samedi 27 novembre 2010

Одоогоос 5500 орчим жилийн тэртээд хамаарах гутал олдлоо

Дэлхийд хамгийн эртнийд хамаарах арьсан гутал Армен улсаас олдлоо. Та энэ сонирхолтой мэдээллийг фото зургийн хамт энд дарж үзнэ үү.
Дэлгэрэнгүй...

mardi 23 novembre 2010

Ухаант үгс

- Хэл бол цахиур, үг бол оч юм. Нийлээд түймэр асааж мэднэ. Болгоомжтой ярьцгааж бай, та минь.
Э.М.Капиев

- Уулзсан хүнийхээ ухаанд нь тааруулж ярь.
Саади

- Олон дахин бодож ганц удаа шийдвэр гаргах нь зүйтэй.
- Үг зүрхнээс гарч, зүрхэнд тусна.
Низами

- Сонсох урлаг сайн ярих урлагтай бараг эн тэнцдэг.
П.Буаст
- Суут хүн гагцхүү эрх чөлөөний агаар дунд л уужим амьсгалж чадна.
Жон Милль

- Сайхан сэтгэл бол хэлгүй хүмүүс ярьж чаддаг, дүлий хүмүүс сонсож чаддаг хэл билээ.
Кристиан Боуви
- Хүний уран сэтгэмжээс илүү эрх чөлөөтэй юм юу сан билээ?
Хьюм

- Хүнийг уйлуулъя гэвэл өөрөө уйл.
Гораций
- Гай зовлонгийн өмнөөс ухарч болохгүй, харин түүний өөдөөс шулуухан явах хэрэгтэй.
- Амьдарч байхдаа үхлийг хүсэх нь үхэх цаг болоход амьдралын тухай шаналдаг шиг хулчгар явдал болой.
- Юуны ч тухай асуудаггүй хүн юу ч сурдаггүй.
- Ихийг мэдэхээс сайныг мэдэх нь чухал.
- Зүрх сэтгэл бол агуу зүйлсийн хөшүүрэг мөн.
-Тэсвэргүй сул доройтнууд чанга, сахилгатай хүмүүсийн үнэгүй олдгийг их үнээр олж авдаг.
Франц үг
- Илүү их амжилтанд хүрэх чадвар хүн бүрт бий. Зөвхөн үүнийгээ л илрүүлэх хэрэгтэй.

- Алт мөнгийг гангаар шалгадаг шиг хүмүүнийг магтаалаар сорино.
Соломон хаан
- Өөрийгөө бүү магт. Өрөөлд түүнийгээ даатга.

Дэлгэрэнгүй...

dimanche 24 octobre 2010

Уулын аялал

Өнгөрсөн 9-р сард амралтын өдрүүдээр нөхдийн хамт хотоос гарч нэг өдрийн уулын явган аялал хийв.
Тулуз хотоос 170 км орчим явж Испаний хойд хэсэгтэй хил залгаа Hautes-Pyrénées бүсэд хамаарах Pays des nestes хэмээх газар очлоо. Үнэхээр сайхан байгалтай газар байлаа.
Та бүхэнд авсан зургуудаасаа танилцуулваас:

Хүрэх газартаа ирэв. Үдийн хоолны өмнө


Урсгал үгүй гол, нугас шувууны жаргалын орон



Шүхэрчид дээрээс бууж байна. Нэг удаагийн буулт нь 70 евро. Жоохон үнэтэй юм шиг санагдсан. Гэхдээ хүмүүс их л бууж байлээ.


Урсгал ширүүн бяцхан горхи


Ургаа уулын хад. Нутгийн иргэд энэхүү хадан чулуугаар хашаа байшин, саравч зэргийн зүйлсээ бардаг. Хуучны байшингууд нь бүгд шахуу энэхүү чулуугаар баригдсан байдаг юм билээ.


Нуур болон уулс, зарим уулсын энгэр тохойд нь цас хайлаагүй хэвээрээ байж байсан шүү.

Уулын сүүдэр нууранд



Дундад зууны шилтгээн, жижиг толгойн орой дээр



Нутгийн иргэд их ажилласаг хүмүүс байсан


Энэ уул руу чинь мацлаа шүү дээ


Гарах бэлтгэл хангагдав


Бяцхан төөрөлт. гэхдээ замаа олоход амархан байсан. Замын тэмдэглэл сайтай байсан учир. Явахад бэрх замууд бас байсан.


Эсрэг талын уул


Дээр гарсан нөгөө нуур. Ийм жоохон харагдаж байна шүү дээ. Өглөө авираад үдээс хойш бууж ирэв. замдаа эмээ өвөө нартай л их дайралдав. Тэд харин биднээс илүү хөл хөнгөн байсан шүү. Бүүр нэг эмгэн өвгөн хоёр цааш явж дараагийн отог дээр очиж хононо гэж байгаа юм даа. Бид харин барайсан баагийнууд буусан даа. дараагийн удаа бол бэлтгэлээ сайн хангамаар юм билээ.

Ням гаригт гэрийн зүг. Энэ зам чигээрээ Испан ордог зам.


Үнэхээр сайхан байгалтай газар байсан. жуулчид их байсан.


За нэг иймэрхүү байна. Сүүлийн үеийн мэдээ гэвэл сая 10-р сард монгол бичгийн жижиг хэмжээний үзэсгэлэн гарсан ба амжиллтай болсон, ирэх 11-р сарын эхээр Ветнам руу 14 хоногийн аялалд явлаа.
Блог хөтлөн гэдэг завтай хүний ажил юмаа. Цаг их зарцуулах юм. Бас нэг ийм блогтойг та бүхэн мэдэх бил үү. http://monarcheo.blogspot.com Цаг зав муутай ч гэсэн мэдээлэл бүрээ орхигдуулахгүй та бүхэнд хүргэсээр байх болно. харин Та сувгаа бүү солиорой.


Дэлгэрэнгүй...

samedi 25 septembre 2010

Андын хурим

Энэ өдөр өглөө босоод цайгаа уучхаад санаандгүй утсаа аван Монгол руу нэгэн анд руу залгалаа. байна гэж байна, дуу мөн тул би ч ярьж гарав. Ажил төрөл, амьдрал, найз нар маань юу хийцгээж байна, ямар сонинтой байна гээд л... . Намайг зун очиход шинэ байшин барьж байсан бөгөөд хуримаа хийнэ, байшиндаа орно гэж байсан нь, санаанд орж шинэ байшиндаа орсон уу, хурим энэ тэр юу болож байна гэтэл харин өөдөөс одоо хийж байна. Би чамайг мэдээд над руу ярж байгаа юм болов уу гэж бодлоо гэж үү.
Би тухайн үед 9-р сарын сүүлээр л хурим болно гэж санаж байсан ч мартсан байлаа. Бусад найзууд маань ч гэсэн зарим тэнд очсон байна. Тойроод бүгдтэй нь ярив. Хоёр найз маань нэгнийхээ хүүхдийг хүргэхээр явсан ирээгүй байна гэнэ. Цаана нь дуу хуур, чимээ шуугиан байна байнаааа. Санаандгүй гэнэт найзуудтайгаа ярьсан чинь үнэхээр сайхан байна. Бүгдээрээ цуглараад байна гэсэн чинь атаархаж байна шүү.
Хурим хийж буй найзыг маань Дашка гэх бөгөөд бидний хэдэн найз хар багаасаа л нөхөрлөж ирсэн найзууд. Бүгд нэг сургуульд сурдаг байсан. Гэр ойрхон. Аль нэгний нь аав ээж хаашаа ч юм вэ явсан эзэнгүй бол тэнд л бид өнждөг байлаа. Бүгд тэндээ хоолоо хийж иднэ. Хамтдаа тоглож хононо. Хамтдаа заал авна, гадуур гарахдаа хүртэл хамтдаа. Заримдаа болзоонд хүртэл нэгэндээ хань болж явдаг байлаа... . Энэ мэт яриад байвал бидний үеэрхэл үнэхээр дурсамж дүүрэн, бат бөх бөгөөд, таслаж үл барам ган холбоо хэдийн үүсчээ.
Утсаар ярьж байхдаа л аль хэдийн монголдоо яваад оччихсон дунд нь суугаад ярж байгаа юм шиг сэтгэгдэл төрж байлаа. Ярьж дууссаний дараа утсаа тавихдаа би гэдэг хүн чинь тэнд биш, энд байгаа юм байна шүү дээ, за яахав. Андууд минь сайхан баярлаарай. Хурим хийж буй хосууддаа энэ дэлхийн хамгийн сайхан бүхийг хүсийййййййййййййй. Бусад бүх андууддааа ч мөн ялгаагүй хамгийн сайхан, эрүүл энхийг хүсиййййййййййййй. Ирэх жил эргэн баяртай уулзийййййй.

Андуудаа:
Алаг дэлхийд намайг ганцаардал бүү үзэг гэж
Ашгүй бурхан гар таталгүй хайрласан
Амины хэдэн нөхөдтэй билээ би
Цэцэг шиг залуу насандаа бид инээлдэж уулзлуу
Цэнгэл найрын дунд гар сунгаж танилцлуу
Цэцэн шүлгээр тургиж сум шиг нисэж эсвэл
Цээжинд хүнд оргиод уйлж суухдаа би та нарыгаа дуудлуу
Яасныг санамаар байна хэдхэн найзаа яримаар байна
Яруу найрагчын зүрх нөхөрлөл хайрын данс юм

Алтан үсэгээр бичиж, титэм хийж өмсмөөр
Анд нөхөд минь миний цорын ганцхан гангараа юм
Будант Богдын орой ертөнцийн гунигт цэг дээр
Буугаад нисэх шувууны жигүүрт би атаархдаггүй
Буруудаж зөвдөж, дутаж, сагаж явлаач
Бусад нь яах вэ? Анд нөхдөөр би дутаагүй
Намрын усан бороо яндан дагаад урсхад
Найзынхаа дэргэд дулаацах гэж би гэрээсээ гардаг
Нанчид бүлээн цай хаанаас ч олддог орчлон дээр
Найзынхаа гараас хор уугаад сэхэх гэж би яардаг аа

Дэлгэрэнгүй...

lundi 6 septembre 2010

Монгол хүн та эх орондоо хэн вэ ?

Та доорхи бичлэгийг хараад нэгийг бодох буйзаа хэмээн бодно. бид эх орныхоо төлөө юу хийж чадаж байна вэ? чадахгүй зүйлс нь хавьгүй их шигээ. бидний хүсэл мөрөөдөл юу юм вэ? хамгийн сайн мэдэж байгаа юм шиг мөртлөө бас л мэдэхгүй. бид хамгийн ихээр мэдэх санах ёстой үнэт зүйлсээ бас л мартаж байна.


Дэлгэрэнгүй...

mercredi 1 septembre 2010

9-н сарын 1

Блогтоо бичлэг хийлгүй жоохон удчихлаа. Учир нь монголд зав муутай байлаа. Гэхдээ монголд хэрхэн өнгөрсөн тухай дараа тухтай бичих болно.
Энэ өдөр 9-рсарын 1–ний өдөр юм байна шүү дээ. Бүх хичээл эхэлж буй оюутан сурагч, анд найзууддаа сурлагын гоц өндөр амжилт хүсиййййййййййй.
Сурагч байхад ч 9-р сарын нэгний өдөр үнэхээр баярын өдөр байж дээ. Ангийнхатайгаа уулзалдана. Хэн юу хийсэн, хаашаа явсан гээд л сонин сайхан ихтэй, хөгжилтэй байдаг сан.
Харин их сургуульд ороод ирэнгүүт энэ өдөр бол жинхэн архи сонгтууруулах ундааг дэмжих үндэсний залуучуудын өдөр болж хувирна даа.
Нээлт гэж сургуулийн захирал зарим нэг хүмүүс индер дээр үг хэлнэ. Нэгдүгээр курсийн дүү нар л эцэг эхийн хамт чих тавин сонсоно доо /бид ч гэсэн сонсч л байсан/. Ах эгч нар хаагуур байна. Байхгүй, хайцын хариагүй, хашааны буланд байгаа.
Юу хийж байгаан... нутаг нутгаас ирсэн амтат сархдыг хүртэж байгаа. Болж байгаа юм уу. Бололгүй яахав. Энэ өдрийг л хүлээсэн дээ гээд л ... . 10-р ангиа төгсөөд ямарч архи байтугай пиви уудаггүй байсан хүүхэд их сургуулийн алт мөнгөн босгоор алхан ороод л мөлхөн гарна даа. Миний олон ч найзууд эхний жагсаалтаас 2 дахь шагсаалт руу орсон доо.
Бяцхан дурсамж: 1-р курстээ ордог жилээ. Бүх оюутнууд ангидаа орлоо. Танихгүй хүүхдүүд бие биенээсээ бага сага нэрэлхэлгүй хаачихав. Нэг нэгээрээ босч танилцуулна. Ихэнх нь хөдөөний хүүхэдүүд байлаа. Баахан бакалууд. Томоотой гэж жигтэйхэн. Ганц хоёр хоногийн дараа нэг өдөр хичээлийн их завсрлагаанаар бүгдээрээ танилцаж байгаа санаатай. Сургуулиас холгүй нэг хашааны буланд уудаг юм. Өө нүүр ам халуу оргиод л, хэл амаа бидний хурдан олж танилцсан гэж.
Түүнээс хойш мөн чиг олон удаа ууж идэж, унаж тустлаа цэнгэсэн дээ ангийнхан маань. дийлэнх нь голдуу банди нар учир дарвацгаан их уунаа. Хоолонд орох болохоор мөнгө олдохгүй. Архи уух болохоор мөнгө бол гараад ирнэ шүү дээ. Архи амьдарлын дайсан гэж хэдэн сайн найз маань энэ ундаанаас л болж хичээл сургуулиасаа хөндийрсөн. Оюутан дүү нартаа хэлхэд хичээлдээ сайн чамдаа, архи бол дайсан шүү. Амжилт

Дэлгэрэнгүй...

samedi 17 juillet 2010

Нутгийн зүг хүлгийн жолоо

Ирэх 7 хоногт эх нутгийн зүг явлаа. За тэгээд эх орон элгэн садан, ах дүү, анд найз нар минь ирэх 7 хоногт эргэн баяртай уулзая. Урайййййййййййййййййййййййййййййййййй...

Дэлгэрэнгүй...