Affichage des articles dont le libellé est Calligraphie. Afficher tous les articles
Affichage des articles dont le libellé est Calligraphie. Afficher tous les articles

mardi 27 septembre 2011

Калиграфийн 7 хоног

Өмнө өгүүлж байсан кали танил маань энэ удаагийн үзэсгэлэнгийнхээ нээлтэд оролцох урилгыг мөн явуулжээ. Ирэх сарын 5 ба 6-нд 2 өөр хотод "миний амьдардаг хотын зэргэлдээ" калиграфийн томоохон үзэсгэлэн нээгдэх юм байна.

Соломей хотод байдаг калиграфчдийн клубийн нэгдсэн үзэсгэнлэн ба үзэсгэлэнгийн үеэр тэдэнтэй уулзалдах, тэдний бүтээлээс худалдан авах, тэд мөн уран бичлэгийн үзүүлбэр үзүүлэх, элсэлт бүртгэлийн ажил хийгдэх юм байна.




"Зөгнөлт уран бичлэг" нэртэй үзэсгэлэн нь Анна Сакрамонтайгын бие даасан хамгийн сүүлийн уран битээлүүд нь тавигдаж байгаа юм байна. Тус үзэсгэлэн Тогнафое хотын пахин дүүргийн соёлын төвд нээгдэх юм байна.

Дээрхи үзэсгэлэнгүүдийг үзээд хэрхэн болж өнгөрсөн талаар өгүүлэх болно.
өө тийн, өнгөрсөн долоо хоногт Испаний Барслонь хот руу 3 хоног аялаад ирлээ. үнэхээр үзэж харах зүйлс ихтэй, жинхэнэ шоу цэнгээн бол миний өгөөш гэдэг газар байна.
тухтай удахгүй оруулнаа. за түр баяртай

Дэлгэрэнгүй...

dimanche 24 avril 2011

Урилга

Нэгэн танил калиграфич маань өөрийн калиграфийн үзэсгэлэнгийнхээ нээлтэнд урисан урилга илгээжээ. Гэвч тоогүй нь би очиж чадахгүй болсон бөлгөө. Яагаад ? хариулт маш энгийн, Хариултыг таагаарай.

Дэлгэрэнгүй...

dimanche 10 avril 2011

Atelier

Өнгөрсөн долоо хоногийн амралтын налайсан нартай өдөр Тулуз хотын хайрын дүүрэгт калиграфчдийн жижиг өдөрлөг зохион байгуулагдав. Өдөрлөгийг дүүргийн 2 нийгэмлэг зохион байгуулжээ. Түүнд миний бие ч мөн оролцов.
Эхлэхийн өмнө хальт дарьсан хэдэн зургууд:



Япон калиграфич


Хаанаахаар ч бичлэг гэлээ дээ. Ямар ч байсан их л ховор нандин цагаан толгойн үсгээр бичдэг бололтой. Дундад зууны л бичлэгээр бичдэг гэсэн. Би өвөөгийн нэрийг нь бичиж өгсөн. хачин их баярлаад л, миний ширээгээр очоорой гээд л, би очино гэж бодож байсан ч маш их хүнтэй байсаар, нэг харсан явсан байлаа.


Ветнам калиграфич

5 өөр үндэсний нөхдүүд байсан ба зохион байгуулагч нийгэмлэгээс өөрийн нийгэмлэгийн нэрүүдийг бичүүлж авсан бөлгөө. Анх удаа дүүргийн иргэддээ зориулан зохион байгуулсан өдөрлөг маш сайхан боллоо дахин удахгүй уулзалдий гээд л хачин баяртай үлдсэн дээ. Өдөрлөгийн зорилго ирсэн хүмүүсийн нэрийг ба хүссэн үгийг нь бичиж өгөх, тэд мөн даган өөрсдөө бичиж гэсэн нэг тиймэрхүү утгатай байсын. Харин араб нөхдүүд манай монгол бичгийг хөндлөн харуулж барчихаад л манай бичигтэй ямар адил юм бэ, яг шүү гээд л үлдсэн дээ. Энэ гэхдээ их сонин. Энэ талаар үнэхээр судлууштай санагддаг юм. Цөөнгүй удаа энгэж хэлэх хүнийг сонссон чих дээ.
Миний нэр перси, араб уран бичлэгээр бол нэг иймэрхүү юм уу даа.

Дэлгэрэнгүй...

samedi 15 janvier 2011

Уран бичлэгийн үзэсгэлэн

Өнгөрсөн долоо хоногт хажуугийн Вланак хэмээх хотод Гиум ду Мелтне хэмээх уран бичээчийн үзэсгэлэн гарсныг сэтгүүл дээрээс хараад очиж үзвээ. Энэхүү нөхөр нь өдтэй үзгээр уран бүтэээлээ туурвидаг нэгэн аж. За энгээд нууж дарсан хэдэн зургаа та бүхэнд хүргэж байна.


Хар цагаан өнгийг хослуулдаг нь түүний имиж бололтой.




Дэлгэрэнгүй...

jeudi 6 janvier 2011

Уран бичээч далайн хавь

Японы Якодо хотноо нэгэн хачирхалтай чадварлаг далайн хавь байдаг байна. Тэрээр хятад ханзаар уран бичлэг бичдэг байна.Эдүгээ 16-ийн талыг насалж буй тэрээр энэ жилийн анхны бичсэн үг нь “Туулай”. Яагаад гэдгийг та бүгд мэдэж байгаа биз дээ.

Якодо хот, 2005.01.01



Уран бичээчийн багш Кана Сато


Дэлгэрэнгүй...

mardi 4 janvier 2011

Шинэ жилээр хүлээн авсан ил захидлууд

За та бүхэндээ шинэ оны мэнд дахин дахин хүргэе!. Бүгд шинэ оноо сайхан угтсан биз ээ. Бид ч гэсэн та бүхнээс дутахааргүй сайхан гаргалаа шүү дээ.
Энгээд та бүхэндээ өөрийн хүлээн авсан зарим сонин гоёмсог ил захидлуудаасаа хүрэгсү хэмээв.


Эхний мэндчилгээ бол Монголын уран бичээчдын нэг Л.Сүхбаатар ахын "Шинэ жилийн мэнд хүргэе!" гэж уран бичлэгээр бичсэн нь. Зохиомж нь их таалагдсан. Монгол бичгээр гаргаж уншихгүй хүн байлаа ч гэсэн шинэ оны үнэр ханхалж байгаа биз дээ. Сүх ахын уран бүтээлийн талаар эндээс үзэж болно.



За энэ бол Тулуз хотын зэргэлдээ орших Колумей хотын латин уран бичээч багшийн явуулсан карт. Шинэ оны мэнд хүргэе, ирэх онд хамгийн сайн сайхныг танд хүснэ гэсэн байна. Би ч гэсэн та бүхэндээ дахин давхар хүсчийййй. Дэлгэрэнгүйг эндээс бас үзэж болж байна.


Дээрхи картны баруун доод буланд эр эм нь мэдэгдэхгүй нэг хүн байнааа даа. Эрэгтэй гэж андуурав. Эмэгтэй л дээ. даанч үсээ ургуулна гэж үгүй. Археологич найз нарын минь нэг. Одоо Египтед нөгөө өндөр, үл тайлагдам муму малтаж яваа. Энэ дашрамд би ч гэсэн бүх мэргэжил нэгт археологичдоо ажлын өндөр амжилт хүсий.
За энгээд болох шив дээ. Ганц нэг цэцэг навчтай, лонктой картууд ирсэн. Тэд нартаа ч гэсэн их баярлалаа. Харин танд ямар их захидал ирэв ?


Дэлгэрэнгүй...

jeudi 24 juin 2010

Тулуз хот дахь дэлхийн хэлний баяр

Тулуз хотод ийм нэртэй нэгэн баяр 06-сарын 13 –ны өдөр болж өнгөрлөө. Энэ жил 18 дахь жилээ зохион байгуулагдаж байгаа аж. Энэхүү баярт улс орон бүрээс Тулуз болон бусад хотуудад амьдарч ажилладаг гадны орны хүмүүс ирж өөрийн үндэсний хэл бичиг, соёл уламжлал зэргээ бусдад таниулан суртачилдаг байна. Миний хувьд бол нэг үзэсгэлэн үзэж яваад энэ баяр болдог тухай мэдсэн ба тэгээд л бүртгэл нь арай дуусаагүй байсан тул бүртгүүлээд оролцох болсон билээ.

Оролцсон тухайгаа товч сийрүүлбээс:

13-ны өглөө эртээ гэгч нь босоод л баяр болох газар хотын төв талбай дээр очилоо. Аль хэдийн оролцох нийгэмлэг, холбоогууд ирсэн байлаа.
10 цагаас эхэлээ. Давхардсан тоогоор 100 орчим улс орны нийгэмлэг холбоод өөрсдийн хэл соёлоо танилцуулахаар цугласан байсан. Би ч яахав ганц монгол ганцаардахгүй гэж, монголын газрын зураг, төрийн далба, монгол хэл болон монгол бичиг, кирилл бичиг, бусад ойр зуур бэлтгэн хэвлэсэн зүйлсээ дэлгэлээ. Бас болоогүй монголоос авч ирсэн сурах бичиг, толь зэргээ хажуугаар нь дэлгэн үзүүллээ. Өөрийн ойр зуур бичсэн монгол бичгүүдээ сайхан гэгч нь самбарт тогтоогоод л тэгээд л болж байгаа юм даа.
Хүмүүс их гайхаж байнаа. Үнэхээр монголоос ирсэн үү, гэрт амьдардаг уу та нар, их хүйтэн биз, их тал нутаг, дандаа морь унадаг уу гэх шиг сонин сонин асуултаар дүүрэн өдөр байлаа. Монгол руу аялаж байсан ганц нэг хүмүүстэй ч таарав.
Миний хувьд тэнд байсан калиграфчидтай уулзалдах, тэдний бүтээлүүдтэй танилцах бодолтой байлаа. Төвд, Араб, Франц, Грек, Армен, Солонгос зэрэг калиграфчид байлаа.
Би бас яаж зүгээр байх вэ, бичиг соёлоо танилцуулахын зэрэгцээ монгол бичгээрээ хүний нэр бичих ажил бага зэрэг хийв. Ер нь бол хүмүүс их сонирхож байсан шүү.

Нээлтийн өмнөх дүр зураг
Миний орон зай


Солонгос калиграфич
Араб, Армен калиграф


Арабаар "тавтай морил"


арменаар миний нэр нэг иймэрхүү.

Хамгийн сүүлд хэлэхэд баяртай байна. Хамгийн гол нь монгол, монгол хэл, бичгээ жоохон ч гэсэн хүмүүст таниулж чадсандаа баяртай байна. Сонирхуулахад нэг рестораны нөхөр ирсэнээ манай ресторан орон бүрийн хоолыг хүмүүст танилцуулдаг хэрэв боломжтой бол нэг 7 хоног танай үндэсний хоолыг танилцуулж болно гэлээ. Яагаад болохгүй гэж гэхдээ одоо биш, дараа бол магадгүй л юм. Хэрэв тэгэх бол би гэдэг хүн чинь тогооч болох нь дээ.

Дэлгэрэнгүй...

dimanche 9 mai 2010

Calligraphie occidentale буюу Өрнийн уран бичлэг

Уран бичлэг сонирхон хичээж буйн хувьд та бүхэндээ энэ удаа өрнийн уран бичлэгийн тухай нэгэн бичлэгийг хүргэж байна. Энэхүү бичлэг нь миний амьдарч буй хотын уран бичлэгтнүүдийн жил бүрийн зун зохион байгуулдаг уулзат үзэсгэлэн дээр олонд танилцуулан хийж буй бичлэг болно.
Бичлэг дээрх ярилцлага өгч буй эмэгтэйг Китте Сабатер гэдэг бөгөөд өрнийн уран бичлэгийн багш ба би нэг удаа урлан дээр нь очиж байсан. Тэдний ойлголтоор calligraphie гэдэг нь гоё сайхан бичлэгийн урлаг юм. Саяхан блог дээрээс нь харсан нэг үзэгэслэн нээгдсэн тухай мэдээлэл байсан. Удахгүй очиж үзэх бодолтой байгаа. Та бүхэн сонирхвол түүний блог хаяг: http://atelier.zeblog.com
Түүнээс гадна гудманд шал болон ханан дээр бичсэн элдвийн уран бичлэг ба графикийн тухай, мөн өрнийн уран бичлэгийн үүсэл гарал зэргийн талаар мөн дурдаж байна.
Төгсгөл хэсэг хүртэл нь заавал үзээрэй.


Дэлгэрэнгүй...