Арван жилийн турш Самсунг групп, Хьюндай электрон, Хьюндай киа үйлдвэр зэрэг том компаниудын 3000 гаруй ажилчдад сургалт, зааварчилгаа өгч байсан менежер Хон Иу Сукийн илтгэл. Тэрээр ямар менежмент амжилтанд хүрдэг, мөн менежер хүн ямар байвал зохих талаар өөрийн туршлага, Өмнөд Солонгосын туршлага дээр суурилан өгүүллээ. Хон Иу Сук нь Америкийн Отава их сургуулийн бизнес харилцааны анги, Ионсей их сургуулийн хэвлэл мэдээлэл, сурталчилгааны анги, Соган их сургуулийн үйлдвэрийн бүтцийн сэтгэл зүйн мэргэжил эзэмшсэн байна.
Амжилтанд хүрсэн удирдагчдад онцгой чанар байдаг
Энд хүрэлцэн ирсэн та бүхний дунд улс төр, эдийн засаг, урлаг соёл гэх мэт янз бүрийн салбарт хувь нэмрээ оруулж буй хүмүүс бий. Аль ч салбарын тухай ярьсан удирдагчгүй газар гэж үгүй, удирдагч хэрэггүй газар гэж үгүй. Тиймээс сайн удирдагч болохын тулд хүмүүс ном зохиол уншиж, боловсрол эзэмшдэг.
Өнөөдөр та бүхэнтэй санал бодлоо хуваалцах гэж байгаа зүйл маань номонд бичигддэг онолын асуудал биш бөгөөд харин бодит амжилтанд хүрсэн хүмүүс, зогсоо зайгүй дэвшин дээшилж буй пүүс компаниудын хооронд ижил төсөөтэй зарим шинж чанар ажиглагддаг тухай юм. Энэ нь ямар шинж чанарууд вэ? Би өөрийнхөө судалгаа, туршлагын үндсэн дээр дараах шинжүүдийг та бүхэнд толилуулж байна.
Нэгдүгээрт: Өөрөө өөрийнхөө болон пүүс компанийхаа өмнө тавьсан тодорхой зорилготой байдаг. Тодорхой хүсэл эрмэлзэлтэй байж, өөрийгөө болон бусдыгаа зорилгоо биелүүлж чадахыг мэдрүүлэх хэрэгтэй. Биелүүлэх гэж буй тэрхүү зорилго нь бодит байх бөгөөд хэмжиж болохуйц тодорхой цаг хугацааг товлох хэрэгтэй юм. Тэгээд ямарваа нэгэн хэлбэрээр өөрийнхөө өмнө таьсан зорилгоо цаг тутамд бусдад мэдүүлэх хэрэгтэй (хэл яриа, үг үсэг, зураг, зар сурталчилгаа зэргийг ашиглах гэхчлэн). Өөрөө түүгээрээ дамжуулж хийх гэж буй ажилдаа улам бүр итгэлтэй болно.
Хоёрдугаарт: Хийж буй ажилдаа, өөр хоорондоо итгэлцсэн хүмүүс удаан хугацааны туршид хамтран ажилладаг. Чадвартай үндэслэн байгуулагчид захиралтайгаа удаан хугацааны турш хамтарч ажилласны үндсэн дээр тэрхүү компани хөгжин дэвждэг. Тэд бие биенийхээ итгэлийг бүрэн олохын тулд маш их хичээцгээдэг.Тэд зөвхөн нэг удирдагчтай болохын тулд цаг зав гарган сайн ярилцдаг. Итгэл хүлээнэ гэдэг нь цаг мөч бүрт илэрхийлэгдэж буй бүх зүйл тэрхүү итгэлтэй холбоотой байдгийг харуулдаг. (Үг яриа, зан байдал, ажилдаа хандаж буй төрх)
Гуравдугаарт: Ямар ч үед хүнийг ялгаварлалгүй санал бодлоо хуваалцдаг байна. Ярилцаж байхдаа өөрөө л яриад байх биш бусдын үгийг сайн сонсох хэрэгтэй байдаг. Хүндэтгэл хүлээсэн удирдагч ямар байх тухай бичээд үзье гэвэл хэн ч их ярьдаг удирдагчийг сайн удирдагч гэж хэлдэггүй. Хүмүүс өөрийнхөө ярьж байгааг сонсдог хүнийг хүндэлж дээдлэдэг.

Дөрөвдүгээрт: Жижиг ажил, түр зуурын амжилтандаа эрдэлгүй ирээдүйгээ харж ажиллах холын хараатай байдаг. Зогсоо зайгүй өөртөө шинэ нээлт хийх төдийгүй, ажилчиддаа зориулж дэвшин сайжрах төлөвлөгөөтэй байж түүнийгээ бодитоор хэрэгжүүлнэ. Ажилчин хүн нэг ажилдаа тогтвортой удаан байна, аль эсвэл яваад өгнө. Ажилчнаа жирийн нэг жижиг хэрэглээ төдийгөөр авч үзэн түр ашиглаад хаячих юм шиг сэтгэгдэл төрүүлбэл яваад л өгнө. Харин ажилчиндаа зориулсан ямар нэг төлөвлєөгөөтэй байж, хүсэл эрмэлзлэлийг нь төрүүлэн дэмжиж өгвөл итгэл дүүрэн ажиллах болдог. Тасралтгүй боловсрол эзэмшүүлж, хамтдаа хөгжин дэвших хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, ажилчнаа сургах төдийгүй удирдагч өөрөө үлгэр дуурайлал үзүүлэн жил бүр тодорхой хэмжээний ном уншиж (жишээ нь жилд 50ш), шинэ төрлийн удирдлагын сургалтанд хамрагдах хэрэгтэй.
Тавдугаарт: Ажилчныхаа алдаа дутагдалд анхаарал халамж тавьж, алдаагаа засах хүртэл нь хүлээж чаддаг байна. Зөвхөн маргаашийн үр дүнд эрдэлгүйгээр тэр ажилчныхаа чадавхийг үнэлэн, жинхэнэ ур чадвараа гаргах хүртэл нь хүлээж чадах хэрэгтэй. Хулс мод 4-5 жилийн хугацаанд газар дор бага багаар ургаж байгаад нэг жилд 25м ургадаг шиг найдвар тавин итгэсэн хүндээ хэн ч гэсэн хариу барьдаг юм. Олны итгэлийг хүлээсэн захирал хүн гэдэг ажилчиндаа хүний итгэлийг хэрхэн хүлээдэг тухай, мөн итгэл найдвар өвөрлөн хүлээх талаар үлгэр дуурайл болдог. Тэрээр хийсэн алдаанаасаа сургамж авч, дахин тийм алдаа гаргахгүйгээр чадвартай болно гэдэгт итгэж өгвөл ажилчин ч итгэл даах болно. Тарьсан үр цэцэглэдэг шүү дээ.
Амжилтанд хүрсэн удирдагчдын нийтлэг шинж чанарын тухай авч үзлээ.
Одоо амжилтанд хүрсэн пүүс компаниудын нийтлэг чанарын тухай толилуулъя. Гурван өөр компанийг жишээ болгоё.
Өмнөд Солонгосын үлгэр дууриал болсон компаниудын нэг болох И-Лэнд (E-Land).
Тус компани нь анх 108 кв.м талбайтай жижигхэн дэлгүүрээс гараагаа эхэлснээс хойш 23 жил өнгөрөөд байгаа бөгөөд одоо орлого нь 1 триллион вон давсан том пүүс болж хөгжсөн бөгөөд энэхүү компаний урианд “Ажлын талбар бол амьдралын сургууль” гэсэн байдаг. Та бүхний сайн мэдэх Samsung группын урианд ч бас “Чадвартай боловсон хүчин бэлтгэснээр дээд зэргийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж нийгэмдээ хувь нэмрээ оруулцгаая” гэсэн байдаг. Амжилтанд хүрсэн компаний хамгийн их хичээдэг зүйл гэвэл яах аргагүй ажилчдаа сурган боловсруулах явдал юм. “И-Лэнд” компаний хувьд л гэхэд жилд 1 ажилчин дунджаар 600 цагийн сургалтанд хамрагддаг юм. Энэ хугацааг ажлын өдрөөр нь тооцоод үзвэл 25 өдөртэй тэнцэнэ. Өөрөөр хэлбэл 25 өдрийг бүхэлд нь сургалтанд зориулж байна гэсэн үг юм. Энэ 25 өдрийн сургалтнаас гадна бүх ажилчид нь удирдан зохион байгуулахтай холбогдсон 300 боть номыг заавал уншсан байх ёстой. Энэ компани нь шинэ ажилтан нэмэгдэх бүрт компаний нэр төр, туйлын зорилгод хандуулсан 3 сарын сургалт явуулдаг. Одоо ажилчдын гэр бүлийнхэнд зориулж 1 бүтэн єдрийн сургалт явуулдаг болоод байгаа бөгөөд ажилчдынхаа хүүхдүүдэд зориулсан сургалтын программ бэлтгэж байна.
Санаанд минь хамгийн тод үлдсэн зүйл гэвэл энэ компаний Ерөнхийлөгч Пак хэлэхдээ манай компаний ажиллагсад 10 жилийн дараа гэхэд сайн өсөн хєгжиж нийгмийн салбар бүрт удирдагч-Leader болно хэмээн найдан боловсролын сургалтанд хөрөнгө оруулдаг гэсэн билээ.
Зөвхөн нэг компаний төлөө биш, эхлээд ажилчнаа өөрийг нь хөгжүүлж, нэр хүнд бүхий нийгмийн гишүүн болгохын тулд сургалт явуулдаг учиртай. Би 10 жилийн өмнө тэр компанид хүмүүсийн хоорондын харилцааны соёлын сургалтыг даан ажиллаж байхдаа энэ компанитай танилцсан бөгөөд удалгүй Пак ерөнхийлөгчийн хэлсэн нь биеллээ олж манай улсын өнцөг булан бүрт ажиллаж байгаа “И-Лэнд”-ээс төрөн гарсан сайн удирдагчдыг харах болсон юм.
Үнэндээ дэлхийд хамгийн их сургалт явуулдаг компани гэж хэлэхэд буруутах зүйлгүй. Түүний үр дүн нь гэвэл одоо “И-Лэнд” дэлхийд алдартай пүүс төдийгүй дотоодын их дээд сургуулиудын төгсөгчдийн очиж ажиллахыг хүсдэг ТОР компаниудын тоонд багтдаг.
“Самсунг” групп ч ажилчиддаа зориулж дунджаар 30-аас дээш цагийн Leadership-удирдлагын арга зүйн сургалт явуулдаг. “Самсунг” сургалтын хүрээлэн нь амралтын өдөр ч явагдаж байдаг нь сургалтанд хичнээн их хөрөнгө зарцуулж байгааг харуулж байна.
Та бүхний сэтгэл санаанд илүү ойртож очих жижиг дунд үйлдвэрийн жишээг танилцуулъя.
Энэ компани нь оёдлын үйлдвэрлэл эрхэлдэг бөгөөд 2000 онд Солонгост болсон эдийн засгийн хүчтэй уналтыг даван туулсан компани юм. 100 гарч байсан ажилчдын тоо нь гуравны нэгтэйгээ тэнцэх хүртлээ буурч, компани дампуурмагц нийлүүлэгч компаниудын хүмүүс шуугиан тарьж, ажилчид нь тайван ажлаа хийх боломжгүй хүнд хэцүү байдалд орсон байлаа. Гэтэл энэ компаний захирал нь ийм хүнд байдалд орох тусам зориг тэвчээртэй, хүчтэй байж компаниа хамгаалах хэрэгтэй гэсэн бодолтойгоор нийт ажилчиддаа сургалт явуулсан юм.
Долоо хоног бүр гурван цагийн турш өглөөний ажлын цагийг зарцуулан ажилчиддаа хүнлэг ухааны талаар болон удирдан зохион байгуулах тухай сургалтууд явуулж түүндээ хөрөнгө зарсан байна. Ажилчид нь ч эхэндээ дургүйцэж, гадны хүмүүс ч гэсэн дампуурсан компани илүүдээ гарсан зардал гаргаж байна гэх зэргээр муулцгааж байсан үе.
Жилд дунджаар 100 цагийн сургалт явуулсан гээд бодоод үзэхээр ерөнхийдөө томоохон пүүс компаниуд ч хийх боломжгүй зүйлийг хийж байсан юм. Гэхдээ компаний захирал нь байр сууриа алдалгүй аюулгүй, тогтвортой компанийг бий болгохын төлөө бүхий л хүчээ зориулан ажилласан байна.
Түүний үр дүнд дампуурсан тэр жилдээ л гэхэд 1 миллиард вонийн ашигтай ажиллажээ. Энэ үр дүндээ эрдэж бардалгүйгээр сургалтаа үргэлжлүүлэн явуулсаар 3 жилийн нүүр үзээд байна. Одоо энэ компаний ажилчид нь өөрийн компаниараа бахархан ихэвчлэн загварын компаниудын туулдаг хүнд хэцүү байдлаас гараад цэвэр имиж нэр төр бүхий компани болоод байна.
Энэ байдлаас үүдэн нэр хүнд бүхий байгуулагууд хамтран ажиллахыг санал болгож, ингэснээр тэдний хувьд энэ компанитай хамтран ажиллаж байгаа нь нэг шат дэвшин дээшилсэн мэт сэтгэгдлийг тєрүүлэх болжээ. Гол хүч болох компаний гишүүд нь адил төстэй үйлдвэрлэл эрхэлдэг хүмүүстэй уулзахад, өөрийнх нь компаний хүмүүс ихэвчлэн яриаг тэргүүлэн, санаачлагыг гартаа авдаг болсон нь мэдрэгддэг хэмээн ярихдаа тэд энэ компаний ажилчин болсноороо бахархаж байлаа.
Ихэнх хүмүүс ийм яриа сонсохоороо бодит биш идеалист хэмээцгээдэг. Дээр танилцуулсан компаниуд ч гэсэн ийм үг их л сонсож байсан. Гэхдээ эцсийн эцэст идеалист байдлыг бодит болгон хэрэгжүүлсэн компани амжилтанд хүрч чадаж байгаа юм. Түүнчлэн энэ бүхэн “харилцаа”-ны дундаас бий болдог. Ямар удирдагч ямар ажилчинтай таарах вэ?, ямар хамтрагчтай таарах вэ? гэдэг нь амжилт болоод уналтыг шийдвэрлэх хүчин зүйлүүд болдог. Амжилтанд хүрсэн удирдагчаас гадна компанид заавал нэг зааварлагч байдаг. Та бүхний сэтгэл санаанд Монгол улсын хөгжлийн байдал тод зурагдсан болов уу? Тэр дунд хөдөлж буй таны өөрийн чинь эрч хүч мэдрэгдэж байна уу? Улс эх орондоо болон өөртөө итгэлтэй байж хүсэл мөрөөдлийнхөө үрийг суулгаарай. Тэгсэн цагт та бүхний мөрөөдлийн жимс бодитойгоор цэцэглэх болно. Дэлхийд дуурсагдсан их удирдагч Чингис хааны суут ухаан, эр зоригийг илтгэсэн их чадвартай, хязгааргүй их баялагтай, хүн амын 97% нь бичиг үсэгтэй Монгол улс агуу их зүйл бүтээн байгуулах чадвартай гэж бодож байна. Удирдагчид нь тодорхой зорилготой байж, түүнийгээ бүтээлчээр хэрэгжүүлж, олон түмэнд хүргэж байх хэрэгтэй. Итгэлийг нь хүлээхийн тулд тэдний үгсийг сайн сонсож, түр зуурын амжилтын төлөө яарах хэрэггүй, хүлээцтэй ханддаг тэсвэр хатуужилтай тууштай чанарыг харуулах хэрэгтэй. Ингэснээр Монголчууд хөгжил дэвшилд хүрэх нь гарцаагүй ээ.

http://warez.news.mn/content/39176.shtml
Aucun commentaire:
Enregistrer un commentaire