр л хурим болно гэж санаж байсан ч мартсан байлаа. Бусад найзууд маань ч гэсэн зарим тэнд очсон байна. Тойроод бүгдтэй нь ярив. Хоёр найз маань нэгнийхээ хүүхдийг хүргэхээр явсан ирээгүй байна гэнэ. Цаана нь дуу хуур, чимээ шуугиан байна байнаааа. Санаандгүй гэнэт найзуудтайгаа ярьсан чинь үнэхээр сайхан байна. Бүгдээрээ цуглараад байна гэсэн чинь атаархаж байна шүү.
Хурим хийж буй найзыг маань Дашка гэх бөгөөд бидний хэдэн найз хар багаасаа л нөхөрлөж ирсэн найзууд. Бүгд нэг сургуульд сурдаг байсан. Гэр ойрхон. Аль нэгний нь аав ээж хаашаа ч юм вэ явсан эзэнгүй бол тэнд л бид өнждөг байлаа. Бүгд тэндээ хоолоо хийж иднэ. Хамтдаа тоглож хононо. Хамтдаа заал авна, гадуур гарахдаа хүртэл хамтдаа. Заримдаа болзоонд хүртэл нэгэндээ хань болж явдаг байлаа... . Энэ мэт яриад байвал бидний үеэрхэл үнэхээр дурсамж дүүрэн, бат бөх бөгөөд, таслаж үл барам ган холбоо хэдийн үүсчээ.
Утсаар ярьж байхдаа л аль хэдийн монголдоо яваад оччихсон дунд нь суугаад ярж байгаа юм шиг сэтгэгдэл төрж байлаа. Ярьж дууссаний дараа утсаа тавихдаа би гэдэг хүн чинь тэнд биш, энд байгаа юм байна шүү дээ, за яахав. Андууд минь сайхан баярлаарай. Хурим хийж буй хосууддаа энэ дэлхийн хамгийн сайхан бүхийг хүсийййййййййййййй. Бусад бүх андууддааа ч мөн ялгаагүй хамгийн сайхан, эрүүл энхийг хүсиййййййййййййй. Ирэх жил эргэн баяртай уулзийййййй.

Андуудаа:
Алаг дэлхийд намайг ганцаардал бүү үзэг гэж
Ашгүй бурхан гар таталгүй хайрласан
Амины хэдэн нөхөдтэй билээ би
Цэцэг шиг залуу насандаа бид инээлдэж уулзлуу
Цэнгэл найрын дунд гар сунгаж танилцлуу
Цэцэн шүлгээр тургиж сум шиг нисэж эсвэл
Цээжинд хүнд оргиод уйлж суухдаа би та нарыгаа дуудлуу
Яасныг санамаар байна хэдхэн найзаа яримаар байна
Яруу найрагчын зүрх нөхөрлөл хайрын данс юм

Алтан үсэгээр бичиж, титэм хийж өмсмөөр
Анд нөхөд минь миний цорын ганцхан гангараа юм
Будант Богдын орой ертөнцийн гунигт цэг дээр
Буугаад нисэх шувууны жигүүрт би атаархдаггүй
Буруудаж зөвдөж, дутаж, сагаж явлаач
Бусад нь яах вэ? Анд нөхдөөр би дутаагүй
Намрын усан бороо яндан дагаад урсхад
Найзынхаа дэргэд дулаацах гэж би гэрээсээ гардаг
Нанчид бүлээн цай хаанаас ч олддог орчлон дээр
Найзынхаа гараас хор уугаад сэхэх гэж би яардаг аа

Дэлгэрэнгүй...

lundi 6 septembre 2010

Монгол хүн та эх орондоо хэн вэ ?

Та доорхи бичлэгийг хараад нэгийг бодох буйзаа хэмээн бодно. бид эх орныхоо төлөө юу хийж чадаж байна вэ? чадахгүй зүйлс нь хавьгүй их шигээ. бидний хүсэл мөрөөдөл юу юм вэ? хамгийн сайн мэдэж байгаа юм шиг мөртлөө бас л мэдэхгүй. бид хамгийн ихээр мэдэх санах ёстой үнэт зүйлсээ бас л мартаж байна.


Дэлгэрэнгүй...

mercredi 1 septembre 2010

9-н сарын 1

Блогтоо бичлэг хийлгүй жоохон удчихлаа. Учир нь монголд зав муутай байлаа. Гэхдээ монголд хэрхэн өнгөрсөн тухай дараа тухтай бичих болно.
Энэ өдөр 9-рсарын 1–ний өдөр юм байна шүү дээ. Бүх хичээл эхэлж буй оюутан сурагч, анд найзууддаа сурлагын гоц өндөр амжилт хүсиййййййййййй.
Сурагч байхад ч 9-р сарын нэгний өдөр үнэхээр баярын өдөр байж дээ. Ангийнхатайгаа уулзалдана. Хэн юу хийсэн, хаашаа явсан гээд л сонин сайхан ихтэй, хөгжилтэй байдаг сан.
Харин их сургуульд ороод ирэнгүүт энэ өдөр бол жинхэн архи сонгтууруулах ундааг дэмжих үндэсний залуучуудын өдөр болж хувирна даа.
Нээлт гэж сургуулийн захирал зарим нэг хүмүүс индер дээр үг хэлнэ. Нэгдүгээр курсийн дүү нар л эцэг эхийн хамт чих тавин сонсоно доо /бид ч гэсэн сонсч л байсан/. Ах эгч нар хаагуур байна. Байхгүй, хайцын хариагүй, хашааны буланд байгаа.
Юу хийж байгаан... нутаг нутгаас ирсэн амтат сархдыг хүртэж байгаа. Болж байгаа юм уу. Бололгүй яахав. Энэ өдрийг л хүлээсэн дээ гээд л ... . 10-р ангиа төгсөөд ямарч архи байтугай пиви уудаггүй байсан хүүхэд их сургуулийн алт мөнгөн босгоор алхан ороод л мөлхөн гарна даа. Миний олон ч найзууд эхний жагсаалтаас 2 дахь шагсаалт руу орсон доо.
Бяцхан дурсамж: 1-р курстээ ордог жилээ. Бүх оюутнууд ангидаа орлоо. Танихгүй хүүхдүүд бие биенээсээ бага сага нэрэлхэлгүй хаачихав. Нэг нэгээрээ босч танилцуулна. Ихэнх нь хөдөөний хүүхэдүүд байлаа. Баахан бакалууд. Томоотой гэж жигтэйхэн. Ганц хоёр хоногийн дараа нэг өдөр хичээлийн их завсрлагаанаар бүгдээрээ танилцаж байгаа санаатай. Сургуулиас холгүй нэг хашааны буланд уудаг юм. Өө нүүр ам халуу оргиод л, хэл амаа бидний хурдан олж танилцсан гэж.
Түүнээс хойш мөн чиг олон удаа ууж идэж, унаж тустлаа цэнгэсэн дээ ангийнхан маань. дийлэнх нь голдуу банди нар учир дарвацгаан их уунаа. Хоолонд орох болохоор мөнгө олдохгүй. Архи уух болохоор мөнгө бол гараад ирнэ шүү дээ. Архи амьдарлын дайсан гэж хэдэн сайн найз маань энэ ундаанаас л болж хичээл сургуулиасаа хөндийрсөн. Оюутан дүү нартаа хэлхэд хичээлдээ сайн чамдаа, архи бол дайсан шүү. Амжилт

Дэлгэрэнгүй...

samedi 17 juillet 2010

Нутгийн зүг хүлгийн жолоо

Ирэх 7 хоногт эх нутгийн зүг явлаа. За тэгээд эх орон элгэн садан, ах дүү, анд найз нар минь ирэх 7 хоногт эргэн баяртай уулзая. Урайййййййййййййййййййййййййййййййййй...

Дэлгэрэнгүй...

samedi 26 juin 2010

Хувь Хvний Хувь Заяанд Тохиолдож Болох Гучин Гурван Тоогvй Явдал

Та бүхэн уншаад өөрт буй амжилтанд хүрэхэд саад болоод байгаа, хойноос тань татаж чангаагаад байгаа муу зуршлуудаа олж хараарай. Надад ч гэсэн доор бичсэнчлэн сул талууд байна. За тэгээд хамтдаа сөрөг байдлыг үлдэн хөөж, эерэг чанараа ил гаргацгаая.

Хувь заяндаа ямар нэгэн юмыг єєрчлєх гэж vнэхээр оролддог хvмvvс сvйрэх нь амьдралын эмгэнэлт явдал мєн. Тэгэхдээ тийм азгvй хvмvvс азтай хvмvvсээс хавьгvй олон байдаг. Миний бие хэдэн мянган хvний vйл ажлын тєрх тєлєвийг шинжихэд "азгvй хvмvvс" 98 хувь хvрч байсан юм. Гучин гурван тоогvй явдал юмуу, хvмvvс ялагддаг гучин гурван vндсэн шалтгаан байдагийг би задлан шинжилэх замаар олсон билээ. Харин амжилтад хvрэх замыг заадаг арван гурван зарчим бий. Эхлээд тоогvй явдалд хамаарах бvхнийг авч vзье. Та энэ жагсаалт, шалтгааныг зvйл зvйлээр нь анхааралтай уншвал, амжилт та хоёрын хооронд чухам юу байгааг єєртєє ойлгож авч болох юм.

1. Муу удам угсаа. Хэрэв эзэн єєрєє хичээвээс энэ нь сvйд болохоор дутагдал биш. Таньд тєрєлхийн оюуны єндєр чадавх заясан бол, энэ бэрхшээлийг амархан давж чадна. Бvх тоогvй явдлын дотроос энэ нэгдэх бол хамгийн арилж болох зvйл гэдэгийг анхаарч бай.

2. Амьдралдаа тодорхой зорилгогvй байх. Амьдралдаа тодорхой зорилгогvй, дор хаяж ямар нэгэн юм руу эрмэлзэн тэмvvлдэггvй хvн амжилт олох ямар ч найдваргvй байдаг. Миний санал асуулга авсан зуун хvнээс ерэн найм нь тодорхой зорилгогvй байв. Энэ бол vндсэн шалтгаан ч байж мэднэ. Хvмvvс юу ч хvсэхгvй байгаа бол хэзээ ч юуг ч олж авч чадахгvй. Энэ талаар та бодож, єєртєє олон зvйлийг ойлгоно бизээ.

3. Нэр тєрєє эрхэмлэдэггvй, дунд зэргээс дээш гарах хvсэлгvй байх. Бид аж амьдралаа улам сайн сайхан болгох гэсэн хvсэлгvй болтлоо хувь заяандаа хувь заяандаа хайхрамжгvй ханддаг, мєн шан єгєхєд vл тоомсорлодог хvмvvст онцгой найдвар тавьдаггvй.

4. Боловсрол дахь ялалтууд. Ийм саадыг харьцангуй хялбархан даван туулж болно. Єєрийгєє боловсруулах, хvмvvжvvлэх шаардлагад автсан хvмvvс боловсрол сайтай хvмvvст олонтой ханддагийг туршлага харуулж байна. Ямар ч сургууль таныг боловсролтой хvн болгохгvй. Зєвхєн бусдад хvч хэрэглэхгvйгээр, бусадтай тэгш эрхтэй байж, олж авахыг хvссэн зvйлээ олж авдаг хvнийг боловсролтойд тооцож болно. Боловсрол бол мэдлэг байхаасаа илvv тvvнийг ямар нэгэн юманд хэрэглэх чадвар мєн. Мэдлэг аяндаа vнэлэгддэггvй, харин хэрхэн хэрэглэж болохоороо vнэлэгддэг.

5. Зориггvй байх. Биеийн сахилга єєрийн хяналтаар дамжин хэрэгждэг. Энэ бол хvн єєрийн бvхий л єєдгvй чанарыг хянах ёстой гэсэн vг. Нєхцєл байдлыг хянаж сурахаасаа ємнє єєрийгєє хянаж сур. Єєрийгєє хvмvvжvvлнэ гэдэг хамгийн хvнд ажлуудын нэг мєн. Єєрийгєє ялж дийлэхгvй бол єєрєє єєртєє ялагдлаа гэсэн vг. Та толины ємнє зогсоод сайн найз заналт дайсан хоёрын аль алиныг зэрэг олж харж болно.

6. Євчин эмгэгт баригдах. Бие муу бол гарамгvй амжилт гаргана гэж горьдолтгvй. Євчин vvсгэдэг олон шалтгааныг хянаж болох ба хянах ч хэрэгтэй. Yндсэндээ энэ бол:

а) муу хооллох,

б) ухамсараа жолоодож чадахгvй байх, байнга муу юмны тухай бодох, єєтгvй сэтгэл хєдлєлд автах,

в) сексийг хэт шохоорхох юмуу, эсвэл сексийн зугаа цэнгэл дутагдах,

г) хєдєлгєєн дутагдах, бие бялдараа чийрэгжvvлэхгvй байх,

д) эрvvл агаар дутагдан амьсгалахад хэцvv байх зэрэг болой.

7. Орчны ялангуяа хvvхэд ахуй насанд тvvний нєлєє. "Алим ишнийхээ хажууд унадаг" гэж ярьдаг нь талаар бус. Гэмт хэрэг vйлдэх хандлагатай хvмvvсийн олонхи нь хvvхэд ахуй цагаас vvнд сурсан байдаг. Муу хvнтэй голдуу хvvхэд ахуй цагтаа нєхєрлєдєг.

8. "Маргааш, маргааш" гэж ажлыг хойш тавих. Энэ бол амжилт олдоггvйн хамгийн дэлгэрсэн нэг шалтгаан мєн. Хvн бvрт дуусашгvй "маргааш" байдаг бєгєєд, энэ нь зєвхєн хvнийг дээрэмдэх, амьд явах сvvлчийн боломжийг тvvнээс булга татан авах тохиолдлыг отож байдаг. Бидний дотроос олон хvн зєвхєн хvлээснээс хамартайгаа vлдсэн юм. Ямар нэгэн юмыг анхааралтай хийж эхлэх цаг ирнэ. Хэзээ ч бvv хvлээ, аятайхан цаг олдохгvй. Нэн даруй ажилдаа ор, гарын доор байгаа бvх хэрэгслээ ашиглаарай. Гагцхvv та дєнгєж амжилт олж эхэлмэгц сайн арга хэрэгсэл, боломж нээгднэ.

9. Тавьсан зорилгодоо хvрэх уйгагvй чанар дутагдах. Та бидний дотроос олон хvн сайн эхэлдэг мєртлєє санасандаа хvрэлгvй дутуу орхидог. Тvvнээс гадна хvмvvс бутэлгvй явдлын эхний шинж тэмдэг мэдрэгдмэгц тvvнийг нэг их сvр зар болгох дуртай. Уйгагvй чанарыг юугаар ч орлуулшгvй юм. Уйгагvй чанарыг ч, ухааныг ч хар зах дээрээс худалдан авах аргагvй.

10. Зан араншингийн сєрєг чанарууд. Ой гутам юмыг єєртєє ятгаж, муу зан байдлаараа хvмvvсийг єєрєєсєє тvлхдэг хvнд амжилт олох ямар ч найдвар байдаггvй. Хvн гагцхvv бусадтай хамтран ажиллаж чаддаг хvмvvст ханддаг. Базаахгvй хvнтэй хэн хамтран ажиллах вэ?

11. Сексийн зугааг хяналтгvй тавих. Сексийн эрчим хvч бол хvний нэгэн хєдєлгєгч хvч мєн. Энэ нь сэтгэлийн хєдєлгєєнийг юу юунаас илvv захирч байдаг тvvнийг хатуу хянаж, оюуны ба сэтгэлийн эрч хvч болгон тvvнийг хал балгvй єнгєрєєх боломжит сувагийг нээх хэрэгтэй.

12. Юманд хэт хорхойтон шунах. Аз турших, балмад юм vйлдэх гэсэн эрмэлзэлээс болж олон сая хvн сvйрч байсан тvvх бий. Yvний жишээг Уолл Стрит 29-єєс олж мэдэж болно. Энд олон хvн акцтай аз туршсан ажилбар явуулж мєнгє олохоор оролдсон боловч олонхи нь бvрэн дампуурах цагаа л хvлээж байдаг.

13. Шийдвэр гаргахдаа итгэлгvй байх. Шууд зєв шийдвэр гаргадаг боловч тvvнээсээ тvргэн няцдаг хvн бол сул дорой хvн. Харин ямар ч шийдвэр гаргаж чаддаггvй хvн бол тvvнээс долоон дор дорой хvн мєн. Тийм хvн шийдвэрээ байсхийгээд л єєрчилдєг. Шийдвэр муутай байх, хойшлуулах нь тєрсєн ах дvv хоёр мєн. Нэгэнд нь байр олдсон газар нєгєєд нь заавал олддог. Бvтэлгvй улсын цусыг урсгадаг ярганы газар єєрийг чинь аваачиж єгєхєєс ємнє тэр хоёрыг нядлагтун.

14. Айхын зургаан шинжийн дотроос нэг нь буюу хэд хэд нь байх. (айхын зургаан шинж гэж энэ юуг хэлээд байна?) Энэ зургаан шинжийг бvрмєсєн бєгєєд vг дуугvй гэтлэн давж чадаагvй цагт сонгосон чиглэлээрээ vнэхээр vр дvнтэй ажиллаж чадахгvй.

15. Бvтэлгvй гэрлэх. Энэ нь амжилт олдоггvйн нэлээд дэлгэрсэн шалтгаан мєн. Гэрлэлтийн харьцаа бол амьдралын хамгийн нандин талыг хамарсан хамгийн дотно, хvмvvсийн хоорондын хамгийн нягт харилцаа мєн учраас зохицонгуй байх учиртай. Тиймгvй бол бvтэлгvй явдал хvссэн хvсээгvй таарна. Тvvгээр vл барам эхнэрээ (нєхєрєє) сонгон авах нь зєвхєн ядуурал, золгvй явдал уддаг, нэр тєрєє эрхэмлэхийн сvvлчийн мєрийг устгадаг амжилтгvй явдлын хэлбэр байж болдог.

16. Хэт хаширлах. Боломжоо ашигладаггvй хvмvvс дараа нь хааны ширээнээс хоол зооглосондоо хангалуун явдаг. Хэт болгоомжлох нь салан задгайтай яг адилхан хэмжээгээр муу юм. Хоёр хэтрvvлгээс зайлсхийвэл зохино. Голдуу амьдрал єєрєє боломж олгодог юм даа.

17. Бизнесийн тvншээ бvтэлгvй сонгох. Энэ нь амжилт олдоггvйн хамгийн их дэлгэрсэн шалтгаануудын нэг мєн. Хэрэв та хувийн vйлчилгээгээ худалдаж байгаа бол, ирээдvйн ажил олгогчоо нvд аниад сонгож болохгvй. Тэр хvн чинь нэгд, ухаалаг байх, хоёрт, амжилт олдог байх ёстой. Тэр цагт тvvний vлгэр жишээ таньд онгод оруулах болно. Бид нийтлэг ажил хэргээрээ бусдаас илvv нягт холбоотой хvмvvсийг дуурайхыг хичээдэг. Ямар ч эргэлзээгvйгээр ингэж чадах хvмvvсийг ажилд хєлсєлж аваарай.

18. Атгаг, сэжигч санааг баримтлах. Aтгаг санаа нь амжилт олдоггvйн хэлбэрvvдийн нэг мєн. Ийм vзэл санаатай хvнд мунхагийн шинж хэзээд байдаг. Амжилт олж буй хvний бодол санаа чєлєєтэй бєгєєд, юунаас ч айдаггvй.

19. Мэргэжлээ бvтэлгvй сонгох. Ямар нэг байдлаар таашаал эдлvvлдэггvй ажил дээр та амжилт олох боломжгvй. хэрэв та vйлчилгээгээ худалдаж байгаа бол ажил мэргэжил, адбан тушаал зэргээ сонгон авах нь vйл ажиллагааны чинь нэн чухал шат болно. Єєрєєр хэлбэл, та толгойгоо гашилган бусад бvхнийг умартан бодлогоширч, хvчээ шавхан ажиллах тийм хамаг анхаарал сонирхол юугий чинь булаасан ажлыг сонгон авбал зохино.

20. Хvчээ тєвлєрvvлэхдээ учир дутагдалтай байх. Босоо ороолон шиг юм юм руу vсчдэг хvн юу ч бvтээдэггvй. Нэг амиар хаа дуртай газраа амжилт олшгvй. Yндсэн бєгєєд нарийвчилан тогтоосон зорилгоо биелvvлэхийн тулд хvчээ тєвлєрvvлж бай.

21. Мєнгє, юмаа дэмий vрэх. Yрлэг нь хэзээ ямагт гуйлгачин болохоос айхтай саахалт зайтай оршдог учир, хэзээ ч хэнийг ч амжилтанд хvргэж байсан удаагvй. Єєрийгєє арвич хямгач болгон сурга, орлогынхоо нэг хэсэгийг цааш нь хий. Банкинд хадгалуусан мєнгє бол єєртєє бат итгэлтэй байх vндэс мєн. Мєнгєгvй хvн хvний юу хэлсэнийг зєвшєєрєх, талархан дэмжихээс єєр аргагvй байдаг.

22. Урам зориггvй байх. Та урам зориггvйгээр ямар нэг юм хийх гээд vз, бид хєндлєнгєєс чинь харж байя! Тvvнээс гадна, нєлєєтэй юмгvй, урам зоригтой хvн янз бvрийн бvлэг хvмvvс, хамт олонд нэвтэрдэг давуу талтай.

23. Хvлээцгvй байх. Ямар нэгэн юманд халгаатай, "хатуу духтай" хvн дээшээ дэвших нь нэн ховор гэлцдэг. Хvлээцгvй гэдэг бол зєвхєн хvн шинэ мэдлэг эзэмшихээ больсныг харуулдаг юм. Хvлээцгvйн хамгийн сvйтгэгч тєрлvvд нь улс тєр, арьсны болон шашны итгэл vнэмшилтэй холбоотой байдаг.

24. Хамтран ажиллах чадваргvй байх. Олон хvн зєвхєн бусадтай ажиллаж чаддаггvй улмаас ажлын байр суурь, албан тушаалаа алддаг. Энэ шалтгаан бусад алдаатай хослох нь олон тохиолддог. Сайн мэдээлэлтэй эзэн, удирдагч захирагдагсдынхаа ийм дутагдлыг гадагш гаргадаггvй.

25. Та єєрийн биеэр олоогvй хєрєнгийг эзэмших (энэ нь баян єв залгамжлагчидад онцгой тохиолдно) Баялагийг ёс бусаар эзэмших нь алхам алхамаар хувь тавилангийн шинжтэй болж ирдэг - амжилт гарч байсанvй, цаашид ч гарахгvй. Гэнэт баяжих гэмтэй, гэдрэг унах євчтэй гэлцдэг.

27. Зориуд хvний мєсгvй зан гаргах. Нэрээ залуугаасаа эрхэмлэ! Нэр тєрєє алдах амархан. Yнэндээ нєхцєл байдын шахалтаар хvнд юуч vлдээгvй юм уу сvйрvvлсэн хохиролоос болоод тэр хvн залилж мултарч эхэлдэг явдал байдаг. Энэ бол онцгой учрал! Гэтэл мэдсээр байж ийм замд орсон хvн юунд ч найдах юм билээ. Нууц юм эрт орой алин боловч ил болдог, эрх чєлєєгєє алдах тухай ярихаа байя гэхэд насан туршаа л нэр тєрєє алддаг.

28. Биеэ тоох ба нэрэлхэх. Эдгээр чанар нь энэ хvнээс дєлж явагтун! гэж бусад хvнд анхааруулсан дохионы гэрэл мэт алсаас ив илхэн байдаг. Тийм хvн амжилт олж боох боловч баярлах тавилан байдаггvй.

29. Баримтуудыг эргvvлж тойруулж бодохын оронд тааварлах. Олонхи хvмvvс дvгнэж эгнэж, эргэцvvлэн бодууштай баримтуудад дэндvv хайхрамжгvй ханддаг, залхуу, дэндvv энгийн єнгєц бодомжийг vндэс болгосон хэн нэгний "санал"-ыг илvv чухалчилдаг.

30. Мєнгєгvйдэх. Энэ нь ар тал, дэмжлэггvйгээр ажлаа эхэлдэг, алдаа гарсан тохиолдолд том хэмжээний эвгvй явдлаас аврагдаж чадахгvй хvмvvсийн дунд ихэд дэлгэрсэн байдаг. Та алдаагаа засах, бизнесийн ертєнцєд овоо нэр хvнд олохын тулд боломжтой бол бусдын дэмжлэгийг эхлээд ав, эсвэл мєнгє хуримтлуул.

31. Хэрэв саятан болоход чинь саад болж байсан онцгой ямар нэгэн шалтгаан бий бол (та єєрєє vлдсэн гурвыг нь) доорхи нvднvvдэд бєглєхийг санал болгож байна!

_________________________________________________________

32. ______________________________________________________

33. ______________________________________________________

Энэ бvх гучин гурван явдал бол оролдож vзсэн хэр нь унаж тусч, алдаж байсан хэн бvхний сайн мэдэх амьдралын эмгэнэлт явдал юм. Хэрэв энэ жагсаалт танд юу ч єгєхгvй бол єєрийгєє сайн мэдэх ойр дотны хvмvvсийн нэгнээс нь асуу. Тэр хvн бvгдийг зvйл зvйлээр нь тантай хамт нарийвчлан судлаг, харин єєрийгєє гомдсон хvн болгох гэж бvv оролдоорой! Гэтэл зарим хvнд vvнийг гав ганцаараа хийх нь зохистой байж болох юм. Олонхи хvн єєрийгєє бусад хvн харж байгаа юм шиг хєндлєнгєєс харж чаддаггvй юм. Та тийм хvн биш ч байж болно.
http://www.asuult.net/33_events.php

Дэлгэрэнгүй...

jeudi 24 juin 2010

Тулуз хот дахь дэлхийн хэлний баяр

Тулуз хотод ийм нэртэй нэгэн баяр 06-сарын 13 –ны өдөр болж өнгөрлөө. Энэ жил 18 дахь жилээ зохион байгуулагдаж байгаа аж. Энэхүү баярт улс орон бүрээс Тулуз болон бусад хотуудад амьдарч ажилладаг гадны орны хүмүүс ирж өөрийн үндэсний хэл бичиг, соёл уламжлал зэргээ бусдад таниулан суртачилдаг байна. Миний хувьд бол нэг үзэсгэлэн үзэж яваад энэ баяр болдог тухай мэдсэн ба тэгээд л бүртгэл нь арай дуусаагүй байсан тул бүртгүүлээд оролцох болсон билээ.

Оролцсон тухайгаа товч сийрүүлбээс:

13-ны өглөө эртээ гэгч нь босоод л баяр болох газар хотын төв талбай дээр очилоо. Аль хэдийн оролцох нийгэмлэг, холбоогууд ирсэн байлаа.
10 цагаас эхэлээ. Давхардсан тоогоор 100 орчим улс орны нийгэмлэг холбоод өөрсдийн хэл соёлоо танилцуулахаар цугласан байсан. Би ч яахав ганц монгол ганцаардахгүй гэж, монголын газрын зураг, төрийн далба, монгол хэл болон монгол бичиг, кирилл бичиг, бусад ойр зуур бэлтгэн хэвлэсэн зүйлсээ дэлгэлээ. Бас болоогүй монголоос авч ирсэн сурах бичиг, толь зэргээ хажуугаар нь дэлгэн үзүүллээ. Өөрийн ойр зуур бичсэн монгол бичгүүдээ сайхан гэгч нь самбарт тогтоогоод л тэгээд л болж байгаа юм даа.
Хүмүүс их гайхаж байнаа. Үнэхээр монголоос ирсэн үү, гэрт амьдардаг уу та нар, их хүйтэн биз, их тал нутаг, дандаа морь унадаг уу гэх шиг сонин сонин асуултаар дүүрэн өдөр байлаа. Монгол руу аялаж байсан ганц нэг хүмүүстэй ч таарав.
Миний хувьд тэнд байсан калиграфчидтай уулзалдах, тэдний бүтээлүүдтэй танилцах бодолтой байлаа. Төвд, Араб, Франц, Грек, Армен, Солонгос зэрэг калиграфчид байлаа.
Би бас яаж зүгээр байх вэ, бичиг соёлоо танилцуулахын зэрэгцээ монгол бичгээрээ хүний нэр бичих ажил бага зэрэг хийв. Ер нь бол хүмүүс их сонирхож байсан шүү.

Нээлтийн өмнөх дүр зураг
Миний орон зай


Солонгос калиграфич
Араб, Армен калиграф


Арабаар "тавтай морил"


арменаар миний нэр нэг иймэрхүү.

Хамгийн сүүлд хэлэхэд баяртай байна. Хамгийн гол нь монгол, монгол хэл, бичгээ жоохон ч гэсэн хүмүүст таниулж чадсандаа баяртай байна. Сонирхуулахад нэг рестораны нөхөр ирсэнээ манай ресторан орон бүрийн хоолыг хүмүүст танилцуулдаг хэрэв боломжтой бол нэг 7 хоног танай үндэсний хоолыг танилцуулж болно гэлээ. Яагаад болохгүй гэж гэхдээ одоо биш, дараа бол магадгүй л юм. Хэрэв тэгэх бол би гэдэг хүн чинь тогооч болох нь дээ.

Дэлгэрэнгүй...