samedi 18 février 2012

Санаагаа хэрхэн хэрэгжүүлэх вэ

Ярьж суух шиг амархан зүйл алгаа. Хүн гэдэг чинь хэт их юм боддог болохоор гаргасан санаагаа няцаахдаа гарамгай. Сайхан санаануудын хэд нь хэрэгжидэг болоо? Нэг аятайхан санаа гаргалаа гэж бодьё. Түүнийгээ ажил хэрэг болгоё гэхээр юунаас эхлэхээ мэдэхгүй. Яваандаа нөгөөдөх нь замхардаг. Эсвэл нэг шүүмжлэлтэй зүйл гарч ирэхээр буугаад өгчихдөг. Ингэсээр байгаад өдөр хоног өнгөрч дараа нь эргэн харахад танд хийсэн зүйл ер байхгүй байгааг анзаарна.

Танд ийм асуудал тулгардаг уу? Танд тулгарч байсан уу? Тэгвэл хамтдаа шийдвэрлэе. Танд юу саад болж байна? Таныг юу зогсооход хүргэдэг вэ? Таныг хүлж орхидог хамгийн хор уршигтай бодлууд:

• Санаагаа яаж хэрэгжүүлэхээ би мэдэхгүй байна
• Би альнаас нь эхлэх вэ
• Надад энэ санааг хэрэгжүүлэх илүү цаг гарахгүй
• Надад илүүдээ гарсан мөнгө алга

Хамгийн сүүлд танд орж ирсэн шинэлэг санаа, мөн тэр үед таныг зогсооход хүргэсэн шалтгаануудыг жагсааж бич. Тэгээд шалтгаан бүрийн ард хүчтэй, дунд, сул гэсэн тэмдэглэгээг хий. Тэгээд үр дүнг нь нэг ажиглаарай. Та үр дүнд нь гайхах болно. Тэдгээр шалтгаануудын ихэнх нь чухал биш байсныг ухаарна гэдэгт би итгэлтэй байна.

Одоо бодохоо болиод, хийж эхэл.
Төлөвлөх.
Энэ бол ердөө бодол. Хэт удаан төлөвлөж суух хэрэг ер алга. Төлөвлөөд л байдаг, төлөвлөөд л байдаг. Гэхдээ хэзээ ч асуудлыг бодитоор хийхгүй бол ямар 1 / 2 Санаагаа хэрхэн ажил хэрэг болгох вэ? хэрэгтэй гэж? Тиймээс одоо та бодохоо болиод зүгээр л хийж эхэл.

Хугацаа тогтоо Ерөнхийдөө бол хугацаа тогтоох нь их зүгээр арга.
Хэзээ хийж дуусгахаа товлоод, тэр хугацаандаа л хийж амжуул. Дараа гэж битгий хойшлуул. 100% өөгүй байх гэж бүү хичээ. Тийм хүн хаана ч байхгүй. Ихэнхдээ бидний хөдөлгөөнийг хорьдог нэг зүйл бол төгс төгөлдөр байх гэж хичээх явдал. Жишээ нь оюутнуудын хувьд А авах хэмжээний бие даалт бичих ёстой гэсэн дарамт нь анхнаасаа бие даалт хийх хүслийг нь бууруулдаг. Оролдож үзэхээс ч дургүй нь хүрдэг шүү дээ.

Тэгхээр хийсэн зүйл чинь заавал төгс байх албагүй гэдгийг өөртөө ойлгуул. Хийж байгаа зүйлдээ дарамтыг бүү бий болго. Заримдаа зүгээр л хийгээд алдая гэж бодох нь таныг зоригтой, өмнө нь хийж байгаагүй зүйлээ хийхэд хүргэж мэдэх юм шүү.

Зорилготой бай Зорилгогүй хүн салхины аясаар хийсэх хамхуултай адил гэж үг байдаг. Гэхдээ зорилго тодорхойлох нь зүгээр нэг энгийн сонголт хийхтэй адил зүйл биш. Зорилго зөв тодорхойлогдоогүй бол та ер нь бол хол явахгүй дээ. Тавьсан зорилго тухайн хүнийхээ сэтгэлийг хөдөлгөж чаддаг байх ёстой гэнэ. Өөрөөр хэлбэл таныг байлдан дагуулах ёстой. Таныг байлдан дагуулж чадна гэдэг нь таныг хөдөлгөж чадах хүчтэй гэсэн үг юм.

Битгий яар.
Санаа гарвал шууд хийж эхлэх гэж бүү яар. Виног удаан дарах тусам чанар нь сайжирдагтай адил санааг ч бас дахин дахин шүүн тунгаах хэрэгтэй.

Бусдыг сайн дууриа. Та өөрөө юунаас эхлэхээ мэдэхгүй бол бусдыг хар. Тэднийг дага. Сайн хийж чадахгүй бол сайн дууриа гэсэн үг байдаг. Бүтээлч, туршлагатай хүний туршлагаас суралц. Зөвлөгөө ав. Ундрал

Дэлгэрэнгүй...

lundi 13 février 2012

Saint - Valentin




Та бүхэнд гэгээн хайрын өдрийн баярын мэнд хүргиййййййййй. энэ өдрийг сайхан өнгөрүүлээрэй, moi aussi ...
Дэлгэрэнгүй...

lundi 30 janvier 2012

Шинэ жилээр хүлээн авсан ил захидлууд

Өнгөрсөн жил иймэрхүү байсан бол энэ жил шинэ он гарсаар доорхи ил захидлуудийг хүлээн авлаа. товчхон танилцуулваас:


Энэхүү ил захидлыг танил калигравч нөхөр илгээжээ. тэрээр полш гаралтай бөгөөд сэтгэл судлаач мэргэжилтэй, сүүлийн хэдхэн жилийн дотор уран бичлэгт сэтгэл зүрхээ өгч, өдгөө мундаг уран бичлэгтэй болсон байх юм. саяхан уран бичлэгийн нэг ном бичээд дуусч байна гэсэн шүү.



Франц дахь ази судлалын гимей музейн захирлаас ирсэн мэндчилгээ.

Франц дахь музейн нэгдсэн холбоонд ажилладаг археологич танил залуугийн илээсэн карт. хамт ажиллаж байлаа.

Тулуз хот дахь Франц хэл, соёлын төвийн соёл, урлаг хариуцсан танил эмэгтэйгээс иржээ.

калигравч Анна

жил бүр Тулуз хотноо зохион байгуулагддаг "дэлхийн хэл, соёлын өдөрлөг" -ийн хамт олноос.

тулуз хот дахь монголоор бол хэвлэлийн хүрээлэн юм уу даа. жилийн бүрийн намар "номын томоохон өдөрлөгийн" зохион байгуулдаг юм.

Перине мужид байх "Дэлхийн уран бичлэгийн" музейн хамт олноос

монголд хамт ажиллаж байсан орос археологич Юури хэмээх залуугаас энэхүү бурханы дүслэл бүхий мэндчилгээ иржээ.

тулуз хот дахь Китти калигравч. өнгөрсөн 11-р сард томоохон үзэсгэлэнгээ гарсан билээ.

Перине мужийн шилэгдмэл уран бүтээлчдийн бүтээлийг нэгтгэн жилд нэг удаа томоохон үзэсгэлэн зохион байгуулдаг байгууллага.

энэ миний ажиллаж байсан археологийн судалгааны байгуулагаас иржээ. намайгаа бас мартаагүй л бололтой.

анхаарал хандуулсан та бүхэнд баярлалаа.

Дэлгэрэнгүй...

dimanche 8 janvier 2012

Монголчуудын үсэг бичгийн тойм хийгээд монгол бичгийн эзлэх байр суурь

Та бүхэнд шинэ оны мэнд хүргээд Ц.Шагдарсүрэн багшийн "Монголчуудын үсэг бичгийн тойм хийгээд монгол бичгийн эзлэх байр суурь" хэмээх бүтээлийг татаж авхаар хүргэж байна. Түүнээс гадна дуулгах шинэ мэдээ болбоос бүх дунд, их дээд сургууль, коллежийн диплом, гэрчилгээ зэргийг крилл болон худам монгол бичгээр бичхээр болжээ.

ном шигээ цагаан сэтгэлтэй байж, шинэ онд та бүхний хүссэн бүхэн сэтгэлчлэн бүтэж, номын цагаан буян ивээх болтугай.

Дэлгэрэнгүй...

vendredi 30 décembre 2011

Он солигдох мөч ойртлоо

Угтах оноо бүтээлээр дүүрэн
Урам тэтгэсэн амжилтаар баян
Зорьсон зүйлс тань өөдрөг байж
Зоосны бурхан таныг ивээж
Гэгээн гэрлээр гэр тань гийж
Гэрэлт оюунаар ухаан тань тэлж

Ариун хүсэл тань амьдрал болж
Аз жаргалаар дүүрэн явахыг хүсэн ерөөе!
Ширхэглэн будрах цагаан цастай
Чимэглэн гоёсон ногоон гацууртай
Ширээ тойрсон хайртай хүмүүстэйгээ
Шинэ оноо сайхан угтаарай!

Шинэ оны мэнд хүргэе!
Дэлгэрэнгүй...

mardi 29 novembre 2011

“1912 – 1913 оны Монгол орон” гэрэл зургийн үзэсгэлэн


Энэ өдөр буюу 2011 оны 11-р сарын 29- ны өдөр Франц улсын Парис хотын зэргэлдээх Hauts-de-Seine хотод орших Альберт каны музейд “1912 – 1913 оны Монгол орон” нэртэй гэрэл зургийн үзэсгэлэн нээлтээ хийлээ.




500м кд талбай бүхий үзэсгэлэнгийн танхимд 72 өнгөт болон хар зураг “засвар хийгдээгүй”, 2 кино, 11 археологийн эд өлөг, олдворууд, 32 сэргээн засварласан болон, хуулбарлан буулгасан Монгол соёлын өв бүхий архивийн гэрэл зургууд дэлгэгдэн тавигджээ.


Тус гэрэл зургууд Stéphane Passet гэдэг зурагчний дарсан гэрэл зургууд юм. Тэрээр 1912 онд Хятад, Өвөр монголд ирж байсан ч, ар Монгол руу орох бололцоо олдоогүй байна.


Тиймээс 13 оны 6-р сард ар монголд ирж тухайн үеийн нийслэл өргөөнд голчлон зураг авалтаа хийжээ. Энэ нь Альберт каны санхүүжилтээр гадны улс орнууд руу судалгааны анги бүхий хүмүүсийг илгээн гэрэл зураг, түүхэн баримт цуглуулдаг түүний томилгооны хүмүүс байжээ.


Тус үзэсгэлэнд дэлгэн тавигдсан дээрхи гэрэл зургууд нь тухайн үеийн Монголын ахуй амьдрал, нийгмийн байдал, зан заншлийн талаар буулган үлдээсэн бас нэгэн үнэт сурвалж, чухаг дурсгал юм.


11 археологийн эд өлөг зүйлс нь Монгол-Францын хамтарсан Архангай аймгийн Хайрхан сумын нутаг, Гол мод хэмээх Хүннүгийн язгууртны булш оршуулга бүхий газраас илрүүлэн олсон олвор, эд зүйлс болно.


Сонин гайхам байгаа гэдэгт итгэлтэй байна дээрхи гэрэл зургууд. 20-р зууны эхэн үеийн монгол орон ...

Үзэсгэлэнгийн зорилго: 20-р зууны эхэн үеийн Монгол орон, гадаад дотоод бодлого, нийслэл өргөө, Өвөр ба ар Монголын холбоо харилцаа, шашин шүтлэг, нүүдэлчдийн амьдрал, уламжлалт орон гэр, дээл хувцас зэргийг олон нийтэд хүргэх, эдүгээ ч гэсэн Монгол түмэн энэхүү заншлаа хадгалан үлдсэн гайхамшигт ард түмэн болох.


Тус үзэсгэлэн 2013 оны 09-р 16- ны өдрийг хүртэл олон нийтэд нээлтэй байх юм байна.

Өнгөрсөн сарын 24-ны өдөр Монгол улсын БСШУЯ-ны сайд Ё.Отгонбаяр Айлчиллаар явж байхдаа тус музейгээр орж, үзэсгэлэнгийн талаар сайшаагаад сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлжээ.


Эцэст нь Би гэдэг хүн тус музейд очиж үзэж байсан. Альберт каны нь 20-р зууны эхэн үеийн Францын язгууртан гаралтай, хөрөнгөтэй нэгэн байжээ. Тиймдээ ч ийнхүү олон судалгааны ангиудыг гадны улс орнууд руу илгээдэг байжээ.
Түүний музейд: тухайн үед "20-р зууны эхэн үе" зураг авч байсан фото апрат, бусад хэрэгслүүд нь үзмэрт нь байдаг юм билээ. Мөн дээрхи зургуудийг боловсруулаад “зохигчийн эрхийг хатуу дурдсан” зарж байсан. Би нэг Эрдэнэ зуу хийдийн өмнө морин дээрээ ташуу сандайлсан нэгэн язгууртан хүний зургыг авч байсан санагдана.
Үнэхээр монголын талаархи сайхан үзэсгэлэн гарч байна. Ойрхон байдаг та бүхнийг хүрэлцэн үзэхийг уриалж байнаааааааааа.

Доорхи PDF танилцуулгаас музейн байрлал, нээх хаах цаг, үнэ, очих нийтийн тээвэр, үзэсгэлнгийн үеэр зохиогдох арга хэмжээ зэрэг илүү дэлгэрэнгүй мэдээллийг авч болно.


Мэдээллийн эх сурвалж: http://albert-kahn.hauts-de-seine.net
http://www.tourisme92.com
фото зураг: facebook - Дэлхийн монголчууд

Дэлгэрэнгүй...

jeudi 27 octobre 2011

"Хязгааргүй мөрөөдөл" үзэсгэлэн


Сайн байцгаана уу,

Содон монголдоо хэсэг хугацаанд салхи оруулаагүй байна. Бага сага ажилтай, завгүй байлаа. Өмнө бичлэгт амалснаа түр хойш нь тавиад удахгүй болох гэж үзэсгэлэнгийнхээ талаар товч мэдээлэл оруулж байна.

ирэх 11-р сарын 04-өөс 12-р сарын 2-ыг дуустал "Хязгааргүй мөрөөдөл" нэртэй уран бичлэгийн үзэсгэлэнгээ тулуз хотын франц хэлний соёлын төвд нэг сарын хугацаатай гаргах гэж байна. Баггүй цаг заваа зарцуулсны дүнд ажил нилээд эмхэрч байна.

Та хэрэв ойрхон байдаг бол ирж үзээрэй. 11-р сарын 9-ны 18:30-д үзэсгэлэнгийн нээлттэй. Хол байгаад нь дараа хэрхэн болж өнгөрсөн талаараа мэдээлэл оруулах болно. Үзэсгэлэнг бидний "Содон монгол" холбооноос зохион байгуулж буй болно.



Байршил, нээх хаах цаг болон бусад дэлгэрэнгүй мэдээлийг энд дарж үзнэ үү.

Үзэсгэлэнгийн нэг хэсэг маань эх орноо танилцуулсан хэсэг багтаж буй болно.
Мэдээлэл дэлгэрүүлэх, сонирхсон зүйлээ доор сэтгэгдэл дээр үлдээхээс гадна майл хаягаар санал бодлоо хуваалцаарай.
удахгүй шинэ мэдээлэллтэй дахин уулзацгаая.

Дэлгэрэнгүй...