samedi 20 août 2011

Далай багш ирээд буцлаа

Монгол яваад сураггүй болоод ирсэн би гэдэг хүнийг Тулуз хотноо хөл тавихад 14-р гэгээн Далай лам нийт иргэдэд сургаал номоо айлдахаар ирсэн байлаа. Яавхаасаа өмнө ирнэ гэсэн мэдээг сонсож байсан ч үзэж чадахгүй байх гэж байсан бол санаандгүй байгаад үзлээ. Эрийн сайндаа ч үзчихсэнгүй. Найзууд маань билетийг нь авсан байлаа. Тэд нартаа дахин талархий...
Доорхи бичэлгийг нууцаар хийсэн санаатай. Дотор зураг авах болон ведио бичлэг хийх хориотой байв. Эргэн тойрон маш олон хамлаалагчид байсан тул жоохон муухан л хийсэн байх.
Маш олон хүмүүс байлаа. нийт 3 өдрийн турш 7000 гаран хүн очиж сургаалыг нь сонссон байна. Тэрээр айлдвараа ангилаар уншиж франц орчуулга хажууд нь хийгдэж байв.
Түүний хэлсэн хамгийн чухал сургаал нь “мөнгө бол баялагын нэг хэсэг, гэхдээ баялагт хүрэх зам бол мөнгө биш” гэж захилаа даа манаахаааан. Мөн тэрээр сургаалынхаа дундуур өөрийн амьдарлын бага, залуу насны талаархи хөгжилтэй явдал зэргийг ярьж хүмүүсийг баясгаж байв. Тэр нь хүртэл цаанаа маш том сургаал яваад байх шиг байсан шүү. Хэмжээ хэмжээгээрээ ойлгоно биз дээ хэхэ. За тэгээд бүгдэд нь далай багшийн энергийг дамжуулж байна. Чадхаараа уутлаад аваарай.

Dalai Lama. Toulouse 2011. 5 par Gunba
Одоо тэгээд ажил үйлс, амьдрал гэдэг тань буцлаад тал нутаг шигээ тэнүүн уужим, бүтэмжтэй болдог юм байгаа биз дээ. Та бүхэнд аз жаргал эрүүл энх, баясал бүхний дээдийг хүсий. Ум сайн амгалан болтугай.
Бусад ганц нэг бичлэгийг энд дарж үзнэ үү.
Зохион байгуулагчдын талаархи дэлгэрэнгүй мэдээллийг – www.dalailama-toulouse2011.fr

Aucun commentaire:

Enregistrer un commentaire