lundi 24 mai 2010

Хоёр франц монголын талаар

Нэгэн нийгэмлэгийн үйл ажилгааны жагсаалтыг нилээд дээр харсан юм. Тэгсэн монголд 1 сар аялаад ирсэн гэр бүлийн хоёр явсан тухайгаа танилцуулга яриа хийнэ гэсэн зар байв. Тухайн үедээ үзнэ гээд цааш тавьсан байсан ч мартаж орхижээ. Санаадгүй хогоо ухаж байсан чинь гараад ирлээ. Тэгсэн аз болоход яг маргааш нь болох байв. Маргааш нь буюу 05-р сарын 20-ны өдөр очиж үзэснээ сийрүүлсүүү.

Орой 20:30-аас гэсэн байсан учир тэр цагт нь очив. Нилээд хүмүүс ирсэн байв. Таксийг нь төлөөд орлоо. Ороод ойр зуур зүйлс харж зогсож байтал нэгэн нөхөр хүрээд ирэв. Монгол уу гэж байна. Тиймээ л гэлээ. Тэгсэн нөгөө Монголын талаар ярих гээд байгаа гэр бүлийн хоёрын нөхөр нь ажээ. Эхнэр нь ирэв. Танилцав.

Нөхөр Гилбэх, эхнэр Элэни хамт 2008 оны 08-р сард монгол руу 1 сарын хугацаатай яваад ирсэн. Тэгээд тэр талаараа ярилаа. Улаанбаатар – Архангай – Хэнтий – Далан задгад – Баян булаг, Ёлын ам гэх зэрэг маршрутаар яриагаа бэлдсэн байв. Түүн дотроо Монголын уул нурууд, тал хээр, элсэн манхан, хоол хүнс, ахуй амьдрал, ан амьтан, нүүдэл, шашин г. мэт өөрсдийн үзэж харсан зүйлс дээрээ тулгуурласан ч нэмж чамгүй мэдээлэл үзэж бэлдсэн нь тэдний ярианаас харагдсан.

Монголын хөдөөний амьдралын тухай аль сайн талаас нь харсан нь таалагдав. Ер нь бол миний хувьд миний эх орны талаар яриж байгаа болохоор аль болох хэлсэн үг бүрийг нь ойлгохыг хичээж байлаа. Гадны хүний нүдээр хэлж байгаа гэхэд тийм ч муу яриагүй.

Ганц хоёрхоон зүйл хэлэхэд нөхдүүд УБ –ээс холгүй орших Чингисийн морьтой хөшөө, Тэрэлжийн мэлхий хад зэргийг Хэнтий аймаг, Чингис хааны төрсөн газар гэх юм. Хамгийн сонирхолтой нь Архангайд авсан гэсэн зурагт нь Өвөрхангай аймгийн миний мэдэх, бүр сайн таних хүний зураг дүрээрээ байж байхын. Дуусахаар нь асуулаа. Тэгсэн нөхдүүд Хэнтийд очисон, очоогүй нь жоохон эргэлзээтэй санагдав. За тэгээд л хүнийг мууг үзэх гэж байгаа юм шиг улайран асуугаад л байх нь хайшаа юм. Очисон ч байхыг үгүйсгэхгүй шүү дээ. Зөвхөн л миний бодол шүү.

За тэр танидаг хүний зургын тухайд бол нэг газар баяр болж байсан түүн дээр таарсан болж таарав.
Ямартай ч Монголын минь талаар тэнд цугласан хүмүүст чамгүй сайхан мэдээлэл өгөөд амжсан. Тийм ч үнэтэй бишээ. Яваад үзэхэд харамсахгүй шүү гэж хэд хэдэн удаа хэлсэн нь надад бол таалагдаж л байлаа.

монголын талаар ярьсан нөхөр эхнэрийн хамт


Өвархангайн миний сайн танидаг хүн гээд байсан зургийн баруун талаас 1 дэхь хүн. Хар дээлтэй тамхи барьсан залуу.


Тэрхүү нийгэмлэгийн зорилго бол: янз бүрийн улс орон руу аялаад ирсэн хүмүүсийн юу үзэж харсан, ямаршуу сэтгэгдэл төрсөн гэх мэт сэтгэгдлийг нь бусад хүмүүст таниулах, танилцуулах маягийн уулзалтуудыг зохион байгуулдаггаас гадна өөр бусад арга хэмжээ зохион байгуулдаг юм билээ.

Дэлгэрэнгүй...

vendredi 21 mai 2010

Монголын сайхан орон

Ийм л гайхалтай эх оронтой билээ бид


Дэлгэрэнгүй...

jeudi 20 mai 2010

Монгол ухаанд нэмэрлэх үгс

Арслан мэт ноёдыг барс мэт түшмэл дагах, барс мэт ноёдыг ирвэс мэт түшмэл дагах, ирвэс мэт ноёдыг чоно мэт түшмэд дагах, чоно мэт ноёдыг үнэг мэт түшмэл дагах.
Оюунтүлхүүр

Тэнэг хүн дутагдлаа зөв болгох гэж ажилладаг бол, цэцэн хүн дутагдлаа засах гэж ажилладаг.
Л.Түдэв

Хэдийгээр ичимхий зангаас тэнэг байдал бишгүй гардаг ч тэнэгүүд хэзээ ч ичдэггүй юм байна.
Үнэн үг

Ер нь өнгөрснөө ихээхэн дурсдаг хүн залхуучуудын эгнээнд хамаарагддаг.
Д.Баяндалай

Хоёр сэтгэлт эрийг эр бус, эм гэлтэй
Нэгэн сэтгэлт эрийг эр бус эрдэнэ гэлтэй
Алтан товч

Эрдэм номыг сур ах дүү нар минь
Эрх биш нэгийг оролдоод эхэл
Эхэлсэн тэр нэг зүйлээ
Эцэст нь хүртэл оролдоод үз.
Д.Нацагдорж

Монгол гэдэг нэр бидний төрсөн заяа, амьдын гавьяа, бидний өмч, бидний хувь тавилан.
Ц.Мухар

Хараалыг инээмсэглэлээр хариулж, уужуу сэтгэлээр эмчилнэ.
Д.Баяндалай

Бодисын дотор хүний бие юутай гайхамшиг
Бодол мэргэн ухаан гүн, эрдэм төгөлдөр юутай сонин.
Хүний дотор баясгалантай бол юутай сайхан
Хүний дотор зовлонгүй бол юугай сайхан.
Д.Нацагдорж

Сайхан санаа гэдэг бусдын сайхан санааны үргэлжлэл байдаг.
Ц.Баатархүү

Ямар нэгэн ажлыг хийхэд ухаан дутна уу л гэхээс илүүднэ гэж огт үгүй.
Д.Баяндалай

Өвчин бага боловч үхлийн шалтгаан
Будаг бага боловч өнгө урвуулахын шалтгаан
Д.Равжаа

Хэрүүл шуугиантай орчноос буян заяа зугтдаг
Д.Цэдэнгухаа

Таны аз жаргал цэвэр ариун, уураг тархи гэгээн тунгалаг, ухамсарлах сэтгэл үнэнч шударга, бие махбодь эрүүл саруул болж төлөвшихөд номын өглөгч чанар оршино.
Д.Баяндалай

Бие нь хүрэлцэж хиртэнэ
Хэл нь сонсож бохирдоно,
Сэтгэл нь бодолхийлж гутна.
Д.Баяндалай

Дарга ажлаа удирдан залдаг бол удирдагч тэднийг дасгалжуулдаг.
Дарга эрх мэдэлд түшиглэдэг бол удирдагч сайн өсөлтөд тулгуурлана.
Дарга айдас төрүүлдэг бол удирдагч бүтээлч байдлыг урамшуулдаг.
Дарга би гэдэг бол удирдагч бид гэдэг.
Амьдралаас ургасан үг

Зөвхөн ухаантай эхнэрүүд л хэзээ, хаана, ямар үед, юу гэж хэлэхээ мэддэг.
Монгол үг

Ямар хүмүүжилтэй хүн байна тийм нөхөрлөл, ний гэмшлийн хэм хэмжээг тогтооно гэсэн үг юм.
Д.Баяндалай

Гадаад үгээр гангарагчид төрөлх хэлээ мөхөөнө
Гадна биеэрээ гангарагсад үр угсаагаа мөхөөнө.
Л.Түдэв

Ус хэдий тунгалаг боловч хөлдөхөөрөө мөс болдог
Ухаан хэдий сэргэлэн боловч уурлахаараа мунхаг болдог.
Д.Нацагдорж

Хүн эхээс мэндлэхдээ гараа атгаж төрдөг, энэ дэлхийг орхиж явахдаа гараа дэлгэж оддог.
Д.Баяндалай

Багш өнгөрснийг таньж, одоог мэдэрч, ирээдүйг таамаглах амьд төхөөрөмж юм.
Д.Баяндалай

Нөхөргүй бүсгүй цэцэг шиг хатна, эхнэргүй эр элс шиг нурна.
Б.Гэрэл

Зүүдэлж олбол үрэгддэг
Зүдэрч олбол үрждэг
Зүйр үг

Амьдрал бол боломж, түүнийг бүү алд.
Амьдрал бол гоо сайхан, түүнийг бишир.
Амьдрал бол мөрөөдөл, түүнийг биелүүл.
Амьдрал бол хайр, тиймээс хайрла.
Амьдрал бол зовлон, түүнийг даван туул.
Амьдрал бол оньсого, түүнийг таа.
Амьдрал бол амьдрал, түүнийг авар.
Амьдрал бол аз жаргал, түүнийг өөрөө бүтээ
Амьдралаас ургасан үг.

Эх сурвалж: Монгол ухаанд нэмэрлэх үгс… /цуврал-4/ номноос

Дэлгэрэнгүй...

mardi 18 mai 2010

Бидэнд хороолол байхгүй - Pas de quartier pour les inégalités


Энд ч зун болсон биш энд тэнд янз бүрийн баяр наадмууд өдөр шөнөгүй болж байна. 4-р сарын сүүлээр нэгэн баяр дээр очиж үзэв. Тэрхүү баярыг гадаад оюутан болон 10 жилээ төгссөн ямар мэргэжлээ сонгохоо мэдэхгүй байгаа зэрэг залууст туслах тал дээр анхааран ажилдаг нэгэн нийгэмлэг хийсэн ажлаа тайлагнан мөн шинээр хүмүүст ажлаа танилцуулдаг ажээ. Надад бол түүн дээр тэнд тоглосон нэгэн хамтлаг сонин имижтэй байсан. Хамгийн сонин нь тэр жижиг улаан машиндаа бүгд суугаад, хөгжим зэмсгээ бүгдийг ачаад л явж одсон доо.
Нийгэмлэгийн тухай дэлгэрэнгүй: http://toulouse.afev.org, fetedessolidarites.org




Дэлгэрэнгүй...

samedi 15 mai 2010

Дэлхийн хүүхдийн кино

Ийм нэгэн бичлэг зарим нэг блогууд дээр тавигдсан байсныг та бүхэн харсан буйзаа. Харж амжаагүй бол одоо харчих. Энэ нь удахгүй нээлтээ хийх киноны танилцуулга юм. Дэлхийн ихэнх улс орны хүүхдүүдийн тухай хийсэн анхны томоохон хэмжээний кино ажээ. Монгол хүүхэд ч үүнд багтсан нь хамгийн гайхалтай, мөн содон харагдана. Санхүүжилтийг нь Франц улс, кино зураг авалтийг нь АНУ хариусан хийсэн байна. 06.16 -нд энэ киноны нээлт болох юм байна. Энэ киног үзээд та бүхэндээ өөрийн сэтгэгдлээ хуваалцах болно. Монголд ч гэсэн удахгүй нээлтээ хийнэ гэдэгт итгэлтэй байна.


Дэлгэрэнгүй...

dimanche 9 mai 2010

Calligraphie occidentale буюу Өрнийн уран бичлэг

Уран бичлэг сонирхон хичээж буйн хувьд та бүхэндээ энэ удаа өрнийн уран бичлэгийн тухай нэгэн бичлэгийг хүргэж байна. Энэхүү бичлэг нь миний амьдарч буй хотын уран бичлэгтнүүдийн жил бүрийн зун зохион байгуулдаг уулзат үзэсгэлэн дээр олонд танилцуулан хийж буй бичлэг болно.
Бичлэг дээрх ярилцлага өгч буй эмэгтэйг Китте Сабатер гэдэг бөгөөд өрнийн уран бичлэгийн багш ба би нэг удаа урлан дээр нь очиж байсан. Тэдний ойлголтоор calligraphie гэдэг нь гоё сайхан бичлэгийн урлаг юм. Саяхан блог дээрээс нь харсан нэг үзэгэслэн нээгдсэн тухай мэдээлэл байсан. Удахгүй очиж үзэх бодолтой байгаа. Та бүхэн сонирхвол түүний блог хаяг: http://atelier.zeblog.com
Түүнээс гадна гудманд шал болон ханан дээр бичсэн элдвийн уран бичлэг ба графикийн тухай, мөн өрнийн уран бичлэгийн үүсэл гарал зэргийн талаар мөн дурдаж байна.
Төгсгөл хэсэг хүртэл нь заавал үзээрэй.


Дэлгэрэнгүй...

jeudi 6 mai 2010

Анх удаа л бугыг ойроос харав







Саяхан 4-р сарын сүүлээр хэсэг найзын хамт хотоос гарч салхилваа. Цаг гаран явсны эцэст нэгэн жижиг жуулчны бааз дээр ирэв. Хажуудаа гоёхон гэгч нь нууртай юм. Нуурандаа нугас гэгч шувуу нь жумбаал байж байхын. Амралтын өдөр байсан болохоор хүмүүс их байлаа. Нэг газар хүмүүс, бага насны хүүхдүүд цугларсан байлаа. Харсан чинь цаана нь нэг амьтан байна. Нэг биш нилээд хэд юм. Сонирхоод яваад очилоо. Тэгсэн нилээд хэдэн залуу насны буга байна. Хүмүүс талхны үүрмэг өгөөд түүнийг нь хэнэг ч үгүй гараас нь аваад л идэх юм. Минй хувьд анх удаа л ойроос тийнхүү буга харж буй нь тэр бөлгөө. Их л дөлгөөн томоотой амьтан шиг санагдав.

Дэлгэрэнгүй...

Нэгэн үзэсгэлэн











Энд янз бүрийн үзэсгэлэнгүүд цаг наргүй хаа сайгүй гарах юм. Бүгд л тухайн хүний уран бүтээл, урлаг, гоо сайхны мэдрэмж энээ тэрээг илтгэсэн байх шиг харагддаг. Би гарч буй үзэсгэлэнгүүдийг болж өгвөл орхигдуулахгүйгээр үзчих санаатай. Гэхдээ барагдахгүй юм билээ. Сүүлдээ харж байгаад илүү сонирхолтой, үзүүштэй байж магадгүй гэсэн үзэсгэлэнгээ очиж үздэг болсон.
Энэ удаад нэгэн зургийн үзэсгэлэн үзсэн тухайгаа товчхон сийрүүлсүү.
Өнгөрсөн 04-р сарын эхээр үзэсгэлэнгийн зарыг нь харсан бөгөөд очиж чадахгүй байсаар байгаад дуусахаас нь 2 хоногийн өмнө очиж үзсэн юм. Хоёр зураачын хамтын үзэсгэлэн ажээ. Надад бол их л дажгүй санагдсан. Ямар материал яаж хэрхэн ашигласан тухай нь бол би мэдэхгүй юм билээ. Ер нь мэдэхэд илүүдэхгүй гэж бодогддсон шүү. Үзэсгэлэнг танилцуулсан нөхөр нь надад 2 өдрийн дараа буюу үзэсгэлэн хаагдах өдөр зураачид нь ирнэ, мөн бусад хүмүүс ирж сонирхолтой лекц уншина, боломжтой бол ирээрэй гэлээ.
Би ч сонирхоод тухайн өдөр нь бага зэрэг хоцроод очив. Нилээд их хүмүүс ирсэн байв. Нэг хүн лав яриад дуусч байгаа бололтой. Надад үзэсгэлэн танилцуулаад байсан нөхөр зохион байгуулаад байгаа бололтой нэг хүн танилцуулаад л тэр нь нилээд хэдэн хуудас бүхий цаас гаргаж ирээд л ярьж эхэллээ шүү. Нэг номын талаар ярив. Ховор ном энэ тэр ч гэх шиг, тэгсэн мөртлөө захиалж болно шүү ч гэх шиг, нилээд уншиж байснаа би ер нь бол унших дургүй ч гэх шиг. Тэгсэн атлаа уншаад ч байх шиг. Нэг сонин дундад зууны хийц маягийн царайтай, цэцэг ногоо болсон малгайтай нэгэн.
Бараг л цаг гаран уншлаа. Би ч дуулгавартай сонсож ойлгохыг хичээсэн ч сүүлдээ бүр дуусгахын түүс болсон. Дараагын лекц нь сонирхолтой юм шиг санагдсан ч цаг орой болсон тул би гаран одвоооо.
Цаашдаа өөрийн үзсэн үзэсгэлэнгүүдийн талаар сонирхуулж байх болно.

Дэлгэрэнгүй...

mardi 4 mai 2010

Хятадууд монголын газар нутгийг ...


Та бүхэндээ монголын газрын зураг дээр хятад ханзаар хаа сайгүй тэмдэглэсэн нэгэн зургийг харуулж байна. Энэхүү монголын газрын зургийг эгэтэй л хятадын нэг засаг захиргааны нэгж аятай л уул, ус, гол горхи, зам харгуй, аймаг сум, байгалын дурсгалт болон баялагтай газар нутаг гэх мэт бараг л монгол хүнээс илүү тэмдэглэгээ хийжээ. Энэ хятад ханз үсгүүд монгол орны минь аалзны шүлс мэт хэрэн бүрхсэн байна. Энэ юу болж байна. Тэгээд монгол орны газрын зураг гээд гадны сайтууд дээр байх нь бүр ч сонин. Бас л нэг хятадуудын хогын санаа

Гадныхны биднээс асуудаг ч аргачгүй юм даа. Бүхэл бүтэн улсын тусгаар тогтнолыг харуулсан газар нутаг хил хязгаар нь хятад ханзаар дүүрсэн байгааг хүн хараад хятад л гэж харна шүү.
Энэхүү ажлыг хариуцан хийдэг хүмүүс хаагуур юу хийж явна вэ ???



Дэлгэрэнгүй...