Affichage des articles dont le libellé est монгол бичиг. Afficher tous les articles
Affichage des articles dont le libellé est монгол бичиг. Afficher tous les articles

dimanche 14 juin 2015

МОНГОЛ БИЧИГ СУРАХ ГУРВАН ШАЛТГААН

1. ҮНДЭСНИЙ СОЁЛ, УЛАМЖЛАЛАА ГЭХ ҮЗЭЛ БЭХЖИНЭ
Худам монгол бичиг нь нийт монголчуудын зөвхөн бичгийн төдийгүй, сэтгэлээний, гүн ухаан, нүүдэлчдийн өв шингэсэн агуу уламжлалын эх билээ. Аливаа хүмүүн өөрийн соёл, ёс заншлыг илүү таних тусам, төдий чинээгээр эх орноо гэх сэтгэл нэмэгдэнэ.
2. УЛСЫН ТУСГААР ТОГТНОЛ, ЭВ НЭГДЭЛ
Монгол хүн бүр энэ улсын эд эс. Эс бүрийн нөхөн сэргэлт сайжрах нь тухайн бодьгал аливаа гадаад нөлөөллын эсрэг үзүүлэх хүч буюу дархлаа нь төдий чинээ сайжирдаг. Улсаас хүн бус, хүнээс улс үүсдэг түүх.
3. БИ МОНГОЛ ХҮН
Хилийн дээс алхах, гарч орох нь машид энгийн зүйл болжээ. Хэн ч асуусан нүүр бардам хариулах, ярих бичгийн өндөр соёлтой ард түмэн бид. Эрхэм найзуудынхаа нэрийг бичиж өгөх нь хамгийн сайхан бэлэг биш гэж үү. 

Мэдээж өөр бусад олон шалтгаан байгаа. Товч байдлаар оруулахыг зорилоо. Санаа бодлоо доор хуваалцаарай, мөн өөрсдийн шалтгаануудыг дурдаарай.

Монгол бичгийн цагаан толгой, монгол бичгийн дүрмийн номуудыг доор хавсаргав. Татаж аваад тааваараа үзээрэй. Миний фэсвүүк хуудас.
Дэлгэрэнгүй...

mardi 14 octobre 2014

Үзэсгэлэн

Тулуз хотноо бие даасан хоёр дахь калиграфийн үзэсгэлэн маань гарлаа.
Нээлт энэ Баасан гаригт 18 цагт.
Та бүхнийг хүрэлцэн ирэхийг руж байна.
Дэлгэрэнгүй: http://guncalli.blogspot.fr


Дэлгэрэнгүй...

samedi 23 février 2013

Монгол бичгийн зөв бичих толь бичиг

Я.Надмид. Монгол бичгийн зөв бичих толь бичиг. УБ., 1990.
Монгол бичгээ шамдан сурч буй залуусдаа ...
Дэлгэрэнгүй...

dimanche 8 janvier 2012

Монголчуудын үсэг бичгийн тойм хийгээд монгол бичгийн эзлэх байр суурь

Та бүхэнд шинэ оны мэнд хүргээд Ц.Шагдарсүрэн багшийн "Монголчуудын үсэг бичгийн тойм хийгээд монгол бичгийн эзлэх байр суурь" хэмээх бүтээлийг татаж авхаар хүргэж байна. Түүнээс гадна дуулгах шинэ мэдээ болбоос бүх дунд, их дээд сургууль, коллежийн диплом, гэрчилгээ зэргийг крилл болон худам монгол бичгээр бичхээр болжээ.

ном шигээ цагаан сэтгэлтэй байж, шинэ онд та бүхний хүссэн бүхэн сэтгэлчлэн бүтэж, номын цагаан буян ивээх болтугай.

Дэлгэрэнгүй...

lundi 23 mai 2011

Дүрс ялган бичдэг үгийн толь "цахим хэлбэр"

Та бүхэнд хэрэг болох нэгэн зүйлийг оруулж байна. Энэ нь “Монгол бичгийн дүрс ялган бичдэг толь”-ний цахим хэлбэр.


Үүнийг хийсэн хичээл.инфо-т талархий. хуулж аваад духтай үзнэ биз ээ.
мөн доорхи линкэн дээр дарж "Монгол бичгийн товч тайлбар толь"-ийг татаж аваарай.
үүнийг хийсэн тусал.нэт-дээ дахин талархий. https://docs.google.com/viewer?a=v&pid=explorer&chrome=true&srcid=0B9yCoElAKdrJNTk2MGMwZGEtZDIwNS00YmQzLTg5NjAtNDYxY2MyMjVhNTdk&hl=en

Дээрхи бүгдийг түгээж буй надад бас талархана гэж найджинаа...

Дэлгэрэнгүй...

lundi 12 avril 2010

МОНГОЛ БИЧИГ МИНЬ УУ

За сүрхий хэл шинжээч хүн биш чиг гэлээ, өөрийн үндэсний босоо бичиг болох монгол бичгийнхээ талаар өөрийн бодон санан явдаг зүйлээ та бүхэнтэйгээ хуваалц юу хэмээн бодлуу.
Надтай ойролцоо, бидний үеийн залуучууд ихэнх нь л анх сургуулийн босгоор бүдчин ороод л уйгаржин монгол бичгээрээ "А" үсгээ заалагсан даа.
Тухайн үед Алунгаа эхийн 5 хүүгээ тойруулан суулгасан зурагтай цагаан толгойн ном байсан шиг санагдана. Молом мал эмнэв. Ману мал олан болба. Тал-у нутаг дур тэмээгээ олан г.м цагаан толгой ном дээрх бүхий л жижиг сэдвүүдийг цээжилдэг байж билээ. Багш байнга уншуулна. цээжилцэн нөхдүүд яахав, унших биш зүгээр яриад явчина шүү дээ. Ангидаа хамгийн цэвэр бичигтэн, ангийн хамгийн түргэн уншигч, цээж бичгийн аварга гээд л цол, гуншинтангууд цөөнгүй байсан даа. бараг л анги бүрт байдаг байсан байхаа. Би цэвэр бичгийн аврага байлаа шүү дээ ангидаа.
Бас болоогүй ТҮ-ээр Чоймоо багшийн монгол бичгийн хичээлийг алгасалгүй үздэг байж дээ. Чоймоо багш үнэхээр гайхалтай заадаг, мөн үнэхээр гоё бичдэг байсан нь одоо ч нүдэнд харагдана.
За тэгээд яг хэддүгээр ангиас билээ дээ санадгүй, кирил бичиг рүү шилждэг юмаа. Монгол бичиг, кирил бичгийн үсэг, дуудлага, бичлэг, уншлага гээд л бараг бүгд тэс ондоо. Тухайн үед надад кирил бичиг их л хэцүү шиг санагдаж байсан. Бусад хүүхдүүдэд ч гэсэн адил байсан байхаа. Цээж бичиг хийсний дараа дэвтэр улаан цоохор болоод л ирдэг байв. Бид нар сонсож буй үгээ хуучин монгол бичгээрээ төсөөлөн галиглан бичиж их алддаг байсан шиг санагдана.
За тэгээд кирил бичигтээ тасаад, ойлгоод уншиж бичдэг болоод гайгүй болжэээээ байтал анги, орос хэл нэмээд ороод ирэв. Тэр үед яасан ч зоргоо байсийн багш нар, журналын дундуур хоёр хуваагаад л 30 хүүхэдтэй анги байлаа гэхэд эхний 15 нь анги хэлны групп, сүүлийн 15 нь орос хэлний групп гээд л хуваагаад л крил бичгээ бүрэн сурч ойлгож амжаанггүй л харь хэлтэй золгосон доо.
Энэ мэтчлэнгээр манай үеийнхэн өөрсдийгөө бид хэлмэгдсэн үеийнхэн монгол бичиг ч байхгүй, крил ч муу, гадаад бас ч муу гээд л өөрсдийгөө хөөрхөн аваад гарчна. Би ч ялгаагүй аль алинд нь муу, та нар харж байгаа биз дээ. Кирилээр бичих гэж түмэн алдаа.
Ийнхүү явсаар монгол бичгээ 8-р анги төгстлөө үзсэн юм. 9, 10-р ангидаа үзээгүй шиг санагдана.
Их сургуульд орлоо. Тэгсэн ерөнхий эрдэмийн хичээлд монгол бичгийн хичээл багтсан байв. Монгол бичгээр анх "А" үсэг заалгаж байсан болохоор бас ч гэж гайгүй, гэхдээ 2 жил үзээгүй орхиход л цөөнгүй дагвар, нөхцөл... мартсан байлаа.
1-р курст монгол бичгээ нэг бүтэн жил үзсэн. Сайн ч багш нар заадаг байсан. Зөвхөн монгол бичиг төдийгүй, дөрвөлжин, соёмбо, эвхмэл... монгол нутагт хэрэглэгдэж байсан бичгээ тэгэхэд л би мэдэж байж билээ.
Энэ ч намайг дахин монгол бичигтээ сонирхолтой болгож, одоо ч гэсэн босоо бичгээрээ халт хульт бичдэгт минь нөлөөлсөн гэж боддог.
Сүүлийн жилүүдэд хүмүүс хүүхэддээ монгол бичгийн хичээл гэхээсээ илүү, гадаад хэлний хичээлд нь анхааран болсон. 10 жилд монгол бичгийн хичээлийн цагыг багасгасан. сонирхож үздэг, сурдаг хүүхдүүд цөөрсөн. Аргагүй л хичээл юм болохоор худал үнэн суусан болдог байсан шиг санагддаг. Харин одоо буцаад сэргэж байгаа нь төр засгаас, мөн монгол бичиг, өв соёлоо хүндэтгэн үздэг түүнийг үгүй хийх биш, үргэлжлүүлэн сэргээх талаар хөдөлмөрлөж буй цөөнгүй гавьяатай хүмүүсийн ач хэмээн санана.
Монгол бичгийн талаар сүүлийн үед яригдах болсон нэг зүйл бол одоогийн хэлний дүрэмд ойртуулан дахин шинэчлэн хэрэглэх хэрэгтэй гэсэн саналууд гарах болсон. Цөөнгүй хүмүүс үүнийг дэмжихгүй байгаа. Энэ нь зөв гэж боддог. Энд олон шалтгаан бий. Тэртээ 13-р зуунаас эхлэн өвлөгдөн ирсэн өч төчнөөн бичгийн эх сурвалжуудаас авхуулаад хэдхэн жилийн өмнө монгол бичгээр хэвлэгдсэн номууд хүртэл адил дүрэм дуудлага, утгаараа байгаа.
Одоо дахин өөрчлөн шинэчлэхчих юм бол өмнөх монгол бичгээрээ хэвлэгдэн гарсан тэр их оюуны их хөрөнгийг хожмын үе маань уншиж чадахгүй болно шүү. хамгийн энгийн жишээ татхад л ийм байна.
За би гэдэг чинь юу бичих гээд л юу биччив дээ. Дүүрсэн хэрэг ямар ч байсан дэлхийд ганц босоо бичиг минь үргэлж мөнх бандан бадраг.

Дэлгэрэнгүй...