mardi 27 septembre 2011

Калиграфийн 7 хоног

Өмнө өгүүлж байсан кали танил маань энэ удаагийн үзэсгэлэнгийнхээ нээлтэд оролцох урилгыг мөн явуулжээ. Ирэх сарын 5 ба 6-нд 2 өөр хотод "миний амьдардаг хотын зэргэлдээ" калиграфийн томоохон үзэсгэлэн нээгдэх юм байна.

Соломей хотод байдаг калиграфчдийн клубийн нэгдсэн үзэсгэнлэн ба үзэсгэлэнгийн үеэр тэдэнтэй уулзалдах, тэдний бүтээлээс худалдан авах, тэд мөн уран бичлэгийн үзүүлбэр үзүүлэх, элсэлт бүртгэлийн ажил хийгдэх юм байна.




"Зөгнөлт уран бичлэг" нэртэй үзэсгэлэн нь Анна Сакрамонтайгын бие даасан хамгийн сүүлийн уран битээлүүд нь тавигдаж байгаа юм байна. Тус үзэсгэлэн Тогнафое хотын пахин дүүргийн соёлын төвд нээгдэх юм байна.

Дээрхи үзэсгэлэнгүүдийг үзээд хэрхэн болж өнгөрсөн талаар өгүүлэх болно.
өө тийн, өнгөрсөн долоо хоногт Испаний Барслонь хот руу 3 хоног аялаад ирлээ. үнэхээр үзэж харах зүйлс ихтэй, жинхэнэ шоу цэнгээн бол миний өгөөш гэдэг газар байна.
тухтай удахгүй оруулнаа. за түр баяртай

Дэлгэрэнгүй...

samedi 17 septembre 2011

Зураг бүхэн түүх өгүүлнэ

За дээрхи зураг жоохон хөгжилтэй түүхтэй зураг юмаа. Хархад бол зүгээр л дараалалд зогсож буй хүмүүсийн зураг.

Тайлбал хийвээс:
Өнгөрсөн 5-р сард "Шөнийн музейн" үеэр үзэж явсаар оройтож "Байгалын музей" дээр очиход ийм дараалалтай байлаа ш дээ. Хараад удахгүй хаалгаа барина. За орж чадахгүй юм байна даа гэсэн бодол төрж дарааллын хойшоо алхаж байхдаа дарсан зураг. Хойно очоод хэсэг зогслоо, хүлээвэл орж чадахгүй нь тодорхой. Дараалал үүссэн шалтгаан нь музей дотор байгаа хүний тоо нь зохих хэмжээнээсээ хэтэрсэн ажээ. Тиймээс гарсан хүмүүсийн зөрөөгөөр хүмүүс оруулж байгаа аж. Надаас хойно ч хүмүүс ирж миний ард дараалыг уртасгана. Орно гэж бодож л байгаа юм байхдаа..., эртхэн харж унтвал яасын вэ дээ л гэж хэлмээр байлаа. Зогсоод байдал дээрдэхгүй тул жоохон ургашллаа. Хүмүүс хараад л ... бага багаар ургашилаар гардаг хаалганы харалдаа хүрэв. Гардаг гэсний учир музей рүү орох болон гарах хаалга нь тусдаа нэг тийшээ харсан зэрэгцээ оршдог юм. Гэхдээ хоорондоо жоохон зайтай. Орох хаалган дээр нь зогссон хамгаалагчид гардаг хаалга руу байн байн харсаар... учир нь орох гэж буй хүмүүсийн зам урдуур нь хөндөлсдөг учир. Мэдээж соёлт гарууд түүгээр орно гэж юу байх вэ. Тэрхэн үед баруун зүүн тархинд тэрхүү санаа зэрэг буун ирэв. Мэдээж хамгаалагчдыг аргалчих юм бол орж болох арга түүнээс өөр байхгүй нь ойлгомжтой. Оройтож ирсэн ч гэсэн үзэх гэж зорсон гаднаас үзэх үзмэрээ үзэж чадахгүй бол хамрасалтай.

Тэгээд л боломжийг хүлээн жагсаалд ойртон орж зогсов. Хүмүүс хажуугаас түлэх нээ. Арга ч үгүй биз дээ. Зөндөөн удаан хүлээж байхад нь нэг ази нөхөр ирээд хойноос ургашилсаар ирэээд зогсчихлоор.
Гардаг хаалга гаднаасаа онгойдоггүй бөгөөд дотроос хүмүүс наашлан гарах үед автаматаар онгойдог тул хаалга болон хамгаалагчдыг харуулдан зогсоно.
Удалгүй хэсэг хүмүүс гархаар наашлаж явна шүү. Үүнийг л ашиглан орох хэрэгтэй гэсэн бодол дотроос намайг шарна. Гарах хүмүүс ч төхөж хаалга онгойн эхнээсээ гарч эхлэв. харин би нуруугаараа тэр хэд рүү төхөж, хараа чигээрээ хамгаалагчид руу харсаар орсон юм даа хаха "бага байхад энэ үйлдлийг нэг кино дээрээс харж байсан даа, усан хөлөг дээр болдог доо. та нараас үзсэн хүн байгаа байхаа, ямар киноог санадгүй". тэнд байсан хүмүүс харин ёстой хачин болсон доо. Ороод болоогүй намайг хараад алмайрч үлдсэн нөхдүүд рүү энгэж ордог байхгүй юу гэсэн шиг гараараа даллачхаад л цаашаа явсан даа. Үнэхээр ч дотор хөл гишгэх зайгүй шахам байлаа. олон хүний уур амьсгал халуу оргино.

Үзэх гэж дурлаад байсан шилэн ханын дотор буй үзмэрүүдийг дотроос нь гэрэл асааж гадна талаас нь тайлбарлан үзүүлэх явдал. Яваад гаргаж буй хаалган дээр нь очтол бас л баахан хүмүүс. бас ургашллаа. Зарим нь аль эртнээс хүлээсээр орж чадахгүй л байгаа бололтой хамгаалагчтай амь зөрөлдөх нь харагдана. хамгаалагч ажлаа хийж байнаа л гэж ам таглана. би ургашлсаар л. нилээд зогслоо. нилээд ам хэл болсоны дараа нэг бүлэг хүмүүсийг оруулах болж, түүнд чихэлдэн орж амжив. гараад арай амсгаа авахтай болж байтал тайлбарлагч залуу та нар их азтай байна. та нараас хойш ямар ч хүн гаргахгүй. бидний тайлбарлах цаг аль хэдийн дууссан бөгөөд хамгийн сүүлийн үзэх групп нь та бүхэн болж байна гэлээ. тэнд байгаа нөхдүүдийн баярлаж байгаа гэж. би ч бас өөрийгөө азтай байгаадаа баярлах шиг.

доорхи бичлэг бол тухайн үед хийсэн бичлэг болно, жоохон муу л хийгдсэн шиг. намайг цагаа хархад шөнийн 01.00 аль хэдийн болсон байсан шүү.

nuit des musées par Gunba

Дэлгэрэнгүй...

dimanche 4 septembre 2011

Франц хэл эхлэн суралцагч нарт

Франц хэл эхлэн суралцагч нарт энэхүү "Венн бол дэлхийн аварга" хэмээх дугуйн спортын талаар өгүүлэх хялбар “унших бичиг”-ийг хүргэж байна. Хүүхдэд зориулагдсан өнгө өнгийн үйл явдлыг нь харуулсан зурагтай "хаха" энгийн үг хэллэгтэй, сонирхолтой ном шиг санагдлаа.
Мөн европын холбооны улсуудын зарим сонирхолтой хэвлэл, ном сурах бичгүүд, мэдээлэл, банк санхүү мэдээ, баримт, тайлан, улс төр, урлаг соёл, спорт, шинжлэх ухаан за тэгээд бүхий л төрөл стиллийн хэрэгтэй мэдээллээ олж авч болохоор сайт шиг санагдалаа. Бүх мэдээллүүд нь электрон хэлбэрээр учир татаж аваад тааваараа үзэж болохоор юм байна шүү. Веннийг ч би бас эндээс татаж хүргэж байна. Дэлгэрэнгүй дээр дарж сайт руу орно уу.

http://bookshop.europa.eu
мөн доорхи линкээр орж онлайнаар сурах боломжтой. 

http://mglfr.blogspot.fr/2012/01/blog-post.html Амжилт ...
Дэлгэрэнгүй...