lundi 27 décembre 2010

Шинэ оны мэнд !

Өглөө бүр үгийн сайхныг хэлэлцэж
Өдөр бүр хүний сайнтай учирч
Зүрх сэтгэлд тань баяр гийж
Зүүд үргэлжлэх цагаар нас нэмж
Зөрж өнгөрөх хоёр оны заагаар
Зүйрлэшгүй тансаг жаргалыг хүртээрэй
Шинэ жилийн дарс шиг оргилуун
Шинэхэн орсон цас шиг хөнгөн
Зулзган гацуурын үнэр шиг анхилуун
Шинэ оны мэнд хүргэж аз жаргал хүсэн ерөөе ...

Дэлгэрэнгүй...

Хүсэл мөрөөдлөө шинэ жилдээ шивнээрэй

Хүн бүрт ямар нэгэн хүсэл мөрөөдөл байдаг билээ. Өдөр бүр л бид ямар нэгэн юманд найдаж байдаг агаад өчнөөн хүсэл толгойд эргэлдэн өнгөрдөг. Харин хүсэл мөрөөдлөө шивнэвэл биелэх ганц л мөч жилд байдаг гэдэгт дотроо итгэдэг. Үгүй байсан бол юунд ингэж их цаг, мөнгө зарцуулан шинэ жилийн шөнийг угтахаар бэлддэг байх вэ? Хэрэв танд он солигдох мөчид шивнэн дээд тэнгэр рүү илгээх мөрөөдөл байгаа бол мөрөөдөл илгээх дүрмийг мэдэж авах хэрэгтэй. Мөрөөдлөө зөв хэлбэржүүлэхгүй бол биелэхгүй, эсвэл биелсэнд нь та баярлахгүй, харин ч харамсаж магадгүй юм болно. Тиймээс дараахь хэдэн дүрмийн дагуу “ажиллаарай”.

1. Хэзээ ч өөр хүнд муу юм бүү хүс. Таны хүсэл зөвхөн сайхан энерги агуулж байх ёстой. Санаандгүйгээр ч, хүнд муу юм болох байдлаар хүслээ илэрхийлэхээс болгоомжлоорой. “Доржийг халаад оронд нь намайг тавиасай” гэж хүсэхийнхээ оронд “Би хэлтсийн дарга болохыг хүсч байна” гэх хэрэгтэй. Биднээс гарч байгаа юм бүхэн бидэн рүү буцаж ирдэг гэдгийг санах хэрэгтэй.

2. Хүсэл бодлоо бодохдоо хэзээ ч “үгүй” гэсэн утгаар илэрхийлж болохгүй. “Энэ жил дахиж тэнэгтэхгүй” гэхийн оронд “Энэ жил би их ухаалаг ажиллана”, “Энэ жил арчаагүй, мөнгөгүй байхгүй” гэхийн оронд “ Энэ жил мөнгөтэй, арчаатай явна” гэх мэтээр. Мөн муу үгийг оруулахгүй байх хэрэгтэй. “Би өвчнөөсөө сална” гэхийн оронд “Би цоо эрүүл болно” гэх мэтээр. Хүсээгүй юмаа огт хэлэхгүй, эсрэг утгын сайн үгийг хэрэглэх ёстой. Дээд тэнгэр найруулгын дүрмийг мэдэхгүй, зөвхөн үндсэн үгнүүдийг л ойлгоно гэж бод.

3. Таны хүсэл тань биелэх боломжтой хүсэл байх ёстой. Хэрэв та 160 см өндөртэй байж топ – модель, эсвэл мэргэжлийн сагсчин болно гэж хүсвэл утгагүй.4. Хүсэл тань зөвхөн тантай л холбоотой байх ёстой. Бусад хүний тухай байх ёсгүй, яагаад гэвэл бусдын хувь заяаг бидний хүслээр өөрчилдөггүй юм. “Дорж надад дурлаг” гэхийн оронд “Би жинхэнэ хайртайгаа учирна” гэж бодох ёстой. “Эрдэнээ дарга намайг орлогчоороо тавиг” гэхийн оронд “ Би орлогч дарга болно” гэх учиртай. Ер нь хүслийн биелэл ирэх тодорхой цэгийг бодох заах шаардлага байхгүй, биелэл таны огт бодоогүй газраас ч ирдэг юм.

5. Хүслээ бодож бичих үед тань бүх юм төгс сайхан байх ёстой. Нүүрээ ч угаахгүй халадтайгаа суугаад, хагархай үзгээр цаасны оронцог дээр бичиж хэрхэвч болохгүй. Сайхан хувцастай, нүүр, үсээ янзалчихаад, аятайхан үзгээр сайн цаасан дээр хүслээ бичих хэрэгтэй. Хүсэл мөрөөдөлдөө зохих хүндэтгэлийг үзүүлэхгүй бол яаж биелэх вэ дээ?

6. Хүсэл тань биелсний дараа гарах үр дүнг сайтар эргэцүүлж бодоорой. Энэ танд үнэхээр хэрэгтэй юу? Үүнээс ямар үр дагавар гарч болзошгүй вэ? Тэр үр дагаваруудаас бас юу гарч болзошгүй вэ? Бүхнийг ургуулан бодож ирээдүйгээ тооцож байж хүсэх хэрэгтэй.

7. За ингээд хүслээ яг зөв гэдэгт итгэлтэй байгаа бол биелнэ гэдэгт 100% итгэлтэйгээр шивнэн бичээрэй. Ямар ч эргэлзээ байх ёсгүй шүү. Биелчихсэн байгаа мэтээр төсөөлөн бод.

8. Юу хүссэн тухайгаа хэнд ч бүү хэл. Биелсний дараа л хэл. Сайн найз чинь ч санамсаргүйгээр хүслийг тань баллачихаж магад. Тэгээд биелээгүй тохиолдолд танаар тоглоом хийх бололцоог хэнд ч бүү өг.

9. Хүслээ илгээх үедээ сэтгэл санаагаа маш эерэг болгосон байх хэрэгтэй. Сайхан ааштай, өөдрөг сэтгэлтэй байх ёстой. Хэрэв таныг хэн нэг нь уурлуулсан, гомдоосон бол ийм байдалтайгаар хүсэл бодоод хэрэггүй. Та хүслээ зохих энергээр тэтгэж чадахгүй тул биелэхгүй. Тэгснээс хүлээж байгаад өөр бололцоотой үеийг ашигласан нь дээр.

10. За ингээд бүх юм бүрдсэн бол хүслээ илгээ. Байнга түүнийгээ бодоод байж хэрэггүй, тань дээр уягдаад, сансар огторгуй рүү очихгүй байвал яана? Бодоод л мартчих хэрэгтэй.

Харин баярын дараа хүсэл мөрөөдлөө биелүүлэх алхмуудыг хийнэ. Мөрөөдөл гэдэг бол хийсвэр эд, ямар ч барьцгүй. Тэгэхээр түүнийг барьцтай, бодитой болгох хэрэгтэй, өөрөөр хэлбэл мөрөөдлөө зорилго болгоно. Ялгааг нь мэдэрч байна уу? Жишээн дээр тайлбарлая: “Нээх гоё машинтай болох юмсан” – энэ бол мөрөөдөл. Харин “ 2010 оны 10 сарын 15 гэхэд би 2009 оны BMW 530i авчихсан байна даа. Хар хөх өнгөтэй, цайвар бор шар өнгийн савхин суудлын бүрээстэй, дугуйндаа 10 цацрагтай дисктэй....” – энэ бол зорилго. Зорилго хэдий чинээ тодорхой байна, таны дотоод ухамсар түүнийг төдий чинээ сайн ойлгон хүлээн авна. Тийм ч учраас “зорилго дээрээ төвлөрөх” гэдэг шүү дээ. Ингээд мөрөөдлөө зорилго болгож тодорхойлсон бол мөрөөдөл тань биелэх замдаа орлоо гэсэн үг.

Дараагийн алхам бол зорилгоо биелүүлэх төлөвлөгөөгөө боловсруулах. Төлөвлөгөөгүйгээр зорилгодоо хүрнэ гэж байхгүй. Төлөвлөгөө гэдэг бол эрдэнэсийн санг олох боломж өгөх газрын зураг гэсэн үг.

Төлөвлөгөөг хэрхэн зохиох талаар зөвлөмж өгөхөд хэцүү. Учир нь таны зорилгод хүрэх боломж бүхий замыг танаас өөр хэн ч мэдэхгүй шүү дээ. Мэдээж баярын маргааш босонгуутаа таныг төлөвлөгөөгөө боловсруул гэхгүй. Магадгүй, таны төлөвлөгөө хавар тийшээ, тэр байтугай зун тийшээ ч боловсорч болно. Ямар ч байсан, та энэ төлөвлөгөөгөө боловсруулах асуудлыг эхний зорилгоо болгочих. Та арга замыг хайж тодорхой үйлдэл хийнэ гэдэг л чухал.

Төлөвлөгөө бэлэн болсны дараа, мэдээж хэрэгжүүлэх үйлдлүүдийг хийж таарна. Эхний үйлдлүүдийг та хийчихсэн байгаа: мөрөөдлөө таньчихсан, зорилгоо хэлбэржүүлчихсэн, төлөвлөгөөгөө боловсруулчихсан. Мэдээж энэ бол их чухал үйлдлүүд, мөрөөдлөө биелүүлэх замыг тодорхойлсон үйлдлүүд. Одоо харин төлөвлөгөө – газрын зурган дээр заагдсаныхаа дагуу явах хэрэгтэй. Энэ хэсэг хамгийн урт, хамгийн бэрхшээлтэй хэсэг байдаг. Энэ замаар явахад танд олон саад тохиолдох болно. Саад тотгоруудыг гарал үүслийнх нь байдлаар дотоод болон гадаад гэж хувааж болно.

Дотоод саад бэрхшээлүүд бол тухайн хүний итгэл хатуужил, зан ааштай холбоотой. Зарим хүн сэтгэлийн тэнхээгээрээ амжилтанд хүрдэг бол, нөгөөх нь цаглашгүй зүтгэл, эсвэл мэдлэг чадвараараа хүрдэг байх жишээтэй. Гадаад бэрхшээлд танаас шалтгаалаагүй нөхцөл байдлуудыг авч үзнэ. Жишээ нь та нэг бизнес хийж эхэллээ гэхэд таны талбай түрээсэлж байгаа байгууллага эрчим хүчний төлбөрөө хийгээгүйгээс цахилгаанаа байн байн таслуулж таны ажилд саад болж байвал энэ танаас шалтгаалаагүй бэрхшээл, тийм үү? Та бусад хүмүүсийн үйлдлийг хариуцаж чадахгүй нь ойлгомжтой. Харин энэ гадаад нөхцөл байдал - бэрхшээлд та яаж хандах гэдэг нь таны дотоод хүчин зүйл болоод явчихна. Үүн дээр бол та ажиллаж болно, ажиллах ч ёстой юм. Одоо өөр дээрээ хэрхэн ажиллаж шинэ оныхоо мөрөөдлийг ххэрэгжүүлэх замыг хялбаршуулж эцсийн эцэст хүссэн үр дүндээ хүрэх талаар тодорхой ярилцъя.

Мөрөөдлөөсөө татгалзах хүртэл нөлөөлдөг гол гадаад хүчин зүйл бол хүмүүсийн хорвоо ертөнц бидэнд харамгүй боломж өгдөг гэдэгт итгэдэггүй явдал. Магадгүй таны найз нөхөд болон ойрын хүрээнийхэн таны төлөвлөгөөг шүүмжилж, таныг буруу юм хийх гээд байна гэж эмзэглэн ятгана. Өөрсдөө юу ч хийхгүй байгаа байдлаа янз бүрээр танд тайлбарлах боловч жинхэнэдээ бол: “ Би мөрөөдлөө биелүүлэхийн төлөө ямар нэгэн үйлдэл хийхгүй л байгаа биз дээ, гэтэл чи яахаараа өөрийгөө надаас ухаантай, мөрөөдлөө бүтээж чадна гэж бодоод байгаа юм” гэсэн гол утга санаа л байх вий. Тэд өөрсдийгөө мөрөөдлөө биелүүлж чадахгүй гэж боддог болохоор таныг ч гэсэн чадахгүй гэж бодох нь зөв л дөө.

Хамгийн чухал нь юманд хүрч чадаагүй хүмүүсийг сонсох биш, харин амжилтанд хүрсэн, мөрөөдлөө биелүүлсэн хүмүүсээс үлгэр авч, тэдний бодлыг сонсох хэрэгтэй. Аливаа амжилтанд хүрсэн хүмүүс дурсахдаа хорвоо дэлхий хүн бүхэнд боломж өгдөг, үүнийг би мэдэрч мөрөөдлөө биелүүлэхийн төлөө хөдөлж эхэлсэн, тэгэхэд ажил үйлс аяндаа бүтээд ирдэг юм, бидний дотоод ухамсар биднийг удирдаж замыг минь засаад эхэлдэг гэж ярьдаг. Мөрөөдлөө биелүүлж гялалзсан амжилтанд хүрсэн Роберт Т. Кийосакигийн бестселлер “Баян аав. Ядуу аав” номыг уншаарай гэж би зөвлөх байна. Нэрнээс нь хараад баян болох зааварчилга ном юм уу гэж та бодож байгаа байх. Амжилтын сэтгэл зүйг өгүүлсэн маш сайхан ном шүү. Амжилтанд хүрсэн хүмүүс гэдэг бол мөрөөдлөө биелүүлж чадсан л хүмүүс, өөр бусдаас илүү юм тэдэнд байгаагүй байдаг.

Ойрын хүрээнийхний тань эсэргүүцэл рүү эргэн оръё. Энэ гадаад хүчин зүйлийг би зүгээр нэг онцлоогүй, яагаад гэвэл энэ хүчин зүйл танд хамгийн их нөлөөлж чадах, өөрөөр хэлбэл таны дотоод хүчин зүйл - саад болж хувирах эд юм. Ховсдох эффект болж мэднэ гэж хэлэх гээд байна. Хэрэв таны 5 найз таныг бүтэхгүй юм ярьж байна гээд байвал та ч бас өөрөө мөрөөдлөө бүтэхгүй гэдэгт итгээд ирнэ. Иймэрхүү зүйл тантай тохиолдож байсан биз?

Аз болоход өөрөө өөрийгөө ховсдох арга байдаг. Хэрэв та өдөр бүр гол зорилгоо бодолдоо төвлөрүүлэх, эсвэл түүнээ хэрэгжүүлэх төлөвлөгөөгөө хайх, дараагийн шатандаа энэ төлөвлөгөөнийхөө биелэлтэнд хамаг анхаарлаа хандуулан бодож байвал таны дотоод ухамсар мөрөөдлийн биелэлт энүүхэнд байна гэдэгт дасах болно. Тэгээд дараагийн удаад гадаад хүчин зүйл – саадтай тулгарахад тань энэ бэхжсэн дотоод ухамсар тань огт өөр шийдлийг танд гаргаж өгөх болно.

Жишээ нь, та интернет – бизнес эрхэлж эхэлтэл таны провайдерын тоног төхөөрөмж эвдэрснээс интернет холболтыг хэд хоног таслах боллоо гэвэл та одоо тэдэнтэй өдөржин хэрүүл хийж уурлахгүй. Та энэ интернетгүй байх хугацаагаа өөр бас чухал ажилдаа зарцуулахаар шийднэ. Шинэ нийтлэл бичих, эсвэл ажилдаа хэрэгцээтэй ном уншиж судлах гэх мэтээр. Өөрөөр хэлбэл та урагшаа явсан хэвээр л байх болно, зүгээр төлөвлөгөөндөө жаахан өөрчлөлт оруулна л гэсэн үг. Өөрөөр хэлбэл та замаасаа буцаагүй, цаашаа явна, энэ бол хамгийн чухал нь. Зорилгодоо хүрэх замдаа та өөрийгөө байнга хөгжүүлэх ёстой. Өөрийгөө хөгжүүлэхэд тань Ронда Берны “Нууц” ном болон баримтат кино, Наполеон Хиллийн “Сэтгэ, баяж” , Ренди Гейжийн “Та яагаад ядуу, тэнэг, өвчтэй байгаа вэ?” гэх зэргийн номуудыг уншвал тустай байх болно. Энэ номнуудыг аудио хэлбэрээр олж аваад гудамжинд явж байхдаа, машиндаа явж байхдаа сонсож байвал танд маш их хэрэг болно шүү. Энэ номнуудыг ганц удаа уншаад, сонсоод хаях биш, хэд хэдэн удаа унших хэрэгтэй, уран зохиол биш шүү дээ... Ямар ч байсан эдгээр номнуудад байдаг зөвөлгөөнүүдийг би 10 нууц зөвөлгөө болгон тоймлосноо та нарт хэлье:

1. Таны бодол таны амьдралыг тодорхойлдог.
2. Тодорхой нэг гол зорилго өмнөө тавь.
3. Түрийвчээ дүүргэж эхэл буюу эхлээд өөртөө мөнгө төл.
4. Зардлаа хянаж бай.
5. Өөрийгөө байнга хөгжүүл.
6. Байгаа мөнгөө ажиллуул.
7. Бүтээлч ухаанаа ашигла.
8. Нарийвчлалтай бод.
9. Шийдэмгий бай, шууд хөдөлж сур.
10. Дотоод ухамсараа нээлттэй болго.

Энэ 10 зөвөлгөө анх уншихад огт ойлгомжгүй байгаа гэдгийг би ойлгож байна. Дээр дурьдсан номнуудын нэгийг л уншихад танд бүх юм ойлгогдоод ирнэ гэж итгэж байна. Ийнхүү өөр дээрээ байнга ажиллах юм бол дотоод ухамсар тань мөрөөдлийг биелүүлэх хөтөлбөр болон хэрэгжилтийг танд гаргаад өгнө гэдэгт та итгэ.

Орчуулсан Ё. Одончмиэг, www.orosshkolton.mn

Дэлгэрэнгүй...

lundi 13 décembre 2010

Хүн хүндээ хайртай байдаг

Та бүхний энэ өдрийн амрыг эрэн мэндэчилий.

Энэ удаад та бүхнээс нэгэн залууд туслаач гэж гуйж байгаа маань энэ. Түүний нэрийг С.Бат-Эрдэнэ гэдэг. Тэрээр дөнгөж 20-н настай бөгөөд хүн бүрт тохиогоод байдаггүй тархины хадвар гэдэг өвчнөөр өвчилж, Монголд мэс засал хийлгэсэн ч гадны орон руу явж хийлгэх шаардлагтай болсон юм.

Та ЗААВАЛ доорхи хаягаар орж дэлгэрэнгүй үзнэ үү:
http://www.hellobaagii.com/

Би бичлэгийг үзээд С.Бат-Эрдэнэд хэн бүхэнд байдаггүй тэр их сэтгэлийн тэнхээ, урам зориг, ирээдүйг харсан тэмүүлэл байгааг олж харсан. Энэ дээр нэмээд та бидний жоохон тус байхад л энэ залуу цоо эрүүл боллоо.

Элэг нэгт Монголчууд минь энэ залууд хамдаа тусалцгаая.

С.Бат-Эрдэнэтэй холбоо барих:

Монгол Улс, Өвөрхангай аймаг
Арвайхээр сум VI баг 55-р гудамж 693 тоот

С. Бат-Эрдэнэ.
Харилцах утас: 99924125,
93077867
96464688

Хандивын данс: С. Бат-Эрдэнэ:
Хадгаламж Банк: ₮ - 10210015264
$ - 10210015265
Хас Банк: ₮ - 5000255795
$ - 5000255809
Хаан Банк: ₮ - 5009224346
$ - 5009368832
Голомт Банк: ₮ - 1805014582

Дэлгэрэнгүй...

samedi 11 décembre 2010

Өөрийгөө дарж байх үгс...

**Төгс төгөлдөрөөс бүү ай. Та түүнд хүрэхгүй. Тэгээд ч төгс төгөлдөр зүйлд ямарч сайн юм байхгүй. Сальвадор Дали

**Хүн хичнээн ухаантай, боловсролтой, авьястай, шударга зүрх сэтгэлтэй бай, гагцхүү биеэ тоосон л бол, энэ бүх сайн чанар нь дутагдал болон хувирдаг. Лев Толстой

**Хүнд хэдий хэмжээний ухаан дутаж байна, төдий хэрийн ихэмсэг зан цухалзана. Александр Поп
**Их зан бол агуу ихийн бус, өчүүхэн дордын шинж юм. Жонатан Свифт

**Өөрийнхөө талаар дэндүү дээгүүр, бусдын тухайд дэндүү доогуур бодолтой явдагаас л их зан төрж байгаа юм. Монтене

**Залуу явахад бидний алдаа ашигтай, харин түүнийг өтөл нас руугаа чирэн очиж л болохгүй. Гёте
**Хэрүүл хийхэд хоёр хүн шаардагддаг. Хэзээ ч та тэдний нэг нь бүү болоорой. Жон Лэббок
**Мөнх амьдрах юм шиг, тийм харамч нарийн хүмүүс байх юм. Бас маргааш үхэх юм шиг, тийм үрэлгэн хүмүүс ч байх юм. Аристотель.

Дэлгэрэнгүй...

lundi 6 décembre 2010

Монгол залуу Франц орныг тойрно

За та бүхэн Монгол залуу Франц орныг тойрно гэхээр бас юун Амай гараад ирэв ээ? гэж магад. Тийм бол арай биш юм аа. Аялагч уу гэвэл бүр том андуурсан болно. Түүний нэрийг Д.Батпүрэв гэх бөгөөд 2008 онд Францын ANOKO–ийн киноны багынхантай хамтран Монголын хөдөө, хүмүүний амьдрал, байгалын сонин хачин, уламжлалт баяр наадам ... зэргийн талаар өгүүлсэн кино хийсэнээ Францын бүхий л том жижиг хотуудаар хүмүүст хүргэхээр аян замдаа гарчээ. Нийтдээ 2- 3 жилийн турш киногоо үзүүлэн Монголоо суртачлан явахаар төлөвлөсөн байна.
Эцэст нь дурдхад монголын амьдралыг харуулсан киног, өөрөө бүтээлцсэн монгол хүн үзүүлж, тайлбарлана гэдэг монголоо дахин таниулж буй хэрэг юм. Киног үзээд Монгол руу урсах жуулчдын тоо улам нэмэгдэнэ гэдэгт би итгэлтэй.

Бат даа амжилт хүсийййййййййййййййй.

Кино хаа хэзээ, ямар хотуудад гарах дэлгэрэнгүй мэдээллийг http://www.connaissancedumonde.com – оос.

Дэлгэрэнгүй...

jeudi 2 décembre 2010

Амжилтанд хүрсэн удирдагч

Арван жилийн турш Самсунг групп, Хьюндай электрон, Хьюндай киа үйлдвэр зэрэг том компа­ниу­дын 3000 гаруй ажилчдад сургалт, зааварчилгаа өгч байсан менежер Хон Иу Сукийн илтгэл. Тэрээр ямар менежмент амжилтанд хүрдэг, мөн менежер хүн ямар байвал зохих талаар өөрийн туршлага, Өмнөд Солонгосын туршлага дээр суурилан өгүүллээ. Хон Иу Сук нь Америкийн Отава их сургуулийн бизнес харилцааны анги, Ионсей их сургуулийн хэвлэл мэдээлэл, суртал­чил­гаа­ны анги, Соган их сур­гуу­лийн үйлдвэрийн бүтцийн сэтгэл зүйн мэргэжил эзэмшсэн байна.

Амжилтанд хүрсэн удир­дагчдад онцгой чанар байдаг

Энд хүрэлцэн ирсэн та бүхний дунд улс төр, эдийн засаг, урлаг соёл гэх мэт янз бүрийн салбарт хувь нэмрээ оруулж буй хүмүүс бий. Аль ч салбарын тухай ярьсан удирдагчгүй газар гэж үгүй, удирдагч хэрэггүй газар гэж үгүй. Тиймээс сайн удирдагч болохын тулд хүмүүс ном зохиол уншиж, боловсрол эзэмшдэг.

Өнөөдөр та бүхэнтэй са­нал бодлоо хуваалцах гэж байгаа зүйл маань номонд бичигддэг онолын асуудал биш бөгөөд харин бодит ам­жил­­танд хүрсэн хүмүүс, зог­соо зайгүй дэвшин дээ­шилж буй пүүс компаниудын хоо­ронд ижил төсөөтэй зарим шинж чанар ажиг­лагддаг ту­хай юм. Энэ нь ямар шинж чанарууд вэ? Би өөрийнхөө судалгаа, туршлагын үндсэн дээр дараах шинжүүдийг та бүхэнд толилуулж байна.

Нэгдүгээрт: Өөрөө өөрийн­­­­­­­хөө болон пүүс ком­па­­ний­­хаа өмнө тавьсан то­дор­­­хой зорилготой байдаг. Тодорхой хүсэл эрмэлзэл­тэй байж, өөрийгөө болон бусды­гаа зорилгоо биелүүлж чада­хыг мэдрүүлэх хэрэгтэй. Бие­лүүлэх гэж буй тэрхүү зорилго нь бодит байх бөгөөд хэм­жиж болохуйц тодорхой цаг хуга­цааг товлох хэрэгтэй юм. Тэгээд ямарваа нэгэн хэлбэ­рээр өөрийнхөө өмнө таьсан зорилгоо цаг тутамд бусдад мэдүүлэх хэрэгтэй (хэл яриа, үг үсэг, зураг, зар суртал­чил­гаа зэргийг ашиглах гэхчлэн). Өөрөө түүгээрээ дам­жуулж хийх гэж буй ажилдаа улам бүр итгэлтэй болно.

Хоёрдугаарт: Хийж буй ажил­даа, өөр хоорондоо ит­гэлц­сэн хүмүүс удаан хуга­цаа­ны туршид хамтран ажил­­ладаг. Чадвартай үндэс­лэн байгуулагчид захирал­тай­гаа удаан хугацааны турш хамтарч ажилласны үндсэн дээр тэрхүү компани хөгжин дэвждэг. Тэд бие биенийхээ ит­гэ­лийг бүрэн олохын тулд маш их хичээц­гээдэг.Тэд зөв­хөн нэг удирдагчтай боло­хын тулд цаг зав гарган сайн ярилц­даг. Итгэл хүлээнэ гэдэг нь цаг мөч бүрт илэр­хий­лэг­дэж буй бүх зүйл тэр­хүү ит­гэл­тэй холбоотой байд­гийг ха­руул­даг. (Үг яриа, зан бай­дал, ажилдаа хандаж буй төрх)

Гуравдугаарт: Ямар ч үед хүнийг ялгаварлалгүй санал бодлоо хуваалцдаг байна. Ярилцаж байх­даа өөрөө л яриад байх биш бусдын үгийг сайн сонсох хэрэгтэй байдаг. Хүндэтгэл хүлээсэн удирдагч ямар байх тухай бичээд үзье гэвэл хэн ч их ярьдаг удир­даг­чийг сайн удир­дагч гэж хэлдэггүй. Хүмүүс өөрийн­хөө ярьж байгааг сонсдог хүнийг хүндэлж дээдлэдэг.
Дөрөвдүгээрт: Жижиг ажил, түр зуурын амжил­тан­даа эрдэлгүй ирээдүйгээ харж ажиллах холын хараатай байдаг. Зогсоо зайгүй өөртөө шинэ нээлт хийх төдийгүй, ажилчиддаа зориулж дэвшин сайж­рах төлөвлөгөөтэй байж түүнийгээ бо­ди­тоор хэрэг­жүүл­­­нэ. Ажилчин хүн нэг ажил­­­даа тогтвор­той удаан бай­­­на, аль эсвэл яваад өгнө. Ажилч­­­наа жирийн нэг жижиг хэрэг­­­лээ төдийгөөр авч үзэн түр ашиг­лаад хаячих юм шиг сэт­гэг­дэл төрүүлбэл яваад л өгнө. Харин ажилчиндаа зо­риул­сан ямар нэг төлөв­лєөгөөтэй байж, хүсэл эр­мэлз­­лэ­лийг нь төрүүлэн дэмжиж өг­вөл итгэл дүүрэн ажиллах бол­­дог. Тас­ралт­гүй боловс­рол эзэм­шүүлж, хамт­даа хөгжин дэвших хэрэг­тэй. Өөрөөр хэл­бэл, ажилч­наа сургах төдий­­гүй удирдагч өөрөө үлгэр дуу­­рай­­лал үзүүлэн жил бүр то­дор­­хой хэм­­жээний ном уншиж (жишээ нь жилд 50ш), ши­нэ төрлийн удирд­ла­­гын сур­­галтанд хамрагдах хэрэгтэй.

Тавдугаарт: Ажилчныхаа ал­даа дутагдалд анхаарал халамж тавьж, алдаагаа засах хүртэл нь хүлээж чаддаг байна. Зөвхөн маргаашийн үр дүнд эрдэлгүйгээр тэр ажилч­ны­хаа чадавхийг үнэ­лэн, жинхэнэ ур чадвараа гар­гах хүртэл нь хүлээж чадах хэ­рэг­тэй. Хулс мод 4-5 жи­лийн хугацаанд газар дор бага багаар ургаж байгаад нэг жилд 25м ургадаг шиг найд­вар тавин итгэсэн хүндээ хэн ч гэсэн хариу барьдаг юм. Олны итгэлийг хүлээсэн захирал хүн гэдэг ажил­чин­даа хүний итгэлийг хэрхэн хүлээдэг тухай, мөн итгэл найд­вар өвөрлөн хүлээх та­лаар үлгэр дуурайл болдог. Тэрээр хийсэн алдаанаасаа сур­гамж авч, дахин тийм алдаа гаргахгүйгээр чадвар­тай болно гэдэгт итгэж өгвөл ажилчин ч итгэл даах болно. Тарьсан үр цэцэглэдэг шүү дээ.

Амжилтанд хүрсэн удирдагч­дын нийтлэг шинж чанарын тухай авч үзлээ.

Одоо амжилтанд хүрсэн пүүс компаниудын нийтлэг чанарын тухай толилуулъя. Гурван өөр компанийг жишээ болгоё.

Өмнөд Солонгосын үлгэр дууриал болсон компаниудын нэг болох И-Лэнд (E-Land).

Тус компани нь анх 108 кв.м талбайтай жижигхэн дэл­гүүрээс гараагаа эхэлснээс хойш 23 жил өнгөрөөд байгаа бөгөөд одоо ор­ло­го нь 1 триллион вон давсан том пүүс болж хөгжсөн бөгөөд энэ­хүү компаний урианд “Ажлын тал­бар бол амьдралын сур­гууль” гэ­сэн байдаг. Та бүхний сайн мэдэх Samsung группын урианд ч бас “Чадвартай боловсон хүчин бэлт­гэс­нээр дээд зэргийн бүтээгдэ­хүүн үйлд­вэр­лэж ний­гэм­дээ хувь нэмрээ оруулц­гаая” гэсэн байдаг. Ам­жил­танд хүрсэн компаний хамгийн их хичээдэг зүйл гэвэл яах аргагүй ажилчдаа сурган боловс­руу­лах явдал юм. “И-Лэнд” ком­па­ний хувьд л гэхэд жилд 1 ажилчин дунджаар 600 цагийн сургалтанд хамрагддаг юм. Энэ хугацааг ажлын өдрөөр нь тооцоод үзвэл 25 өдөртэй тэнцэнэ. Өөрөөр хэлбэл 25 өдрийг бүхэлд нь сургалтанд зориулж байна гэсэн үг юм. Энэ 25 өдрийн сургалтнаас гадна бүх ажилчид нь удирдан зохион байгуулахтай холбогдсон 300 боть номыг заавал уншсан байх ёстой. Энэ компани нь шинэ ажилтан нэмэгдэх бүрт компаний нэр төр, туй­лын зорилгод хандуулсан 3 са­рын сургалт явуулдаг. Одоо ажилч­дын гэр бүлийнхэнд зо­риулж 1 бүтэн єдрийн сургалт явуул­даг болоод байгаа бөгөөд ажилч­дын­хаа хүүхдүүдэд зориул­сан сур­гал­тын программ бэлтгэж байна.

Санаанд минь хамгийн тод үлдсэн зүйл гэвэл энэ компаний Ерөнхийлөгч Пак хэлэхдээ манай компаний ажиллагсад 10 жилийн дараа гэхэд сайн өсөн хєгжиж нийгмийн салбар бүрт удирдагч-Leader болно хэмээн найдан боловсролын сургалтанд хөрөнгө оруулдаг гэсэн билээ.

Зөвхөн нэг компаний төлөө биш, эхлээд ажилчнаа өөрийг нь хөг­­жүүлж, нэр хүнд бүхий нийг­мийн гишүүн болгохын тулд сур­галт явуулдаг учиртай. Би 10 жи­лийн өмнө тэр компанид хүмүүсийн хоорондын харилцаа­ны соё­лын сургалтыг даан ажиллаж байхдаа энэ компанитай танилц­сан бөгөөд удалгүй Пак ерөн­хий­лөг­чийн хэлсэн нь биеллээ олж манай улсын өнцөг булан бүрт ажиллаж байгаа “И-Лэнд”-ээс төрөн гарсан сайн удирдагчдыг харах болсон юм.

Үнэндээ дэлхийд хамгийн их сур­галт явуулдаг компани гэж хэлэхэд буруутах зүйлгүй. Түүний үр дүн нь гэвэл одоо “И-Лэнд” дэлхийд алдартай пүүс төдийгүй до­тоодын их дээд сур­гуулиудын төг­сөгчдийн очиж ажиллахыг хүс­дэг ТОР компаниудын тоонд багтдаг.

“Самсунг” групп ч ажилчиддаа зориулж дунджаар 30-аас дээш цагийн Leadership-удирдлагын арга зүйн сургалт явуулдаг. “Самсунг” сургалтын хүрээлэн нь амралтын өдөр ч явагдаж байдаг нь сургалтанд хичнээн их хөрөнгө зарцуулж байгааг харуулж байна.

Та бүхний сэтгэл санаанд илүү ойртож очих жижиг дунд үйлдвэ­рийн жишээг танилцуулъя.

Энэ компани нь оёдлын үйлдвэр­лэл эрхэлдэг бөгөөд 2000 онд Солонгост болсон эдийн засгийн хүчтэй уналтыг даван туулсан ком­пани юм. 100 гарч байсан ажилчдын тоо нь гуравны нэгтэйгээ тэнцэх хүрт­лээ буурч, компани дам­пуур­магц нийлүүлэгч компаниудын хүмүүс шуугиан тарьж, ажилчид нь тай­ван ажлаа хийх боломжгүй хүнд хэ­цүү байдалд орсон байлаа. Гэтэл энэ компаний захирал нь ийм хүнд бай­далд орох тусам зориг тэв­чээр­тэй, хүчтэй байж компаниа хам­гаа­лах хэрэгтэй гэсэн бодолтойгоор нийт ажил­чид­даа сургалт явуулсан юм.

Долоо хоног бүр гурван цагийн турш өглөөний ажлын цагийг зар­цуулан ажилчиддаа хүнлэг ухааны та­лаар болон удирдан зохион бай­гуу­лах тухай сургалтууд явуулж түүн­дээ хөрөнгө зарсан байна. Ажил­чид нь ч эхэндээ дургүйцэж, гад­ны хүмүүс ч гэсэн дампуурсан ком­­па­ни илүүдээ гарсан зардал гар­гаж байна гэх зэргээр муулц­гааж байсан үе.

Жилд дунджаар 100 цагийн сургалт явуулсан гээд бодоод үзэхээр ерөн­хий­дөө томоохон пүүс ком­па­ниуд ч хийх боломжгүй зүйлийг хийж байсан юм. Гэхдээ компаний захирал нь байр сууриа алдалгүй аюулгүй, тогтвортой компанийг бий болгохын төлөө бүхий л хүчээ зориулан ажилласан байна.

Түүний үр дүнд дампуурсан тэр жилдээ л гэхэд 1 миллиард вонийн ашигтай ажиллажээ. Энэ үр дүндээ эрдэж бардалгүйгээр сургалтаа үргэлжлүүлэн явуулсаар 3 жилийн нүүр үзээд байна. Одоо энэ компаний ажилчид нь өөрийн компаниараа бахархан ихэвчлэн загварын компаниудын туулдаг хүнд хэцүү байдлаас гараад цэвэр имиж нэр төр бүхий компани болоод байна.

Энэ байдлаас үүдэн нэр хүнд бүхий байгуулагууд хамтран ажил­лахыг санал болгож, ингэснээр тэдний хувьд энэ компанитай хамтран ажиллаж байгаа нь нэг шат дэвшин дээшилсэн мэт сэтгэгдлийг тєрүүлэх болжээ. Гол хүч болох компаний гишүүд нь адил төстэй үйлдвэрлэл эрхэлдэг хүмүүстэй уул­захад, өөрийнх нь компаний хүмүүс ихэвчлэн яриаг тэргүүлэн, санаач­ла­гыг гартаа авдаг болсон нь мэд­рэгд­дэг хэмээн ярихдаа тэд энэ компаний ажилчин болсноороо бахархаж байлаа.

Ихэнх хүмүүс ийм яриа сон­сохоороо бодит биш идеалист хэмээцгээдэг. Дээр танилцуулсан компаниуд ч гэсэн ийм үг их л сонсож байсан. Гэхдээ эцсийн эцэст идеалист байдлыг бодит болгон хэрэгжүүлсэн компани амжилтанд хүрч чадаж байгаа юм. Түүнчлэн энэ бүхэн “харилцаа”-ны дундаас бий болдог. Ямар удирдагч ямар ажилчинтай таарах вэ?, ямар хамтрагчтай таарах вэ? гэдэг нь амжилт болоод уналтыг шийдвэрлэх хүчин зүйлүүд болдог. Амжилтанд хүрсэн удирдагчаас гадна компанид заавал нэг зааварлагч байдаг. Та бүхний сэтгэл санаанд Монгол улсын хөгжлийн байдал тод зурагдсан болов уу? Тэр дунд хөдөлж буй таны өөрийн чинь эрч хүч мэдрэгдэж байна уу? Улс эх орондоо болон өөртөө итгэлтэй байж хүсэл мөрөөдлийнхөө үрийг суул­гаа­рай. Тэгсэн цагт та бүхний мөрөөдлийн жимс бодитойгоор цэцэглэх болно. Дэлхийд дуурсагд­сан их удирдагч Чингис хааны суут ухаан, эр зоригийг илтгэсэн их чадвартай, хязгааргүй их баялагтай, хүн амын 97% нь бичиг үсэгтэй Монгол улс агуу их зүйл бүтээн байгуулах чадвартай гэж бодож байна. Удирдагчид нь тодорхой зорилготой байж, түүнийгээ бүтээлчээр хэрэгжүүлж, олон түмэнд хүргэж байх хэрэгтэй. Итгэлийг нь хүлээхийн тулд тэд­ний үгсийг сайн сонсож, түр зуу­рын амжилтын төлөө яарах хэрэггүй, хүлээцтэй ханддаг тэсвэр хатуужилтай тууштай чанарыг харуулах хэрэгтэй. Ингэснээр Монголчууд хөгжил дэвшилд хүрэх нь гарцаагүй ээ.
http://warez.news.mn/content/39176.shtml

Дэлгэрэнгүй...