samedi 25 septembre 2010

Андын хурим

Энэ өдөр өглөө босоод цайгаа уучхаад санаандгүй утсаа аван Монгол руу нэгэн анд руу залгалаа. байна гэж байна, дуу мөн тул би ч ярьж гарав. Ажил төрөл, амьдрал, найз нар маань юу хийцгээж байна, ямар сонинтой байна гээд л... . Намайг зун очиход шинэ байшин барьж байсан бөгөөд хуримаа хийнэ, байшиндаа орно гэж байсан нь, санаанд орж шинэ байшиндаа орсон уу, хурим энэ тэр юу болож байна гэтэл харин өөдөөс одоо хийж байна. Би чамайг мэдээд над руу ярж байгаа юм болов уу гэж бодлоо гэж үү.
Би тухайн үед 9-р сарын сүүлээр л хурим болно гэж санаж байсан ч мартсан байлаа. Бусад найзууд маань ч гэсэн зарим тэнд очсон байна. Тойроод бүгдтэй нь ярив. Хоёр найз маань нэгнийхээ хүүхдийг хүргэхээр явсан ирээгүй байна гэнэ. Цаана нь дуу хуур, чимээ шуугиан байна байнаааа. Санаандгүй гэнэт найзуудтайгаа ярьсан чинь үнэхээр сайхан байна. Бүгдээрээ цуглараад байна гэсэн чинь атаархаж байна шүү.
Хурим хийж буй найзыг маань Дашка гэх бөгөөд бидний хэдэн найз хар багаасаа л нөхөрлөж ирсэн найзууд. Бүгд нэг сургуульд сурдаг байсан. Гэр ойрхон. Аль нэгний нь аав ээж хаашаа ч юм вэ явсан эзэнгүй бол тэнд л бид өнждөг байлаа. Бүгд тэндээ хоолоо хийж иднэ. Хамтдаа тоглож хононо. Хамтдаа заал авна, гадуур гарахдаа хүртэл хамтдаа. Заримдаа болзоонд хүртэл нэгэндээ хань болж явдаг байлаа... . Энэ мэт яриад байвал бидний үеэрхэл үнэхээр дурсамж дүүрэн, бат бөх бөгөөд, таслаж үл барам ган холбоо хэдийн үүсчээ.
Утсаар ярьж байхдаа л аль хэдийн монголдоо яваад оччихсон дунд нь суугаад ярж байгаа юм шиг сэтгэгдэл төрж байлаа. Ярьж дууссаний дараа утсаа тавихдаа би гэдэг хүн чинь тэнд биш, энд байгаа юм байна шүү дээ, за яахав. Андууд минь сайхан баярлаарай. Хурим хийж буй хосууддаа энэ дэлхийн хамгийн сайхан бүхийг хүсийййййййййййййй. Бусад бүх андууддааа ч мөн ялгаагүй хамгийн сайхан, эрүүл энхийг хүсиййййййййййййй. Ирэх жил эргэн баяртай уулзийййййй.

Андуудаа:
Алаг дэлхийд намайг ганцаардал бүү үзэг гэж
Ашгүй бурхан гар таталгүй хайрласан
Амины хэдэн нөхөдтэй билээ би
Цэцэг шиг залуу насандаа бид инээлдэж уулзлуу
Цэнгэл найрын дунд гар сунгаж танилцлуу
Цэцэн шүлгээр тургиж сум шиг нисэж эсвэл
Цээжинд хүнд оргиод уйлж суухдаа би та нарыгаа дуудлуу
Яасныг санамаар байна хэдхэн найзаа яримаар байна
Яруу найрагчын зүрх нөхөрлөл хайрын данс юм

Алтан үсэгээр бичиж, титэм хийж өмсмөөр
Анд нөхөд минь миний цорын ганцхан гангараа юм
Будант Богдын орой ертөнцийн гунигт цэг дээр
Буугаад нисэх шувууны жигүүрт би атаархдаггүй
Буруудаж зөвдөж, дутаж, сагаж явлаач
Бусад нь яах вэ? Анд нөхдөөр би дутаагүй
Намрын усан бороо яндан дагаад урсхад
Найзынхаа дэргэд дулаацах гэж би гэрээсээ гардаг
Нанчид бүлээн цай хаанаас ч олддог орчлон дээр
Найзынхаа гараас хор уугаад сэхэх гэж би яардаг аа

Aucun commentaire:

Enregistrer un commentaire