lundi 23 avril 2012

Монголын долоо хоног Парис хотноо

2012 оны 5-р сарын 07 – 13 -ны хооронд “Монгол өв соёл ба уламжлал” нэртэй Монголын долоо хоногийн өдөрлөг Франц улсын нийслэл Парис хотноо зохион байгуулагдах гэж байна.

Тус өдөрлөгүүд үндсэн хоёр хэсгээс бүрдэнэ.
А. Олон улсын, Шинжлэх ухааны салбар хоорондын эрдэм шинжилгээний хурал
Б. Монголын урлаг, соёл нийгмийн нийгэмлэг, холбоодын нэгдсэн форум

А. Олон улсын, Шинжлэх ухааны салбар хоорондын эрдэм шинжилгээний хурал
Эрдэм шинжилгээний хурлын зорилго нь Монголын соёл, иргэншлийг дэмжин сурталчлах, ашгийн бус байгууллагуудыг хамарсан хэлэлцүүлэг, эрдэмтдийн хооронд тэр бүр үр өгөөжтэй харилцаа холбоо үүсгэдэггүй газарзүйн, институцийн, арга зүйн болон эрдэм шинжилгээний хуваагдлуудыг холбох гүүрийг бий болгох.

Тус “эрдэм шинжилгээний хурал”-д Монголын зарим их, дээд сургуулиудын эрдэмтэн багш, судлаачдаас гадна ОХУ-ын Буриад, Халимаг, АНУ, Япон, Герман зэрэг орноос Монгол судлалын судлаачид, Франц дахь Монгол судлал, Монголд судалгаа явуулдаг судлаачид өөрсдийн судалгааны талаархи сүүлийн үеийн шинэ мэдээ, мэдээллээ танилцуулах юм.

Хуралд оролцсон сэдвүүдэд дүгнэлт өгөх, цаашдын хамтын ажиллагаа, шинэ хандлагуудыг бий болгох үүднээс сэдэв тус бүрээр дугуй ширээний ярилцлага өрнүүлнэ.
Хурлын монгол хэл дээрхи хөтөлбөрийг доор оруулсан тул тэндээс хаана болох, хэдэн цагаас эхлэх, ямар судлаачид оролцох, ямар илтгэлүүд тавигдах зэрэг дэлгэрэнгүй мэдээллийг үзнэ үү.

Б. Монголын урлаг, соёл нийгмийн нийгэмлэг, холбоодын нэгдсэн форум
“Нийгэмлэг холбоодын форум” –д Монголын ба Францад үйл ажиллагаа явуудаг Монголын нийгэмлэг холбоод оролцож, өөрсдийн үйл ажиллагаа, цар хүрээний талаар танилцууллахаас гадна дугуй ширээний ярилцлага, хэлэлцүүлэг, халуун яриа өрнүүлэх ажээ.

Дээрхи гол үндсэн 2 хэсгээс гадна уран зураг, монгол уран бичлэг, фото зургийн үзэсгэлэн; баримтад болон уран сайхны кино, үндэсний дуу, хөөмий, ардын бүжгийн үзүүлбэр; хөөмий, ятга, морин хуур, ардын урлагын тоглолт , монгол хоолны амталгаа, номын худалдаа зэрэг үйл ажиллагаа тухайн өдөрлөгүүдэд нээлтэй байх юм байна.

Мөн өдөрлөгийн туршид монгол хоол, хөөмий, ардын бүжиг .... зэрэг сургалтууд явагдана.

Бидний Монгол соёлын “СОДОН МОНГОЛ” холбоо мөн энэхүү Монголын Долоо хоногийн өдөрлөгт Монголын Археологи, уламжлалт бичиг, соёлоо танилцуулж хамтран оролцож буй болно.

Ерөнхий зохион байгуулагч: ОТАЗИ Холбоо. “ОТАЗИ холбоо нь 2009 оны 09-р сарын 09-ны өдөр байгуулагдсан бөгөөд Төв ази, нэн ялангуяа Монголын соёлыг дэлхий нийтэд суртачлан таниулах зорилго бүхий ашгийн бус байгууллага болно”

Болох газар: Франц улс – Парис хот.
1. INALCO (Дорно дахины Хэл, Иргэншлийн _ндэсний Дээд Сургууль)
Хаяг: 75013 Парис
65, rue des Grands Moulins (Grands Moulins гудамж, 65 тоот)

LIEU
Hall de l'Université Paris VII
16 rue Marguerite Duras
75013 Paris

2. ENS (Багшийн Дээд Сургууль)
Хаяг: 75005 Парис
45, rue d’Ulm (Ulm гудамж, 45 тоот)

Бяцхан анхааруулга !!!: Дээрхи өдөрлөг INALCO дээр голчлон зохион байгуулагдах боловч зарим үзвэр, үйлчилгээ, тоглолт, хурлын болох газрын хаягууд зөрүүтэй тул дэлгэрэнгүйг ОТАЗИ холбооны сайтаас үзнэ үү.
Ирж буй хүн бүрийг Монгол гэр угтах юм байна шүү.

Монгол хэл дээрхи эрдэм шинжилгээний хурлын хөтөлбөр


Франц хэл дээрхи эрдэм шинжилгээний хурлын хөтөлбөр

2 commentaires:

  1. sain uu gunba, yagaad bichleg nemehgui bainaaa. b- n unshigch.

    RépondreSupprimer
  2. сайн байна уу.
    Баярлалаа. Удахгүй Парист болсон Монголын 7 хоног хэрхэн болсон, бусад сонирхолтой мэдээллүүдийг оруулах болно. Зав сайн гарч өгдөггүй гэж. Хэхэ

    RépondreSupprimer